Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалт буюу Улаанбаатар хот болон орон нутгаас төсөлд оролцож байгаа багуудын хооронд эцсийн шалгаруулалт өрнөлөө.
“Иргэн төсөл”-ийг Иргэний боловсролын төв 1996 оноос эхлэн хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 7300 гаруй багш, сурагчийг төсөлд хамруулжээ. Төсөлд орон нутгаас 47, нийслэлээс 23 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, өнөөдөр болсон сүүлийн шатанд 12 баг өрсөлдсөн юм.
Багууд төслийн хүрээнд хүрээлэн байгаа орчин тойрондоо болон өөрсдөд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх нөлөөллийн ажил хийж, бодит ажил болгодог байна. Жишээ нь, өнөөдөр 29-р тусгай сургуулийн сурагчид 54 жилийн турш энгийн сургуультай адил дуут хонхыг ашиглаж ирсэн байдлыг өөрчлөхөөр “Гэрэлт хонх” төсөл боловсруулж төрийн байгууллагуудад хандсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багуудад амжилт хүсч, Үндэсний шалгаруулалтыг нээж хэлсэн үгэндээ:
“Улаанбаатар хот болон орон нутгаас “Иргэн төсөл”-д оролцохоор хүрэлцэн ирсэн багш, сурагчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Иргэдийн оролцоог төрийн бодлогод тусгаж байж л хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Сурагчид өөрсдийн сургууль, орон нутагтаа засаж залруулах, өөрчлөн сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцүүлгээр гарган ирж, судалгаа нотолгоо цуглуулан, хууль дүрэм судалж, өөрсдийн бодлогоо боловсруулан төр засгийн байгууллагуудад санал болгох, хамтран шийдвэрлэх зэрэгт сургаж байгаа нь энэ төслийн утга учир юм.
Хүүхэд наснаасаа харилцааны мэдлэг чадвартай, идэвхтэй, оролцоотой иргэд болон төлөвших нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, нийгмээ сайжруулан өөрчлөхөд асар их түлхэц болж байгаа хэрэг юм.
Манай нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас хамгийн их бухимдал төрүүлдэг төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээль хахууль зэрэг бусармаг
үзэгдлүүдийг буууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхийг сайжруулахад эдгээр эмгэгүүд хурдан эдгэх билээ.
“Иргэн төсөл”-ийг санаачлан олон жил тогтвортой хэрэгжүүлж байгаа Иргэний Боловсролын Төв, дэмжиж ажилласан АНУ-ын Хөгжлийн Агентлаг, “World Learning” байгууллагуудад талархал илэрхийлье. Сурагчдаа энэ төсөлд хамруулан, чиглүүлж ажилласан багш нартаа баярлалаа.
Та бүхэнд амжилт хүсье” гэв.
ТӨСЛИЙН ХУГАЦААНД:
2017-2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгийн 47 сургууль (Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл),
28 сум (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Төгрөг, Бат-Өлзий, Баруун Баян-Улаан, Богд, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Уянга, Хархорин, Баянгол, Бүрд, Хужирт, Тарагт. Ховд аймгийн Алтай, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сум. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Бугант тосгон. Төв аймгийн Бүрэн сум. Дорнод аймгийн Баяндун, Халх гол сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум)
Улаанбаатар хотын долоон дүүргийн (Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй) 23 сургууль оролцсон байна.
Харин төслийн эхний хоёр шатны шалгаруулалт сургууль, аймаг тус бүрт явагдсан бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль, Өвөрхангай аймгийн 19 сургууль, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн долоон сургууль, Дорнод аймгийн таван сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан нийт 12 баг өнөөдөр өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл0
Yxcэн нохойн оцгор гэж...
Хулхи орос жүжигчний шоу тоглолт хэрээс хэтэрч, утга учраа алдаж гүйцлээ!!! Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч жанхуу гуай!!! Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалтаа биелүүл ээ!!! Ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалт юу болсон вэ? Амлалтаа биелүүлж чадахгүй бол ард түмэн огцруулж чадна шүү!!!
Путиний хүргэн жанхуугийн хэрхэн луйвар хийдгийг Монголчууд мартчихсан гэж эндүүрээд байна уу? Хогийн хулгайч аа, үхсэн баасны чинь “Иргэний төсөл”? Өөрийнхөө асуудлыг, дээрээс нь эхнэр хүүхдээ ч зохицуулж чадахгүй хэвтэх өмхий баас чи өөрийнхөө асуудлыг шударгаар шийдүүл!!! Спиртээс эхлээд үй олон луйврын хувьчлалууд,гадаад дотоодын хулхидалтуудыг нь больё!!! Зүгээр л төмөр замаас гэхэд татвар төлөгчдийн гаргасан 270 сая доллар одоо хаана байна? Нүүрсний тээврээс 8 жил дараалан алдаж байгаа Монгол орны нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний 10 тэрбум доллар, нийт 8 жилийн хугацаанд алдсан 80 тэрбум доллар хаана байна???
Монголчуудыг Хужаа Барууны луйварчид гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болхоор Америкийн хөгжлийн агентлагт баяр хүргэж доль хамдаг байна ш дээ.Богино сэтгэж байна даа нацист.Мань хүний Делхий мэдэж байгаа учраас ганц ч улс албан ёсоор урихгүй байгааг өөрөө бол мэдэж л байгаа.
Тэр Орос руугаа зайлаач худлаа шоудаж хулгай луйвар хийж Монголд дайсагнахаас өөр юмгүй жүжигчин.
tserguudeer tumur zam bariulah shaardlaga baigaa yu sudalgaa hiigeegui bailee
Orosiin gol gar bolson mafi. Battulgaa chinii uheh odor neg irne ee
Жонхууу сэжгийн бузар xyлгайч, Монголын ард тvмнээс хулгайлсан их менгендее хахаж vxээрэй!!! Бидний ядуу тарчиг гуйлгачилж амьдарч байгаа нь зика жонхуу 2-оос л болсон шvv! Гуйлгачидын еренхийлегч хийх чамд сайхан байна уу ТЭЭ????
Жонхууу сэжгийн бузар xyлгайч, Монголын ард тvмнээс хулгайлсан их менгендее хахаж vxээрэй!!! Бидний ядуу тарчиг гуйлгачилж амьдарч байгаа нь зика жонхуу 2-оос л болсон шvv! Гуйлгачидын еренхийлегч хийх чамд сайхан байна уу ТЭЭ????