sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.
Асуулгад эмч, сувилагчдын цалингийн дундаж хэмжээ, орон нутаг дахь багш, ажилчдын цалингийн бүсийн нэмэгдлийг хэрхэн тооцдог, салбарын яам болон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр ямар дүгнэлт хийсэн, цагдаагийн албан хаагчдын ажлын ачааллыг хэрхэн бууруулах, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдийг ажилласан хоногт тооцдоггүй асуудалд ямар зохицуулалт хийсэн зэрэг талаар дурджээ. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг