sonin.mn
ВАШИНГТОН. /Синьхуа/. Дэлхийн банк дунджаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж тус банкны ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн хаврын уулзалтын хүрээнд Жим Ён Ким өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Дэлхийн банкны удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь дундаас доогуур орлоготой улс орнуудад үзүүлэх зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэж хэлжээ. Гэхдээ тэрбээр ямар нэгэн улсыг нэр цохож дурдаагүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг