sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газраас холбогдох асуудлаар мэдүүлэг авах зорилгоор дуудсаны дагуу ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр очиж тайлбар өгчээ. 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудалд холбоотой гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээнд гарсан. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газраас мэдүүлэг авахаар өчигдөр дуудсан байна. Энэ талаар ХЗДХ-ийн Ц.Нямдорж "Тагнуулын Ерөнхий газар гэрчийн мэдүүлэг авна гэдэг асуудал тавьсан. Би хууль хүндэтгэж очсон нь үнэн. Гэхдээ мэдүүлэг өгөөгүй. Яагаад гэвэл надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир гэдгээр ажил дууссан" хэмээв.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг