Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
“Сайн байцгаана уу.
Чуулганы зочид, оролцогчид оо.
Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна.
Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөлцөлдөн мөчөөрхөх, шүүмжлэн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм.
Олон улсын санхүү, бизнесийн тэргүүлэх сонин “Файнэншл таймс”-д судлаач, нийтлэлч Люси Хорнби (Lucy Hornby) Монголын эдийн засгийн талаар бичихдээ: “Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дээр хамгийн либерал, чөлөөт гэж болохоор юм” гэжээ. Хатагтай Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчинг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ.
Ийм байтал өдий болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагийн шалтгааныг нэгд, засаглалын тогтворгүй байдал, шийдвэргүй байдлаас, хоёрт, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртайг судлаачид нэгэн дуугаар хэлж байна.
Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казахстан 64-т эрэмблэгдсэн байна. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ. Хөрөнгө оруулалтын нэн таатай хуультайгаараа болдог бол Монголд үүнээс дутахааргүй л хөрөнгө оруулалт хийгдсэн байх учиртай.
Энэ бүхнийг цаг гарган нуршихын учир нь бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.
Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ бодлогоо зарласны дараахан түүний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер “Геополитик эргэн ирлээ, ингэхдээ хоёр дахин ихэсгэсэн хүчтэйгээр эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь өдрөөс өдөрт биеллээ олж байна.
Өнөөдөр дэлхийн хүчний харьцаа, дахин хуваарилалт нь Монгол Улсад таатай, таагүй янз бүрийн нөхцөлийг тулгаж байна. 2017 онд ДНБ 5,1 хувиар өссөн гэдэг тооны цаадтай ердөө л Хойд Солонгосын нүүрсний экспорт олон улсын хориг арга хэмжээнд өртсөнөөр Монголын нүүрсчдэд таатай боломж гарсан явдал бий. Засгийн газар, уурхайчдын нөлөө энд байхгүй гэдгийг хэлмээр байна.
Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна.
Манай гадаад орчин маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ бүлэглэл, талцал үүсэх шинж тэмдэг илэрхий тодорхой болж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Өмнөд Солонгос, АНУ-тай харьцах харьцаагаа гэнэт эерэг чиглэлд өөрчилсөн, БНХАУ-ын дээд удирдлага Хойд Солонгосын удирдагчтай сарын дотор хоёр ч уулзсан, Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа зарласан, Сири болон Ирантай ОХУ-ын түншлэл зузаарч, Европын холбоо цаашид Америкт найдахгүй болсноо зарлан ХБНГУ-ын зүгээс ОХУ-тай харилцаагаа сэргээхээр чармайж , хийн хоолойн хоёр дахь хойд урсгалын талаар хэлэлцэж эхэлсэн, хятадууд Америктай хийх гадаад худалдаанд буулт хийсэн зэрэг нь геополитикийн эрс өөрчлөлт, түүнийг дагасан гео эдийн засгийн тулгалт, нөхцөлүүдийг авчрах нь гарцаагүй боллоо.
Трамп Америкийн «Үндэсний аюулгүй байдлын стратегийг» зарлахдаа «Энэтхэг – Номхон далайн бүс» гэх шинэ нэр томьёо, шинэ бүсчлэлийг танилцуулсан. Вашингтоны тайлбарлаж байгаагаар бол Энэтхэг – Номхон далайн бүс гэх орон зай нь «Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эргийг» хамрах ажээ. Энэ бүсчлэл нь маргаангүйгээр БНХАУ-ын өсөлт, хүчирхэгжилттэй уялдаатай сөрөх бодлогын илэрхийлэл юм. АНУ Ази, Зүүн өмнөд ази дахь хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэх, оросыг саармагжуулах сонирхлоо нуухгүй байгаа. Хятадын Бүс ба зам бодлого, даяаршлыг тууштай баримтлах, Баруун Европтой болон ОХУ-тай ойртон түншлэх зэрэг хандлага нь Америкийн бодлогыг сөрж байгаагийнх нь илэрхийлэл болж байна.
Эдгээр нь огт таашгүй үйл явц биш бөгөөд Дэлхийн Эдийн засгийн форумаас удаа дараа олон улсын харилцаа нэг төвтэй харилцаанаас олон төвт харилцаа руу шилжиж, даяаршил мухардалд орохыг, шинэ талцал үүсэхийг, барууны либерал ардчилал мухардаж, нөлөөллөө барахыг, хүчний төвлөрөл, сөргөлдөөн Евроазид шилжих, АНУ хуучны нөлөөллөө сэргээх, тогтоон барихаар эрмэлзэх зэргийг зөгнөн таамаглаж байсан нь биеллээ олж байгаа юм. Ийм нөхцөлд бид дан ганц Монголын эдийн засгийн харилцаа, бодлогын талаар энд чухалчлан ярилцах нь сайхнаар илэрхийлэхэд нэлээн гэнэн цайлган хэрэг юм. Энэ форумын загвар, дуурайл нь болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлэлцдэг, ярьдаг гол асуудал нь геополитик, гео эдийн засаг болчихоод байгааг анзаарахгүй байж болохгүй.
Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын 3 жилд 30 их наяд доллар болон тэлэх судалгаа байгаа юм. Бүс ба зам хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ ? Хоёр хөрштэйгээ бодлогоо уялдуулах, үүний зэрэгцээ гурав дахь хөршүүдийн оролцоо, ашиг сонирхлыг хангаж, тэнцвэрийг бий болгох зэрэгт анхаарч төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаар явж ирсэн 28 жилийн замнал маань биднийг эдийн засгийн мухар гудамж руу аваачжээ.
Шийдлийг холоос хайх хэрэггүй юм. 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд:
3.1.1.4. ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ гэж заажээ.
3.1.1.5. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасныг прагматикаар хэрэгжүүлэхэд олон асуудал шийдэгдэх юм.
Иймээс Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй. Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм.
Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирснийг та бүхэнд дуулгая. Үүний зэрэгцээ түүхий эдийн экспортыг улам бүр хумих бодлого байгааг ч мэдэгдэх нь зүйтэй байх. Евроазийн интеграцид нэгдэн орсноор Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгднэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралдаа авна уу.
Дотоод асуудал руугаа шилжихэд Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй байна.
Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна. Ядахнаа хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор судалгааг бид хийсэн байгаа.
Нэгэнт тохиролцсон гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг санаачилгатайгаар хөөцөлдөөд хэрэгжүүлэхэд Оюутолгойгоос дутахааргүй хэмжээний орлого олохоор байгаа. ОХУ-тай транзит тээврийн гэрээ зурахад бэлэн болсон. Хятад, оросыг холбосон, цаашлаад европ Хятадыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид түүхий эдийн мөчлөг дагасан үхээнц эдийн засгаасаа ангижирна шүү дээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 орны нэг нь Монгол бөгөөд энэ статусаа ашиглах боломж нээлттэй байгаа. Бүс ба зам хөтөлбөрийн ачаар далайгаас хуурай газарт эргэн ирж байгаа дэд бүтцийн хөгжилд Монголын оролцоог идэвхтэй, тодорхой болгохоос өөр арга байхгүй. Чухам энд л бидний гео эдийн засгийн боломж, орон зай байгаа.
Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна.
Гэвч өнөөдөр эдгээрийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. Дайны нурман дундах Өмнөд Солонгос, далайд өнчирсөн Сингапурыг Азийн тэргүүлэх эдийн засгууд болгосон түүхийг харахад тэдэнд мөнгө, боломж, мэдлэг чадвар байгаагүй. Гагцхүү аугаа тэмүүлэл, чин сэтгэл, эр зориг л байсан байдаг.
Дундад зууны сэтгэгч Никколо Макиавелли улс орнуудын амжилтад хүрэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйлийг тодорхойлжээ. Энэ нь:
Вирту (Virtщ) буюу эрх баригчдын эр зориг, шийдэмгий байдал
Несэсита (Necessita) буюу хэрэгтэй шаардлагатай гэж тооцсон зүйлсийг хэрэгжүүлэх удирдагчдын хүсэл эрмэлзэл.
Фортуна (Fortuna) буюу аз хийморь юм.
Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улстөрч л аз хийморьтой байж улс орноо амжилтад хөтөлдөг болохыг Макиавелли хэлсэн болов уу. Өнөөдөр Монгол Улсад, Монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригч энэ Засагт үндсэндээ нэг жил хагасын хугацаа үлдлээ. Одоо шийдээд хийх, бүтээх цаг байна уу, гэдгийг бид бодох хэрэгтэй.
Монголын эдийн засгийн чуулган найман жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.
Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд дахин хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл хийдэг нь хомс болсон цаг.
Энэ улс орон, ард түмний төлөө өнөөдөр л нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол цаашид сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд байхааргүй тийм заагт ирчихээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогчдод байгаа гэж найдъя.
Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Хамаг бүхэн гийх болтугай. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэв.
Сэтгэгдэл0
Щенок
ШХАБд элсэнэ гдг МУ-г Хятад, Оросын харьяанд оруулснаас ялгаа юу бн? Төв сахих үзэл будаа, 3дахь хөрш будаа.
Энэ новшийг улс орны аюулгvй байдал, эдийн засаг улс тертэй холбоотой асуудлаас хол байлгаж хэдэн генералуудын цол хураах, хэдэн бехчvvдэд одон медаль цол гуншин егех, ийш тийш хэнд ч хэрэггvй захидал бичдэг vндсэн ажлыг нь хийлгэх хэрэгтэй, юун ШХАБ, удахгvй тэр 280 сая ногоон идсэн, шороо овоолж салхинд хийлгэсэн хэргээр нь шоронд тэр Баяртангуудынх нь араас хийх биз
хэрэвээ МУ нь ШХАБ, ЕАЭЗК-д элсвэл яг Киргиз болно. 3дахь хөрш баяртай. Машин маш үнэтэй болно. Барууны бараа хүнсэнд маш өндөр татвар ноогдуулна. Манай жижиг ААНүүд Оросын том компаниудад нам цохиулна. Гадаадын хөрөнгө оруулалт баяртай болно
Манайх оросуудтай хуучин харьцаагаа сэргээж чадвал эд н засаг цэгцтэй болно.хужаа нарыг хар даа та нар бид нарыг самараад дуусгахаар завдаж бгаа биз.оросууд бид нартай ядаж шударга цэгцтэй харилцана.сурах авах юм ч их бий.
ЕРӨНХИЙЛӨГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Яадаг гэлээ? Урд зүг рүү 200-гаадхан км технологийн мухар зам бариадахвал Хужаа нар танкаа ачаад ороод ирнэ гэлүү энэ женко?
женкогийн атигар туслах зикагийн дэвшүүлсэн онол ёсоор бол нүүрс мэтийн ачааг Төмөр замаар зөөвөл ашиггүй харин ачааны машинаар зөөвөл ашигтай гэлүү? Бодит амьдрал дээр юу болж байгааг нь бид бүгд харж байна бус уу?
Монголын нийт хүн амыг днк шинжилгээнд албадан оруулж кодыг нь иргэний үнэмлэхэн дээр бичиж тэмдэглэх хууль гаргах хэрэгтэй болж байна.Тэгэхгүй бол бие биенээ хятад манж түвд вьетнам гэж харааж дотроо хагаралдах нь улам ихсэж иргэний дайнд ч хүргэж болзошгүй.Энэ асуудлыг төр засгийн удирдлагууд Монгол улсаа бодож байгаа бол анхааралдаа авч яаралтай хууль гаргаж хэрэгжүүлэх шардлагатай.
жэнко дандаа шаадын
Муусайн атаа өвөрлөсөн хогийн шааруудын баас шээс нь гоожихнээ. Монголчууд сайхан амьдрах цаг ирнээ. Юмс байр байрандаа орно, харж л байгаарай. Энэ адгийн хэдхэн хөлсний бичээч нар хэний гар хөл болох нь тодорхойшд. Лаларууд.
Муусайн атаа өвөрлөсөн хогийн шааруудын баас шээс нь гоожихнээ. Монголчууд сайхан амьдрах цаг ирнээ. Юмс байр байрандаа орно, харж л байгаарай. Энэ адгийн хэдхэн хөлсний бичээч нар хэний гар хөл болох нь тодорхойшд. Лаларууд.
Монголын нийт хүн амыг днк шинжилгээнд албадан оруулж кодыг нь иргэний үнэмлэхэн дээр бичиж тэмдэглэх хууль гаргах хэрэгтэй болж байна.Тэгэхгүй бол бие биенээ хятад манж түвд вьетнам гэж харааж дотроо хагаралдах нь улам ихсэж иргэний дайнд ч хүргэж болзошгүй.Энэ асуудлыг төр засгийн удирдлагууд Монгол улсаа бодож байгаа бол анхааралдаа авч яаралтай хууль гаргаж хэрэгжүүлэх шардлагатай.
172.58.27.32 хогийн шааруудын баас шээс нь харин ч байна даа !!! Хужаа муухай надаас бусад нь хужаагийн шээс гээд л байдаггvйсэн биш билvv, яагаад еер болчихоо вэ? Еерийнхее тевд гаралтайг мэдчихээ юу? Тэнэг чинь
Хулхи орос жүжигчний шоу тоглолт хэрээс хэтэрч, утга учраа алдаж гүйцлээ!!! Монголчуудыг “Хужааа нарыг бүгдийг нь хөөж гаргая, алаад өг, Барууны луйварчдыг тонилгоё” гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болхоор Америкийн хөгжлийн агентлагт, хужааа нарт баяр хүргэж “намайг уучлаарай” гэж доль хамдаг байна ш дээ. Богино сэтгэж байна даа нацист. Ухаан богино эргүү малыг Дэлхий мэдэж байгаа учраас ганц ч улс албан ёсоор урихгүй байгааг өөрөө бол мэдэж л байгаа!!!
Хужаа муухай надаас бусад нь хужаагийн шээс гээд л байдаггvйсэн биш билvv, яагаад еер болчихоо вэ? Еерийнхее тевд гаралтайг мэдчихээ юу? Тэнэг чинь
Монголын нийт хүн амыг днк шинжилгээнд албадан оруулж кодыг нь иргэний үнэмлэхэн дээр бичиж тэмдэглэх хууль гаргах хэрэгтэй болж байна.Тэгэхгүй бол бие биенээ хятад манж түвд вьетнам гэж харааж дотроо хагаралдах нь улам ихсэж иргэний дайнд ч хүргэж болзошгүй.Энэ асуудлыг төр засгийн удирдлагууд Монгол улсаа бодож байгаа бол анхааралдаа авч яаралтай хууль гаргаж хэрэгжүүлэх шардлагатай.
Ene ard geed bgaa nokhor ooroo khaanakhiin khenii jujigchin yum boloo. Kkk
Өнөөдөр “Монгол ялна багийн эргүү орк малууд өмдөндөө чацга алдав” гэж түүхэнд дуурсагдаж үлдэх болно. Монгол ялна багийн эргүү орк малуудад үнэндээ ичих нүүр гэж алга аа!!! Одоо юу гэж худал мушгин гуйвуулах бол оо!!!
Чам шиг хятадын талыг баримтлагсад арай л олон болжээ. Одоо бүүр давраад хаа дуртай газраа ямарч зөвшөөрөлгүй хашаа хатгаж байшин бариад, ан гөрөө авлаад, охид хүүхнүүдийг оролдоод хирээс хэтрээд сошиалд солиордог болжээ.
103.10.22.33 Хүн болгоныг хужаа гэж хараах эргүү дебилүүд олширлоо. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах өмхий төвд, хятад санаа тээсэн жинхэнэ хужаа нар л хүн болгоныг хужаа гэж харааж, зүхэж сууна. Эргүү орк оо, жоохон ном унш, нүдээ нээ!!! Одоо миний хэлэх зүйлийг сонсоод өмдөндөө дусаав, эртхэн памперс авч зүүгээд аан гээд сайн сонсож бай!!! Чиний дэмжээд байгаа Ардчилсан намын Ерөнхийлөгч жанхуу чинь Монгол хүн биш!!! Худлаа гэвэл 1918 оны архивын баримтыг үз! Эдийн засгийн ухааны доктор T.Баярхүүгийн ярилцлагыг олж унш!!! 1918 оны архивын баримтад жанхуугийн өвөөг яс үндэс “Төвд” хүн гэж бүртгэсэн байгаа. Чаддаг юм бол үгүйсгэх баримтыг нь гаргаад ир!!!
103.10.22.33 гэх эргүү оркод цаг заваа гарздан байч бичив: Хужаатай хиллэдэг бүх хил гарцыг хаана, хужаа нарыг бүгдийг нь хөөж гаргаж, хужаа америк 2-ыг ялна!!! Си зин пинь МОНГОЛД ИХ ХУРАЛД ҮГ ХЭЛэХЭД НЬ ЗӨРЖ ГАРЧ ЯВЖ ДОРОМЖИЛж, САЙД байхдаа ХЯТАДАД АЙЛЧИЛЖ ИРЭЭД ӨӨРИЙГ НЬ "ТӨРИЙН САЙДЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ" ГЭЖ МОНГОЛЧУУДАД ГОМДОЛЛОЖ ӨДӨӨН ХАТГАСны хариуд Оркуудын 30 хувийн саналаар дээрээс нь хадам ах путины хакер ажиллагаагаар оркуудын бөгөөд ардчилсан намын ерөнхийлөгч болсон жанхууд Хятадын талаас ганц ч баяр хүргэсэн захидал албан бичиг өгөөгүй түүхтэй юм!!! Оркуудын бөөс жанхууд үнэндээ ичих нүүр гэж алга!!! Жанхууг үнэндээ хүн гэж тоож байгаа хүн дэлхийн улс гүрний удирдагч дотор алга!!! Энэ эргүү орк мал энэ суудалд удаан суух тусам Монгол улсын гадаад харилцаа мухардалд орж тэр бүх хор хохирлыг Монголын ард түмэн л үүрэх болно!!! Мөнхийн 2 их хөрштэйгээ харилцан ашигтай, ухаалаг байх гадаад бодлого хэрэгтэй болохоос Орос руу хэт навсагнаж, Хятадыг харааж доромжилдог эрүүл солиотой нь мэдэгдэхгүй жанхуугийн гадаад бодлого бидэнд хэрэггүй!!!
Ene Ard nertei ....162 iig TTG shalgah heregtei bn!!
172.56.12.97 баас идэж амьдардаг өөрийн гэсэн толгойгүй хогийн орк оо!!! Шударга үнэнийг хэллээ гэж шалгах уу? Чи яасан горьдсон гар вэ? Чаддаг юм бол жанхуу пиздецтэйгээ хамт хүрээд ир!!! 2–ланг чинь шонд дүүжилж, улсаас хулгайлсан мөнгөө буцааж авья!!! Чиний бөгс долоодог нөхдийг чинь ард түмэн хэзээ мөдгүй огцруулж шоронд хийчих гээд зүрх чинь зогсох гээд байна уу? Хогийн орк оо, чи энд чацга царайлж шившгээ тарьж суухаар, үсээ хусаад цэрэгт явж, төмөр замаа тавьж, хужааа нарынхаа хоолойг хэрч!!!
Ард түмний толгойг эргүүлж улс эх орны хөгжилийг доош нь татдаг, тусгаар тогтнол бие даасан хөгжлийг устгах гээд байдаг ерөнхийлөгчтэй байх ямар их гаслантай вээ. Өөрсдийн эрх ашигийнхаа төлөө ямарч зүйл хийхээс буцахгүй хүн
Цус шинжлэгч дурак Энэ малаар цусаа шинжлүүлбэл шууд хэлэх байх даа, хаха
Ориг төвд гаралтай оркуудын бөөсөд цусаа шинжлүүлээд зогсож байх дүүрсэн тэнэг Монголд байхгүй!!! Дэмжиж байсан оркууд нь хүртэл эхнээсээ өмдөндөө чацга алдаад, жанхууг огцруулах аянд нэгдээд байна!!!
Хоёр хөрштэй хамтын ажиллагаагаа өндөр түвшинд хөгжүүлэх нь гарцаагүй. Тэднээс үлгэр авч авилгатай тэмцэх нь нэг номерийн асуудал болоод байна. Ялангуяа БНХАУ авилгатай яаж тэмцэж байгааг шууд хуулбарлаж яагаад болохгүй гэж. Арай л их хугацаа алдаад байна.
Өнөөдөр “Монгол ялна багийн эргүү орк малууд өмдөндөө чацга алдав” гэж түүхэнд дуурсагдаж үлдэх болно. Монгол ялна багийн эргүү орк малуудад үнэндээ ичих нүүр гэж алга аа!!! Одоо юу гэж худал мушгин гуйвуулах бол оо!!! Хулхи орос жүжигчний шоу тоглолт хэрээс хэтэрч, утга учраа алдаж гүйцлээ!!! Монголчуудыг “Хужааа нарыг бүгдийг нь хөөж гаргая, алаад өг, Барууны луйварчдыг тонилгоё” гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болхоор Америкийн хөгжлийн агентлагт, хужааа нарт баяр хүргэж “намайг уучлаарай” гэж доль хамдаг байна ш дээ. Богино сэтгэж байна даа нацист. Ухаан богино эргүү малыг Дэлхий мэдэж байгаа учраас ганц ч улс албан ёсоор урихгүй байгааг өөрөө бол мэдэж л байгаа!!!
Erunhii, ur dun gardaggui forumd jenko "erunhii l geopolitik" yarina sh dee. Zuv l bn. Geopolitics yavdag zamaaraa l yavj baigaa. Hiatad "huchtei" orj irseneer diversity l uusch bn. Manaih erduu l uursduusuu, munhagaasaa, urvaltuudaasaa, bolj iim archaagui bn," geopolitical winds" nuluu manaid tunchig bagatai tusch baigaad bayarlaad buldugee maajitsgaa daa.huurhii huurhii
зөв юм хэлж, гэхдээ энэнийхээ яг эсрэгээр ажиллаж, барууны америкийн баасны алчуур байсаар байх болно. монголын баялагийг зөөсөөр байх болно. энэ нөхөр бол оросын ч биш, хятадын ч биш, англи америкийн тэжээсэн гөлөг. өөрийгөө оросын талынх юм шиг харагдуулахыг зорьдог. яг үнэндээ бол оростой ямарч хамаагүй нөхөр шүү дээ. хятадтай бол угаасаа холбоогүй
зөв юм хэлж, гэхдээ энэнийхээ яг эсрэгээр ажиллаж, барууны америкийн баасны алчуур байсаар байх болно. монголын баялагийг зөөсөөр байх болно. энэ нөхөр бол оросын ч биш, хятадын ч биш, англи америкийн тэжээсэн гөлөг. өөрийгөө оросын талынх юм шиг харагдуулахыг зорьдог. яг үнэндээ бол оростой ямарч хамаагүй нөхөр шүү дээ. хятадтай бол угаасаа холбоогүй
7000 ner turliin baraanii export hiine geed 28 jil bolloo. Gadniihan Manaid "preferential policy "-nii erh darh uguud 28 jil bolood uidchihsan baigaa.Geopolitics-aas ogt hamaaralguigeer. Baraa buteegduun maani haana bn???? Alivaa arga hemjeend tur zasag maani 10 dahin shav tavij 10 dahin neelt hiideg. Negent exportoor amidrah um chin gadaad ruu mungunii bish shuurhai zuv elchin said nariig tomilj olon um bish gants gangs todorhoi um deer ajilluul doo. Aaruul nertei guril hudaldaalj baigaagaas bolj bi dotoodiin zugiin balaa avahaa bolij gadnaas manuka avch buun ajil zardal gargah jisheetei. Zugiin baliinhaa nuurs us, energizing, tejeelleg une tseniig todorhoiloh laboratory baiguul, Japan ruu gargah gej baigaa bol. Ene erduu gants jisheeg l bichlee. Sarnai tsetseg gargaad tusuvuu burduuldeg uls bn....................
ХАМАГ БҮХЭН ГИЙХ БОЛТУГАЙ. Учиртай сайхан ерөөл байна. Сайн цагийн үүр гийнээ гийнэ.
Zuv asuudal tavisan baina....
энэ хүнд энэ үгийг хэн бэлдээд өгчихөв өө ШХАН гэж хилийн маргаантай улсууд тэр маргаанаа дайн байлдаангүйгээр шийдэх зорилготой гишүүн орнуудаасаа татвар авч сан хүүждэг байгууллага гэдгийг мэдэхгүй хүн л бэлдсэн юм шиг МГЛ БНХАУ 2ын хооронд хилийн ямарч маргаан байхгүй Олон удаагийн хилийн хэлэлцээрээр баталгаажсан хилтэй гэдэгээ мэддэгүй эргүү юу Эсхүүл Хятадын танкаар айлгахд л эсхүүл хилийн маргаан шийдэх үндсэн зорилготой байгуулалгад элсүүлж өндөр татвар төлүүлж ядарсан эдийн зосгийг хорлох бодлого яриад л яадаг хорлогчин вэ Энэ ямар ашигтай юм Орос хятад 2ын шахаанд орж элсэхгүй байх нь зөв ЗАВХӨН Гадаад бодлогын үзэл баримтлалаасаа зөрсөн ийм бодлого барьж байгаагын нь төлөө огцоруулвол таарна
Монголын нийт хүн амыг днк шинжилгээнд албадан оруулж кодыг нь иргэний үнэмлэхэн дээр бичиж тэмдэглэх хууль гаргах хэрэгтэй болж байна.Тэгэхгүй цагт бие биенээ хятад манж түвд вьетнам гэж дотроо хагаралдах нь улам ихсэж иргэний дайнд ч хүргэж болзошгүй.ээнийг төр засгийн удирдлагууд анхааралдаа авч яралтай хууль гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй
Монголын нийт хүн амыг днк шинжилгээнд албадан оруулж кодыг нь иргэний үнэмлэхэн дээр бичиж тэмдэглэх хууль гаргах хэрэгтэй болж байна.Тэгэхгүй цагт бие биенээ хятад манж түвд вьетнам гэж дотроо хагаралдах нь улам ихсэж иргэний дайнд ч хүргэж болзошгүй.Энэ асуудлыг төр засгийн удирдлагууд Монгол улсаа бодож байгаа бол анхааралдаа авч яаралтай хууль гаргаж хэрэгжүүлэх шардлагатай.
Лянь Фу Цай 103.111.68.3 гэх өөрийн гэсэн толгойгүй, эргүү новшийн мал минь!!! Чи яасан жанхуу ШХАБ-д элсэнэ гэсэн чинь өмдөндөө чацга дусаагаад, жанхуугаа дууриагаад одоо хужаа нарыг магтахаар шийдсэн үү? Чи ч арчаагүй 2 нүүртэй хогийн баас юм даа!!! Ахиж бүү үзэгд, Монголоос зайлж, жанхуугийнхаа магтаад байгаа хужаадаа очиж амьдар!!!
MAIDAR TUMUR ZAM yu v yuu yuu gej hulhidvaa.t1 JANHUU
Shhab t ordgiig JANHUU mez hiivel tegeed tugsuu.KONIZ FILMA
SAIN HURSH BGAA N BAGDAAD BNA UUUUUUUUUUUUUU.janhuu guai
1 nom ch unshih chadvargui sambochon panznii uhaantai t1 novsh janhuuu
Mongol uls delhiid nuurgui boloh n ee.ene t1 janhuugaas bolj.unen t1.unen t1.avgai n orosiinjoo l tald bai sh .tt1.t1.t1.heleh ug alga.jenko ner chin janhuud yag taarch bna
Хезее , Монголд , меддег хун нь , ийм ажил хийж , монголчууд нь Тердее , Засагтаа итгедег болох болоо? Юу яриаад байна? Солиоороо юу? Бодлого байхгуй байна шуу дее.
impeachment
Эдийн засгийн чуулган гэдэг утгагүй цуглааныг далимдуулж МАНАНгийн олигарх, гар хөлүүд нь хөрөнгө оруулалтыг үргээхгүй гэдэг нэрийн дор өмнөх гэмт хэргүүдээ хамгаалах, Баяр, Сайханбэлэг мэтийн хулгайч, урвагчдыг өмгөөлөх ажлаа амжуулав бололто.
Bid eronjiilechiin ugiig sonsokh kheregjuulekh tsag ni boljee ene khunii ug uetei shuu, bayar khurgii
ogtsor ogtsor zailaa , ene muu chin xarin elbegdorjoosoos dor muu novsh uu ugui yu
Хүнийг үзэл бодол олон янз.Нэг шугаман дээр хамт оршино гэж үгүй. Эв нэгдэлээ эрхэмлэ.Бусад нь асуудалгүй бүтнэ.
Оркуудын бөөс жанхууг нэн даруй огцруулах хэрэгтэй!!! Өнөөдөр “Монгол ялна багийн эргүү орк малууд өмдөндөө чацга алдав” гэж түүхэнд дуурсагдаж үлдэх болно. Монгол ялна багийн эргүү орк малуудад үнэндээ ичих нүүр гэж алга аа!!! Одоо юу гэж худал мушгин гуйвуулах бол оо!!! Хулхи орос жүжигчний шоу тоглолт хэрээс хэтэрч, утга учраа алдаж гүйцлээ!!! Монголчуудыг “Хужааа нарыг бүгдийг нь хөөж гаргая, алаад өг, Барууны луйварчдыг тонилгоё” гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болхоор Америкийн хөгжлийн агентлагт, хужааа нарт баяр хүргэж “намайг уучлаарай” гэж доль хамдаг байна ш дээ. Богино сэтгэж байна даа нацист. Ухаан богино эргүү малыг Дэлхий мэдэж байгаа учраас ганц ч улс албан ёсоор урихгүй байгааг өөрөө бол мэдэж л байгаа!!!
Үл үзэгдэгч гар, ардчилал, чөлөөт зах зээл Монголыг хөгжүүлнэ гэж 28 жил хашгирч ирсэн хүмүүсийг тэгээд яах болж байна? Үл үзэгдэгч гар зах зээл өөрөө зохицуулна гээд Бат Үүл Баабар Энхсайхан Элбэгдорж Баттулга өөрөө, халзан Ганболд, З. Энхболд гээд АН - ын лидерүүд бүгд л хуцдаг байсан биз дэ.