МИАТ бол төрийн өмчит, үндэсний агаарын тээвэрлэгч компани. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд МИАТ-ийг хувьчлах асуудал яригдсан ч олон бүлэглэлийн ашиг сонирхолд тушигдан тухай бүртээ нам жим болсоор ирсэн. Тэртээ 1995 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдснаас хойш МИАТ компанийг хувьчлах асуудал сөхөгдөж, энэ хугацаанд 13 Засгийн газрын нүүр үзлээ. Асуудал эхэндээ “МИАТ-ийг одоо л хувьчилах гэнэ, одоо цаг нь яг болсон” гэх аястай дуулиан шуугиантай эхэлдэг ч дундаасаа чимээгүй болчихдог. МИАТ-ийн хувьчлал тойрсон ийм төрлийн “драм”-д бараг л дасчихаад байна.
МИАТ-ИЙН ХУВЬЧЛАЛЫН ЦААДАХ ТОХИРОО
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед яригдаж эхэлсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал нэг л өөрөөр сэвэлзэж, үр дүнд хүрэх юм шиг өнгө аяс мэдрэгдээд эхлэв. Өнгөрсөн хугацаанд МИАТ-ийг хувьчлахыг МАН-ынхан эсэргүүцэж хамгаалж ирсэн нь олонтой. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ асуудал эрчээ авч, бараг л шуударсан. Гэвч МАН-ынхан эсэргүүцэн, унагаж МИАТ төрийн өмчит компани хэвээр үлдсэн юм. Харин энэ удаа эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн саналыг оруулж ирлээ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч МИАТ-ийг хувьчилна гэсэн үг үсэг байхгүй. Тэгэхээр замын дундаас ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын тохирооноос хувьчлалын асуудал урган гарч, хэн нэгэнд өгөхөөр тохирсон, магадгүй одоо ч эзэн нь тодорхой болчихсон уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Асуудлын угийг хөөгөөд үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр, хөгжлийн сайд болгосон, бүр цаашлаад У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсонтой ч холбогдож мэднэ.
Ж.БАТ-ЭРДЭНЭД ӨГСӨН ДААЛГАВАР БУЮУ ТОМИЛГОО
Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахнаас МИАТ-ийг хувьчлах асуудлыг ярьж эхэлсэн. Тэр үг, үйлдлээрээ нам болон Засгийн газрынхаа “эсрэг” ажиллаж байгаа. Яаманд очоод багаа бүрдүүлэхдээ хүртэл АН-ын угшилтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн.Тухайлбал,“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилсон. Тэр АН-ын угшилтай, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байв. Мөн Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв ажиллаж байна. Тэрээр АН-ын Г.Батхүүтэй мөн л хамтран ажиллаж байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэвшихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчилгааны багт голлон ажилласан. Энэ мэтчилэн Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөгч намдаа ээлтэй олон томилгоог хийсэн юм. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-аас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлсэн. Магадгүй өөр салбарын сайд ийм зэргийн томилгоо хийсэн бол аль хэдийнэ сайдын суудлаа өгөх байсан биз. Энэ бүх үйл явцыг харахаар Зам тээвэр, хөгжлийн сайдын суудалд Ж.Бат-Эрдэнэ ирсэн нь, түүний томилгоонууд ч эхнээсээ тохиролцсон асуудал байсан бололтой. Нэг зүйлийг эргэн санахад У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэх үед Ерөнхийлөгч сайд нарт хатуу үг хэлж, хоёр сайдад хориг тавьж байсан удаатай. Харин ганцхан Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Энэ салбарт хамтран ажиллаж байсан үе бий. Салбараа сайн мэдэх учраас сайн ажиллана гэж найдаж байна” гэсэн байдаг. Энэ үгний цаана энэ үйл явдлын зангилаа хэсэг ч байж мэдэх юм. Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ энэ суудалд МИАТ-ийг хувьчилж, хэн нэгэнд өгөх даалгавартай ирсэн гэмээр харагдаад байгаа юм. Тэр ч ажлаа “сайн” хийж байна. Түүний хувилбар нь МИАТ-ийн хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалах, ингэснээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ хэмээн ярьсаар байгаа.
АН-ЫН БҮЛЭГ Ч АСУУДАЛ БИШ БАЙХ
Одоогоор МИАТ-ийг хувьчлах асуудлыг ТӨБЗГ-аас 2018-2020 онд хувьчлах компаниудын тоонд багтаасан. Үүнийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, МАН-ын бүлгээр ч дэмжээд байна. Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар бүлэг дээрээ мэдээлэл авч санал нэгдэж чадаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа. Гэхдээ энэ асуудал биш л дээ. Учир нь МИАТ-ийг АН-ын талаас авахаар хамаг тохироо хийгдсэн байж магадгүй учраас тэд дэмжээд явах нь бараг л тодорхой юм. Ийнхүү 23 жил яригдаж, 13 Засгийн газрын нүүр үзсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал иймэрхүү дүр зурагтайгаар дахин хөдөлж эхэллээ. Эхнээсээ тохирсон томилсон, баг бүрэлдэхүүн нь тухайн салбарт очсон учраас энэ удаагийн “эзэн”-ий оролдлого бүтэх магадлал өндөр байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Оркууд аа та нарыг энд хvний мууд дурлаж байх хооронд жонхуу цаагуур чинь темер замын луйвар аа негее муу солонгосдоо vvpvvлсэн болж хэдэн сая тегрегеер торгуулсан болж енгереех шvvxийн шийдвэр гарч ээ!!! Yxэр Монголчуудыг яай даа байз!!!
Оркууд аа та нарыг энд хvний мууд дурлаж байх хооронд жонхуу цаагуур чинь темер замын луйвар аа негее муу солонгосдоо vvpvvлсэн болж хэдэн сая тегрегеер торгуулсан болж енгереех шvvxийн шийдвэр гарч ээ!!! Yxэр Монголчуудыг яай даа байз!!!
Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухна хүрэлсүх өөрийн эзэн болох жанхуу хулгайчдаа л МИАТ-г өгнө биз!!! Өөр яадаг юм!!! Энэ хоёр хогийн хулгайчид хулгай, луйвар, хүчин, дээрэм хийхээс өөр хийж чадах ажил байхгүй!!! Шүүх засаглалыг бүрэн атгахын тулд дан өөрийн утсан хүүхэлдэй нарыг үндсэн Хуулийн цэцэд шахаж, Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг Орос, Хятадад зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж улайран зүтгэж буй жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх хоёрын эсрэг бүгд нэгдэн тэмцэж, жанхуу хулгайч, урвагч дүлзэн ухна хоёрыг үтэр түргэн огцруулья!!!
АН тэр үед хувьчлахгүй яасан билээ
АПУ компанийг зарсан Г.Батхүү шинэ онгоцны буудал ашиглалтанд оронгуут Чингис хаан олон улсын буудлыг худалдан авна.Үүнээс өмнө МИАТ-ыг авилгалаа хангалттай өгөөд өөрийн тавиул сайдаар хувьчлуулан авах ёстой. Ингэж хувьчлуулах гэж олон удаа оролдсон.Энэ удаа тоглоомын тавиул сайд Ж.Бат-Эрдэнэ сонгуулийн мөнгөө нөхөж олохын тулд яахаас ч буцахгүй нь тодорхой.
Даанч тийм байхаа.Ухна сда нисэхэд гарч байгаа хулгай дээрэм луйвар бульхайг хүчээр нууж хаагаад байсан ийм учиртай байсан юм санж ..
Uls tor namiin bulegleluudiin togloom bolson onoo tsag ued miatiin huvichlal tsag ni bish. Mash ersdeltei. Ene salbariin gol ayul ni ayulgui baidal. Zugeer neg avtobus baaziin huvichlaltai adilgui. Ehnii eeljind ayulgui ajillagaa, uilchilgeenii asuudlaa tootsoolson bh estoi bolovch ter asuudliig sanaatai sanaandgui suireld hurgeed bn. Nisehiin salbaraar hamaagui oroldvol ur dun ni mash gashuun bn. Ayulgui bdliig manadag irgenii nisehiin gazriin dargaar huuramch diplomtoi mergejliin bus avilgach , moriitei togloomchin byambasureng tavichaad yund naidaj bgaa ni oilgomjgui. Ene salbaraar ih ch togloloo. Ene neg yumamd hurne shuu. Ene nohriig medseer baij bailgaad baigaa ni bas l uchirtai. Duran deer ni toglolt hiigeed oorsdiin huslee guitselduuleh utsan kukla bolgoj bn. Bas Hurts gej hunii shine garch irsen aviacompaniig boijuulahad huurai duu byambaa ni huchin zutgeheer saidtai yutaigaa huivaldaj bgaag humuus harsaar l bn. Eronhii said uneheer huivaldaand oroltsoogui l bol omnoh saiduudiinhaa raas oroh geegui l bol uter turgen aldaagaa zasmaar l yum. Harj l baiya da!
Byambaa chini bas hurelsuhiin huurai duu yum chini yahiin. Huurai ah nar baina, ulsiin mongiig ergelduulj chadah erh medel bn. Ingesen bhd hend ch diildehguin bishuu. Gehdee nugel nudeeree garnaa!!!
Byambaa chini bas hurelsuhiin huurai duu. Ulsiin mongond ezen suusan bas deer ni erh medeltei, argand ni orson ah nar baihd yund ch diildehgui monhod jargana gej munhaglaad l suuj bgaa hun de. Nugel ni nudeeree hir hurdan hir huchtei garahiig ni harna da!!!!!!!
S.Bayar yaalaa
МИАТ-ыг хувьчах нь маш зөв. Зөв хүндээ очиг. Тийзийг дамлаж зардаг бүлэгтэй. Цахимаар захиалга хийхэд суудал нь харагдаж байх ёстой байтал тэгдэггүй. Үнээ байнга нэмдэг. Гэнэт явах болохоор тийз олддоггүй, зуучлагч дээр бол байж л байдаг.
Чөдрийн ганц , түрийвч хоёроо хүнд өгчихөөд өөрөө яах гэж байгаа юм бол Монголын төр
Бямбасүрэн одоо болимоор юм. Иргэний нисэхийн ерөнхий газарт дарга хийхэд ухаан боловсрол хүч нь хүрэхгүй байна. Мэргэжлийн бус хүн ажиллаад ИНЕГ дотроо ажил нь нураад л. Энэ салбарт мэргэжлийн сайн хүн олон байгаа шүү!!!
Бямбасүрэн одоо болимоор юм. Иргэний нисэхийн ерөнхий газарт дарга хийхэд ухаан боловсрол хүч нь хүрэхгүй байна. Мэргэжлийн бус хүн ажиллаад ИНЕГ дотроо ажил нь нураад л. Энэ салбарт мэргэжлийн сайн хүн олон байгаа шүү!!!
Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй хүн шдээ.Ухна Хүрэлсүх өөрөө мэргэжилгүй шахуу хүн болохоор өөрөөсөө дээш хүнийг тавина гэж хэзээ ч байхгүй.Нисэх Ми овогт дааяагийн 60 тэрбумын багцны боловсролгүй хулгайч нараар дүүрсэн.Жишээ нь Ми Дааяа өөрийнхөө уяачийн эхнэрийг нисэхийн санхүүгийн хэлтсийн даргаар томилсон.Тийм учир нисэхийн хөрөнгийг Ми дааяа Ухна овогт болон Бямбасүрэнтэй хамтран онгоцны түлш сэм идэж байгаа.
Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй хүн шдээ.Ухна Хүрэлсүх өөрөө мэргэжилгүй шахуу хүн болохоор өөрөөсөө дээш хүнийг тавина гэж хэзээ ч байхгүй.Нисэх Ми овогт дааяагийн 60 тэрбумын багцны боловсролгүй хулгайч нараар дүүрсэн.Жишээ нь Ми Дааяа өөрийнхөө уяачийн эхнэрийг нисэхийн санхүүгийн хэлтсийн даргаар томилсон.Тийм учир нисэхийн хөрөнгийг Ми дааяа Ухна овогт болон Бямбасүрэнтэй хамтран онгоцны түлш сэм идэж байгаа.
Mergejliin bus horchin garaar ulsiin ontsgoi salbariig doromjluulahaa boliochee darga naraa. Olon ulsiin baiguullagaas shalgalraa hoishluulahiig guij ulsiin ner tor gutaasan. Huviin surguulid ih hemjeenii mongo shiljuulsen. Ariljaanii bankuudad ulsiin mongo ergelduulj mongo ugaadag. Mon solongosuudtai huivaldaj avilga avch koread darga nariig tansagluuldag baij bolohgui ee.
Иргэний нисэх Ми данжаадын томилсон хятад угсааны дарга нараар дүүрээд байна.Жишээ нь Ми овогтын хүргэн Манлай гэдэг өл халзан хятад дарга байна.
Нөгөө улин хуцаад байдаг Ухна Хүрэлсүх Тэрэлжид хувьдаа маш том газар авч нууц казино янхны газар бариулж эхэлсэн сурагтай байна.
sahal Bat Erdene muu novsh turkuudaas hahuuli avsan shuu dee
Ёстой сда юмаа
MIAT-iig huvichlah ni zuitei. Nislegiin une huurguduj, Mongoliin ayalal juulchlal, gadaad hariltsaag unagaj baigaa baiguullaga. Bas mungu muutai mongolchuudiigaa shulj bna. Agaariin teevriin salbariig chuluuluh ni zuitei