Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа.
Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.
Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна.
Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм.
Орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах, Хог хаягдлын үйлдвэрийн ажлыг ирэх сард багтаан эхлэх, гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг цэвэрлэх, байгальд ээлтэй, инноваци нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.
Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөхөөр шийдвэрлэлээ.
2018, 2019 он утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар үзэж байна.
Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны станц барьж ашиглалтад оруулах зэрэг ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна.
Хотын захиргаа энэ онд уурын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, Агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмжийг шинэчлэх, түрээсийн орон сууц барих, дагуул хотуудыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох, хөрсний бохирдлыг багасгах зэргээр ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яамны танилцуулснаас үзвэл энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөөд байна.
2019 оны 05 дугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Мөн өдрөөс хойш хотод утаа шүүгчгүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн нэг жилийн хугацаанд дор бүрнээ бэлтгэлээ хангахыг сануулж, Үндэсний хорооны гишүүд энэ талаархи мэдээлэл, сурталчилгааг боломжит бүх хэлбэрээр хүргэж байхыг үүрэг болгов.
Иргэдийн эрүүл мэнд, амь нас, үр удамд ноцтой нөлөөлж байгаа утаатай тэмцэхийн тулд энэ мэтээр захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж тэрээр хэллээ. Төрийн бүх шатны байгууллага, тэр дундаа хууль хүч, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага хяналт шалгалтаа чангатгаж, шийдвэр зөрчигсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах ёстойг анхааруулав.
Сайжруулсан түлш үйлдвэрлэх, нийлүүлэх, түлш нөөцлөх байр сав, худалдан борлуулах цэгийн байршил зэрэг бэлтгэл ажлаа төлөвлөсний дагуу сайтар хангахыг Үндэсний хорооны гишүүд, сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, холбогдох албан тушаалтнуудад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна аа, чи одоо болно!!! Чиний дараагийн ажил бол жорлонгийн нээлтэнд оролцож жанхууг дууриаж тагтаа пооз авч микрофоны өмнө ганц нэг хүнийг загнах!!!
УХНА БИШ ААЛЗ шүү дээ.
Сүр данзан гэдэг шинэ төрлийн аалз
Тахисан хүнийхээ зүрхийг хувааж идэж хүч чадал эр зориг ордог зан заншил монголчуудад байсан.Жишээ нь Дамбийжааг хороогоод толгойг нь авч зүрхийг нь Нанзадбаатар тэргүүтэй хүмүүс хувааж идсэн гэдэг.Энэ үнэн шүү. Судлаад үзээрэй. Зүрх сугалах бол монголчуудын соел заншлын салшгүй нэг хэсэг мөн.Хатанбаатар Сүхбаатар нар хүртэл зүрх сугалж туг тахиж явсан түүхтэй.Мартагдсан энэ их монголын өвийг одоо сэргээх хэрэгтэй.
Oooooooooo
Алаад өгнө л гэсэн байдаггүй. хүлээж ханалаа ХҮҮКЭЭ
Женко та 2 Многолын Ард түмний төлөө ихийг хийгээсэй гэж хүсэж байна. Үүнд МАН АН байх огт хамаагүй.
мөн үнэмшилгүй залах юмаа
чихэнд цэцэг ургуулсан ийм гоё үгийг 22 жил сонслоо ханалаа цадлаа
Arilhgui dee.argatsaasan arga hemjee
Eronjiilegch eronjii said 2 niilj ajillaad ekh ornoo ,ard tumnee abrakh tsag bolson,Nam yarikhaa boloochee ekh ornoo aldlaa.
Маш зөв. Түүхий нүүрсийгл хориглож байж агаар сайжрана. Энэ шийдвэрийг ухаантай хүн болгон дэмжинэ. Би найман хүүхэдтэй. Үр хүүхэд маань л утаанд хордохгүй бол би хоосон хонсон ч даваад гарна. Дэмжиж байна. Үр хүүхдээ л бодоё...
за за МАН, АН-д хулхиддуулсар байгаад дөжирсөн толгойнууд үзэн байж л болохоос монголчууд ямар хулхидуулж ханах биш.
Аалз Ухна зарласан тендерээ өөрөө авч иддэг хулгайч даргатайгаа зэрэгцээд..Битгий ХУДЛАА ШААГААД БАЙ ААЛЗАА.
ТЭНГЭР ХАРЖ УЛИН ХУЦАХ ГЭДЭГ БОЛ МАН-ЫНХНЫ ЦАГ ХОЖИХ ГЭСЭН АРГА МЭХ.МАНГАР УХНЫ ХӨЛИЙГ ТАСДАХ ГЭДЭГ ОДОО БОДОХОД ЗӨВ ЗҮЙЛ БАЙЖ..
Нийслэлээс зарлагдсан тендер дийлэнх буюу 68 хувийг нийслэлийн дарга Су.Батболдын хамаатан садан авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал, Су.Батболд хотын дарга болсноос хойш Нийслэлийн худалдан авах газраас 2016 онд зарлагдсан 15,2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, тендерийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан байна. Энэ нь Сангийн яамны шалгалтаар тогтоогджээ. Улмаар түүний энэхүү үйлдэл нь Тендерийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн аж. Мөн өнгөрсөн онд буюу 2018 онд давхардсан тоогоор 208 тендер зарлагдсаны 149 тендерийн шалгаруулалтын дүнг оруулжээ. Нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр авсан байна. Ц.Ариунбаяр нь Су.Батболд даргын хадам эгчийн хүүхэд аж. Үлдсэнийг нь хотын даргын эгч “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэргүүлэгч худалдан авах ажлыг авсан байна. 105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг мөн авчээ. Энэ мэтчилэн хамаатан садангаа үзэгний үзүүр хөдөлгөж, тендер авч өгч байгаа нь эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг сонирхолыг зөрчилтэйн харагдаж байна.
Тэмцээд бай тэмцээд бай. Ард түмний эрүүл мэнд ядуурлаар мөнгө хийгээд бай. Харин үхэх үедээ их зовно гэдгээ битгий мартаарай
Ene nohor odoo utaa yarisaar 2 jil bolhono dee
Энэ сүржигнэсэн хульхи данзан аалзын хөлийг хэзээ тасалж өгөх вэ? Миеэ тэргүүтэй улсууд аа та нар хурдан тасалж өгөөч ээ.
МАН метро барина гэж хуцаж байж сонгуульд ялсан.Энэ амлалт яасан бэ МАН-ын аалзнууд аа.
Khooyo ta nar maazrakhaa bolimoor yum. Eronkhiilogch Battulga , Eronkhii said Khurelsukh 2 Mongol ulsiig maani khetsuu baildaa s gargaj chadnaa. Kharj l baigaarai.
Утаа чи Улс төр болжээ!