sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай 6 дугаар сарын 12-нд хийхээр товлосон уулзалт хойшилж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ мэдэгджээ. Дээд хэмжээний уулзалт болохгүй байх магадлал тун өндөр болохыг тэрбээр нэмж хэлсэн байна.
“Бидэнд тодорхой нөхцөл болзол бий. Энэ нөхцөлүүдийг Умард Солонгос хүлээж авах боломжтой гэж үзэж байна. Хүлээж авахгүй бол бид уулзахгүй. Умард Солонгост төдийгүй дэлхий дахины хувьд эерэг нөлөө үзүүлэх уулзалт болох боломж бий. Хэрвээ уулзалт товлосон хугацаандаа болохгүй бол дараа нь болж магадгүй. Агуу улс болох боломж Умард Солонгост байгаа хэдий ч тус улс одоогийн нөхцөл байдлаасаа салахгүй бол уг боломжийг ашиглаж чадахгүй ч байж магадгүй. Умард Солонгос боломжийг ашиглах хэрэгтэй гэж би бодож байна” гэж Д.Трамп хэлжээ. Ингэж хэлэхдээ тэрбээр Умард Солонгост ямар нөхцөлүүдийг санал болгож байгаагаа дурдаагүй байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг