sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Венесуэльд энэ сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгууль нь сонгуулийн үйл явцад итгэх боломж олгох олон улсын стандартад нийцсэнгүй гэж Европын холбоо мэдэгджээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Түүнчлэн Европын Холбоо улс төрийн бүх оргодлыг суллахыг Венесуэлийн эрх баригчдад уриалахын сацуу тус улсын эрх баригчдад зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг авч хэлэлцэх тухайгаа эргэн сануулжээ.
Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр өнгөрсөн мягмар гарагт улиран сонгогдсоноор тус улсыг дахин 6 жил удирдахаар болж байгаа юм. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр, энэ сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Н.Мадурод 6,2 сая хүн саналаа өгсөн бол түүний өрсөлдөгч, сөрөг хүчнээс нэр дэвшигч Энри Фалькон 1,9 сая хүний саналыг авсан байна. Санал өгөх эрхтэй 20,5 сая хүний 46 хувь нь сонгуульд оролцжээ. Сонгуулийн дүнг зарлахын өмнө Э.Фалькон мэдэгдэл хийхдээ “Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Булхайтай сонгууль болж байна. Дахин сонгууль хийх хэрэгтэй” гэсэн юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг