sonin.mn
КАИР. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг хэвээр авч үлдэх 7 нөхцөлийг Иран улс дэвшүүлжээ. Телевизийн “Al Jazeera” сувгийн мэдээлснээр,  энэ тухай Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдэгдсэн байна.
Европын банкуудын зүгээс Ирантай хийх худалдааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Ираны газрын тосны худалдааны асуудлаар Европын Холбооны улсууд баталгаа олгох зэрэг нөхцөл дээр дурьдсан нөхцөлүүдэд багтжээ.
Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн асуудлыг хөндөхгүй байхын сацуу бүс нутгийн бодлогод хөндлөнгөөс оролцохгүй байх баталгааг олгохыг Европын улсуудаас хүсчээ.
“Бид Франц, Герман болон Их Британи улстай тэмцэл хийхийг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч Европын Холбооны улсууд АНУ-ын жишгийг дагаж мөрдөж байгааг түүх бидэнд нэг бус удаа харууллаа. Тийм учраас Европын Холбооны улсууд чимээгүй байдгаа больж, цөмийн хэлэлцээр дээр ажиллаж байгаа гэдгээ батлан харуулах хэрэгтэй” гэж Али Хаменеи ярьсан байна.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг