sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэдий ч Өмнөд Солонгос улс АНУ-тай тогтмол хийдэг хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэн хийх болно гэж Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч Чве Хён Су өнөөдөр ээлжит сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Цэргийн сургуулилттай холбоотойгоор Умард Солонгосы зүгээс эсэргүүцлээ илэрхийлж буй нь Өмнөд Солонгосын байр суурьт хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Хамтарсан цэргийн сургуулилтын өнөөгийн түвшинг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин хэвээр байлгах бодолтой байна” гэжээ.
Энэ сарын 11-нд эхэлсэн Өмнөд Солонгос болон АНУ-ын 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018 Max Thunder" агаарын цэргийн сургуулилттай холбоотойгоор өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгостой хийхээр товлоод байсан сайд нарын түвшний уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан тухайгаа Умард Солонгосын эрх баригчид мэдэгдээд байсан юм. Түүнчэн ирэх сард Сингапурт хийхээр товлоод буй Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй байгаа тухай Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ки Гван мэдэгдсэн билээ.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг