sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг Умард Солонгос хүлээж авахаас татгалзжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч “KBS” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Умард Солонгосын гаргаж буй үйлдэл нь Өмнөд Солонгосын сэтгүүлчдийг цөмийн туршилтын талбайд нэвтрэх боломж олгохыг хүсэлгүй байгааг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.  
Өмнө нь мэдээлж байснаар, Умард Солонгосын тал Пунгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжилна уу хэмээн Өмнөд Солонгосын 8 сэтгүүлчийг урьсан. Пүнгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын сэтгүүлч тус бүрээс 10 мянган ам.долларын хураамж төлөхийг БНАСАУ-ын төлөөлөгчид шаардсан тухай мэдээлэл хожим гарсан билээ.
Хоёр Солонгос дипломат харилцаа тогтоогоогүй учраас Өмнөд Солонгосын сэтгүүлчид Хятад дахь БНАСАУ-ын ЭСЯ-наас виз болон дагалдах баримт бичгүүдийг авах ёстой байв. Өмнөд Солонгосын 4 сэтгүүлч Бээжинд хэдийнээ ирчихсэн байгаа хэдий ч Умард Солонгосын эрх баригчид тэдэнд виз олгосон эсэх нь тодорхойгүй байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг