БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр хэрэгжиж байгаа бөгөөд энэ хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгджээ.
“Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд зарласан билээ. Гэрээний нөхцөлийг зөрчиж, хориотой зэвсэг боловсруулж байна  хэмээн тэрбээр Ираны эрх баригчдыг буруутгасан юм.
Харин тус хэлэлцээрт оролцогч бусад улс орны хувьд Д.Трампын шийдвэрийг аюултай үр дагавартай хэмээн шүүмжлээд байгаа юм. Түүнчлэн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс /МАГАТЭ/ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд хүлээсэн үүргээ Иран улс бүрэн биелүүлж байгааг батлан хэлсэн юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг