sonin.mn
ПАРИС. /ТАСС/. Иранд үйл ажиллагаа эрхэлдэг Европын компаниудын эсрэг АНУ-ын засаг захиргаанаас авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ нь хууль бус юм гэж Францын гадаад хэрэгийн сайд Жан-Ив Ле Дриан лрагва гарагт France Inter радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Бид ийм шийдвэрийг бүрэн эсэргүүцэж байна. Цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Ирантай байгуулсан хэлэлцээрээс Франц улс гарахгүй, түүнийг дагаж мөрдөх болно” гэж Ле Дриан тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр Ирантай худалдаа хийдэг компаниудын эрх ашгийг болон хөрөнгө оруулалтыг хамгаалах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг