УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Таван Толгойн ордын үр ашгийг нь нэмэгдүүлэх талаар Засгийн газрын саналыг сонссон байна. "Эрдэнэс Таван Толгой"-н 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргахаар судалж, ирэх долоо хоног гэхэд төслийн асуудлаар улс төрийн шийдэл гаргахаар болжээ. 
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газар Таван Толгойн ордыг хөдөлгөх төслийн саналаа танилцууллаа. Бүлгийн гишүүд Засгийн газрын саналтай танилцан, боломжтой хувилбар байх магадлалтай тул цаашид судалж үзэхээр байр сууриа нэгтгэсэн. Энэ долоо хоногт дахин нухацтай хэлэлцэж, тооцоо судалгаа, үндэслэлтэй танилцаад эцсийн шийдээ гаргахаар ярилцлаа. Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой"-г 100 хувь гэж үзэн 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргаж, дагалдах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газруудын тооцоо судалгааг гаргана. Ирэх долоо хоногт Таван Толгой төслийг хөдөлгөх чиглэлд МАН-ын бүлэг улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгдлээ.