sonin.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон гол дээрхи хуучин модон гүүр нь шар усны үер болон цөн түрэлтэнд эвдэрч машин байтугай хүн ч гарч болохооргүй болжээ. Үүнээс болж Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын хойд талд амьдардаг хүмүүс сумын төвөөс тусгаарлагдсан байна. Иймд иргэд та бүхэн уг зүг рүү зорчих гэж байгаа бол өөр замыг сонгох буюу, нэн шаардлагатай биш бол зорчихгүй байхыг анхааруулж байна.