sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтаа дангаар цуцалсан АНУ-тай хэзээ ч, ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн байгаагаа Умард Солонгос мэдэгджээ. Энэ тухай Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ке Гваны мэдэгсэнийг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлэв.
“АНУ-тай бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд асуудлыг хэзээд шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.
“АНУ-ын эрх баригчдын зүгээс Умард Солонгостой хийх уулзалтаа цуцалсан хэдий ч бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна. Д.Трампын шийдвэр олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл зоригтой нийцэхгүй байна” гэж Ким Ке Гван онцлон тэмдэглэсэн байна.
Ирэх сарын 12-нд Сингапурт хийх уулзалтаа цуцалж байгаа хэдий ч цаашид Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаагаа өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп захидлаар дамжуулан мэдэгдсэн юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг