sonin.mn
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт Эдийн засгийн форумын зохион байгуулагчидтай уулзах үеэрээ “Засгийн газар Тавантолгой төслийг цогцоор хөдөлгөх саналаа боловсруулж дууссан хэмээсэн билээ. Тодруулбал тэрээр:  “Тэгэхээр бид нар орлогоо нэмэгдүүлж, төсвийн алдагдлаа багасгаад, төсвийн алдагдалгүй болмоор байна. Өр ширээ дармаар байна. Дээр нь боломж бололцоо байдаг бол цалин мөнгөө нэммээр байна. Томоохон хэдэн төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлагатай байна, тиймээ. Тавантолгойн асуудал, яг нэгдэхь өдөр Тавантолгойн асуудал бүлгийн хурлаар яригдана. Яг энэ чуулгантай давхцаж байгаа. Гэхдээ одоо ярихаас өөр аргагүй. Засгийн газар тодорхой саналаа боловсруулсан, бүлэг дээр танилцуулна. Би намын дарга, Ерөнхий сайдын хувьд бүлгийнхэндээ хэлж байгаа. Нэг бол та нар энийг хөдөлгөж өг, нэг бол үгүй гэдгээ хэл гэж байгаа. Улс төрийн шийдвэр гаргаж өгөө, өчнөөн жил ярилаа. Газар тариалангийн бүс нутаг байгуулна гэж арван хэдэн жил ярилаа шд. Тэгээд сая өнгөрсөн гурав дахь өдрийн Засгийн Газрын хуралдаанаар шийдсэн шд. Одоо Тавантолгойг хөдөлгөнө хэдэн жил ярьж байнаа? Хөдлөх нь хөдөлж байгаа л даа, нүүрсээ зөөж л байна. Энийг үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна шдээ. Бүр цогцоор нь цахилгаан станцаа барьмаар байна, төмөр замаа тавимаар байна. Нэг горимонд нь оруулмаар байна шд. Нэг бодлого гаргаад, шийдвэр гаргаад. Тэгээд энэ юунаас болж унадаг гэхээр дотоодын улс төрөөс болж унадаг. Тэгэхээр энэ асуудлаа шийдээч гэж байгаа юм. Энэ Засгийн газрын үед. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байна, олон түмэнд. Нөгөө 1072-оо амилуулмаар байна. Ард түмэнд тараагаад өгчихсөн шд, 8 жил хүлээлээ. Амилуулмаар байна. Өр ширээ төлөөд дуусчихлаа Эрдэнэс Тавантолгой, Чалкод байгаа өрөө. Нэмэх гарч байна. Тиймээ, боломж бас байна. Нүүрсний үнэ өндөр байна. Одоо энэ дээр маш хурдан төмөр замуудаа тавиад, энэ хоёр зуу, гурван зуун жил хийгдэх нүүрсээ экспортонд гаргамаар байна шдээ. Угаах үйлдвэрээ баримаар байна.” гэсэн юм. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, төслөө өнөөдөр оруулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг яг одоо хэлэлцэж байна.  Засгийн газрын зүгээс Тавантолгой төслийг хөдөлгөх 2 хувилбарыг дэвшүүлжээ. Тодруулбал Тавантолгой төсөлд “Энержи Ресурс” тэргүүтэй Монголын үндэсний компаниудыг оролцуулж хамтран ажиллах, “Эрдэнэс-Тавантолгой”, БНХАУ-ын Шенхуа Энержи  хамтран ажиллах гэсэн хувилбарууд багтжээ.
 
М.Чойжал