НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ирэх долоо хоногт Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй байгаа тухай Wall Street Journal сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээнүүд болон бусад алхмуудыг хэлэлцжээ. Ирэх долоо хоногоос 10 шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийг авч хэлэлцсэн аж.
Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ тогтмол авч хэрэгжүүлсээр байхаа АНУ-ын Сангийн яам өчигдөр мэдэгдсэн байна. Түүнчлэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг