sonin.mn
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Палестины засаг захиргаа АНУ-аас төлөөлөгчөө эргүүлэн татсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
АНУ Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа палестинчуудын “ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэгддэг Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотойгоор Вашингтон дахь төлөөлөгч Хусам Зомлотыг эргүүлэн татах шийдвэрийг Палестины засаг захиргаа гаргасан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг