-Оюутолгойг хөдөлгөсөн “гавьяатнууд”-ыг хорилоо гэж хань хамсаатан, авлигачид, оффшорчид нь матрын нулимс унагаж байна. Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан Н.Энхбаярыг баривчлахад ингээгүй байх аа?!-
Үйл явдлыг эхнээс нь нэг сайн харъя. Та нар 2008 оны сонгуулийн дараа, таван алтан амиар золиосолж авсан Засгийн газраа С.Баяр “Стандарт бус Засгийн газар” гэж нэрлэсний нарийн учрыг мэдэх үү?! Би бол гадарлана.
Дөчин хэдэн суудалтай ардын нам дангаараа Засгийн газар байгуулах бүх нөхцөл хангагдсан байсан. Хэрэв дангаараа Засгийн газар байгуулчихвал сөрөг хүчнийхэн, иргэний хөдөлгөөн, ард түмэнтэйгээ нийлээд С.Баяраас цуст яргалалд өртсөн таван алтан амь, мянган хоригдлын хэлмэгдэл галд өртсөн бүх хохирлыг нэхэмжлэн босох байсан.
Арааных нь шүлсийг асгаруулж байсан Оюу толгойн гэрээг хийж чадахгүй өнгөрөх байсан. Иймээс ямар чүнээр хамаагүй “Стандарт бус Засгийн газар” гэгчийг байгуулж, Ардчилсан хүчний “омгийг дарсан” байдаг юм. Засгийн газартаа Ардчилсан хүчнийзүгээс хэнийг оруулах вэ гэдэг дээр уран сэтгэсэн л дээ. Юуны өмнө өнгө мөнгөний сонирхолтой, хувийн эрх ашгийн төлөө хар нүдээ ухаад өгөхөд ч бэлэн хүмүүс “Стандарт бус Засгийн газарт” орвол хамаг хэрэг нь бүтэх байлаа. Сангийн сайдаараа Ардчилсан намын лидер, өнөөх “оффшорчдын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэгдээд байгаа С.Баярцогтыг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар мөн л нөгөө идсэн уусан хэргээр “их айлд” морилсон Л.Гансүхийг, Уул уурхайн сайдаар”балчир” Д.Зоригтыг томилж байгаа юм. Д.Зоригт, Ардын намынх нь шинэ залууг зориуд сонгож авсан. Энэ бүхэн чинь Оюутолгойн гэрээний бэлтгэл байхгүй юу. Жишээ нь Уул уурхайн сайдаар Б.Хурцыг тавьчихвал мэргэжлийн үүднээс нэг юм хэлээд хэдэрлээд байна аа даа. Тиймээс зүгээр л гарын үсэг зурчих хүн хэрэгтэй болсон нь тэр. С.Баярцогт, Л.Гансүх хоёрын хувьд бол их мөнгөний төлөө, улс орон ард түмний хувь заяаг мартаж чадах хүмүүс гэж аль хэдийнэ танигдсан.
С.Баяр удирдаад, ийм гурван хүний хүчээр Оюутолгойгоо “хөдөлгөсөн” юм. Даанч буруу тийш нь хөдөлгөчихсөн. Улс орны хувь заяа хамаагүй, “уутны ам дүүрч л байвал болоо” гэсэн сэтгэлээр хөдөлгөчихсөнд л ард түмэн гомдоод байдаг юм.
Бид чинь 1990-ээд оны үед нэг л гараанаас хөдөлсөн хүмүүс. Баян, хоосон гэж байгаагүй. Хамгийн их хөрөнгөтэй гэгдэж байсан. “Баян” Зоригоо л гэхэд банкиндаа хэдэн сая төгрөгтэй, Шадивлангийн дээд энгэрт хоёр давхар модон байшинтай байсан.Тэр нь шатчихсан. 20 дугаар тогтоолоор бүгдийг тэгшитгээд хураагаад авчихсан. Иймэрхүү л байдалтай зах зээлийн нийгэм рүү хөл тавьж байсандаа. Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүсийн гэр орон, аав ээжийг нь ч би сайн мэднэ. Заримтай нь ирж очиж, уулзаж учирдаг л байсан.
Хамгийн сонирхолтой нь Оюутолгойн гэрээний дараа энэ хүмүүс гэнэт дэндүү баяжсан.С.Баяр л гэхэд АНУ-д долоон хаустай, оффшор бүсэд хүүхдүүдийнхээ нэр дээр валютын данстай болчихсон байлаа. С.Баярцогт оффшорт 10 сая ам доллартай, Швейцарийн банкинд “Хятадын монгол” нэрээр хийсэн нэг сая ам доллараа “мартчихсан” байх жишээтэй. Зөвхөн мэдэгдэж байгаа нь энэ. Цаана нь хэний, хэдий чинээний доллар оффшор бүсэд хадгалагдаж байгаа юмуу, өөр улс орнуудад үл хөдлөх хөрөнгө болоод байгааг бид мэддэггүй. Хүмүүсийн ярих нь, дэлхийн аль сайхан нутаг орнуудад Монголын эзэмшлийн эдлэн газар, орон байрууд байдаг гэх. Оюутолгойн гэрээнүүдийг шалгаж байгаа юм бол эндээс л эхлэх ёстой гэж би боддог.
Дараагийн зайлшгүй шалгах зүйл нь, гэрээг УИХ-аар баталсан “жүжиг”. Хүмүүс бол энд гол “но” бий гэдэг. Оюу толгойн гэрээ УИХ-аар анх орж ирэхэд гишүүдийн олонх дэмжээгүй юм. Гэтэл дараахан нь “Оюу толгойн гэрээг дэмжээгүй УИХ-ын гишүүдтэй Рио Тинтогийн удирдлага ганцаарчлан уулзаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хэсэг хугацааны дараа уг гэрээ УИХ-аар дахиад орсон чинь бараг зуун хувийн саналаар батлагдчихсан. Ганцаарчлан уулзаад УИХ-ын, эсрэг байр суурьтай гишүүдэд асар их мөнгө амласан, тэгээд батлуулчихсан гэж олон түмэн харддаг юм. Хардах үндэслэл ч бий. Зарим хүн “УИХ-ын гишүүдэд нэг нэг сая ам доллар өгсөн гэнэлэй” гэж барин тавин ярьдаг л даа. Энэ бол цуу яриа. Гэхдээ ортой байхыг би хувьдаа үгүйсгэдэггүй.
Ямар ч байсан, шалгалтын нэг үзүүр үүнд чиглэх естой. Амархан шүү дээ, эхлээд эсэргүүцэж байсан хүмүүс хэн хэн байв. “Ганцаарчилсан уулзалтын” дараа хэн хэн нь дэмжих болчихов. Хэн гэгч гишүүн зөвшөөрөхгүйгээр дуусав гэдгийг амархаан гаргаад ирж болно. Тэр нэрсийг ард түмэнд ил зарлах хэрэгтэй юм. Тухайн үед Оюутолгойн гэрээг дэмжээд кноп дарж байсан хүмүүс өнөөдөр УИХ-д сууж байгаа. Тэр битгий хэл Оюутолгойн гэрээнүүдийг шалгах ажлын хэсэгт орчихлоо гэсэн сэтгэгдэл цахим ертөнцөөр урсаж л байна билээ. Болохгүй шүү дээ. Оюутолгойн алдаатай гэрээг анхнаас нь дэмжсэн, одоо ч дотроо залбираад явж байгаа хүн ажлын хэсэгт ороод шудрага үнэнээр шалгаж барагдуулна гэвэл худлаа. Ер нь энэ гэрээнүүдийг үнэн сэтгэлээсээ шалгая, цаашид улс орон ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулъя гэж бодож байгаа бол ажлын хэсгийг өндөр мэдлэг мэргэжилтэй, шудрага хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Олон бусармаг явдалд нэр нь холбогдож байдаг. Д.Дамба-Очир гэж хүнийг ахлагчаас нь чөлөөлсөнд олон хүн баярлах шиг бололтой. Харин Тэрбишдагва…?!
Оюутолгойн гэрээнүүд бол ард түмнээс маш их нууцалсан, хэдхэн хүний хооронд, ханцуй дотроо тохиролцсон зүйл гэдгийг мартах ёсгүй.С.Баярцогтын “мартчихсан” нэг сая, оффшорт нуусан 10 сая ам. долларыг гадны улс орноос, тухайлбал олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас илрүүлээгүй бол таг чиг л байх байсан.
Манай мафийн бүлэглэл, түүний гар хөл болсон хуульчид хэдий ч хүртэл дарж чадна л даа. Үнэнд гүйцэгдэхийн хэрээр одоо Оюутолгойн гэрээнүүдийг шалгах, буруутанд хариуцлага тооцох дүр эсгэж байгаа.
Хүмүүсийн хоорондоо шивнэлдэж байгаагаар бол Оюутолгойн гэрээнээс С.Баярцогт авлига авсан л бол үзэглэсэн хүмүүс бүгд адилхан авсан гэдэг. С.Баярцогт 10 сая ам.долларын авлига авсан бол, энэ гэрээг гардан үүрэг өгч зохион байгуулсан С.Баяр 100 саяас доошгүй ам. доллар, хэрвээ С.Баярцогт 50 сая ам. доллар авсан бол С.Баяр 500 саяас доошгүй ам. доллар авсан байх магадлалтай гэдэг юм. Хамгийн сэжигтэй нь энэ гэрээний дараа л С.Баяр АНУ-д долоон том хаустай, хүүхдүүдийнхээ нэр дээр оффшор бүсэд данстай болчихсон.С.Баярцогт оффшор бүсэд бялхаж цалгисан мөнгөтэй болчихсон, бусад нөхөд нь бас л гэнэт баяжаад гадаад орнуудаар ихэвчлэн амьдрах болсон зэрэг олон баримт бий.
Үүнийг монголчууд нүдээрээ хараад, чихээрээ сонсоод дуугүй л сууж байдаг. Гадныхан бидэнд, наад Оюутолгой чинь буруу замаар, булхайн аргаар хөдөлчихлөө гэдгийг мөн ч олон удаа сануулж хэлсэн дээ. “Айвенхоу Майнз”-ын удирдагч Фрийдланд Монголд бурхны дүрээр заларч, манай эрхэм дээдэс, Далай ламыг ч тэгж угтдаггүйгээрээ өмнө нь “сөхөрч мөргөж” байсан цаг саяхандаа. Тэгж байтал нутгийнх нь хүн хүрч ирээд Фрийдланд чинь Ази Африкийн ядуу буурай улсуудын газар нутгийг хоосолчихоод одоо Монгол руу ирж байгаа нь энэ гээд “чөтгөр” хочоор нь хүртэл дуудаад бидэнд анхааруулж байсан. Манай төрийнхөн үүнд огтхон ч цочроогүй. Бодвол бас л “гараа цайлгачихсан” байсан биз. Үнэнийг дэлгэсэн явдалд харин цаад талынхан нэлээн болгоомжилж, нэр усаа өөрчлөн “чөтгөр- өө татаж аваад өөр групп, өөр удирдагч гарч ирсэн. Ингэж “Рио Тинто” гэх “баялаг идэштэн” Монголын говьд заларч, манай “барууны тэжээврүүд” энэ л Монголыг аврах бурхны элч гэх болсон юм даа. Барууны их мөнгөнд бялуурсан хэсэг бүлэг хүн “Рио Тинто шиг том компани байхгүй, үүнийг л алдвал Монгол сүйрнэ. Энэ бурхныг юу л гэвэл дагаад байгаарай” гэж бидний тархийг 10 гаруй жил угаасан. Үгүй юм байна шүү. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, авлига энээ тэрээ юмнаас ангид, хамтарч ажиллахад хаа хаанаа өгөөжтэй уул уурхайн олон том компани байдаг юм байна.Рио Тинтогийн онцлог нь, ашгаа ард түмэнд хүртээдэггүй, эрхэм дээдэст авлигын журмаар их мөнгө цацдаг явдал юм байна. Сүүлийн үед энэ компанийн бүх булхайг мэдэх хүмүүс баримтуудыг дэлгэн тавьж байна. Олны дунд чинь бас ядуу буурай улс орныг хамгаалдаг, зовж зүдэрсэн ард түмнийг өрөвддөг хүмүүс байх юм л даа. Та нар хэдхээн хоногийн өмнө Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудламын сонинд өгсөн ярилцлагыг уншсан байх. Тэрээр ярилцлагадаа: “Рио Тинто нь тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хөрөнгө оруулж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн улсын улстөрчид болон хуулийнхныг өөрсдийхөө талд оруулахын тулд хахууль хэлбэрээр өгдөг” гэсэн байгаа. Бас Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун,Оюутолгойн төсөлд олгогдсон 10 тэрбум ам. долларын хахуулийн нууц материалыг Монгол Улсад өгнө гэсэн байдаг. Энэ бүхнээс үзвэл Оюутолгойн авлигын сүлжээг манай ард түмэн төдийгүй дэлхий мэдэж байгаа юм билээ. Одоо бол Оюу-толгойн гэрээг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг асуудал ид дундаа байна. Эрх баригчид, хуулийнхны нэг хэсэг нь ард түмний талд. Нөгөө хэсэг нь Рио Тинтогийн талд хоёр хуваагдчихлаа. Эх орноосоо урваж, газар нутгаа харийнханд худалдсан, авилгын журмаар өгч баяжсан хүмүүс нэг талдаа ялгарлаа.
Тэд энэ шалгалт тооцооны асуудлыг “хөрөнгө оруулалт” нэрээр чимээгүйхэн дарж, улсаа цөлмөсөн асуудлаас хуурай гарах гэж бүхий арга мэхээ хэрэглэж байна. Гадныхнаар, тэр дундаа барууныхнаар “Наад хөрөнгө оруулалт чинь хэцүүдлээ. Оюу-толгойн гэрээг тэр чигт нь яаралтай үргэжлүүл!” хэмээн хэлүүлж чадаж байна. Хууль хяналтынхан маань сөрөг хүчний голдуу хэдэн хүнийг бариад хорьчихсон. Хорих ч гэж дээ, С.Баяр мэтийг бол хамгийн нэр хүндтэй эмнэлгүүд дамжуулан сувиллын журмаар “хорьж” байгаа. Ямар тансаг байдалд байлгаж байгаагаа олон түмнээс нуугаад хүнтэй ч уулзуулдаггүй, бараагий нь ч харуулдаггүй байгаа. Хүмүүс бол “ эмгэнэлт жүжиг” л гэдэг юм. Тэхэд С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр хэдэн хүнийг шоронд яаж тамлан зовоож байна. Хөхүүл эмэгтэйг хүртэл хүний ёсноос гадуур тамлан зовоож байгааг та нар уншиж л байгаа байх. Монголын хууль иргэндээ, ийм өдөр шөнө шиг үйлчилж болдог юм уу?! Ингээд, удахгүй Оюу-толгойн гэрээ их сайн гэрээ болсон. Авлигын үнэр ч алга гээд л хаах байх. Манай төрийг 30-иад жил удирдсан мафийн бүлэглэлийн явж ирсэн зам ердөө л энэ. Миний хувьд, энэ бохир замаа цэвэрлэчихээд Монгол минь цаашаа шудрага үнэний замаар яваасай гэж хүсч мөрөөддөг хүний нэг. Хамгийн их буянтай Монголын ард түмэн, алийн болгон энэ мафийн бүлэглэлийн улан дор тарчлах юм?! Эд нар чинь бидний болон хойч үеийнхний хоолыг дээрэмдэж идээд, алтан абжуртай байшинд сууж байна. Арван хоёр байр дамжаад тансаглаж байна. Ард түмэн рүүгээ салаавч өгөөд тавлаж сууна. Дан алт эрдэнэсээр бүтсэн 1сая 500 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай 70-80 сая толгой малтай, гуравхан сая монголчууд ингэж “олон улсын гуйлгачин” болоод явж байх нь үнэхээр харамсалтай бус уу?!
Би сэтгүүлч хүний хувьд, олон түмнийхээ дунд орой үдэшгүй хэл яриаг нь чагнаж яваагийн хувьд, өөрийнхөө, өрөөлийн санаа бодлыг нийлүүлж хэдэн санал тавья.
Нэгдүгээрт: Оюу-толгойн гэрээг цуцалж, олон улсын тендер шинээр зарлая. Оочер дараалал бас 51Ч49 хувь заасан, шудрагаар хийх гэрээнүүд цаана чинь хүлээж байх юм. Заавал Рио Тинтод сөхөрч амьдрах ямар хэрэг байгаа юм?!
Хоёрдугаарт: Рио Тинто манай мафийнхантай нийлээд сүүлийн үед “арбитрын шүүхэд өгнө” гэж айлгах боллоо. Олон улсын шүүх чинь ганцхан Англид байдаг юм биш. Монгол Улсын Засгийн газар олон улсын шүүхэд яагаад хандаж болдоггүй юм? Авлигын хэргийг нь баримтжуулаад олон улсын шүүхэд тавъя л даа. Түрүү манайханАрбитрын шүүхэд хэд хэдэн удаа ялагдсан. Аргагүй шүүдээ. Шүүхэд заргалдах хүнээ олж явуулж чадахгүй байгаа юм. Манай эрх баригчид улс орноо төлөөлсөн мэдлэг чадвар, хэлний баялаг сайтай, эх орноо гэсэн сэтгэлтэй шудрага хуульчдыг сонгож явуулж чаддаггүй. Нэг даргын хамаатан садан, танил талыг нь явуулаад, тэр нь өр авлага цайруулах бүү хэл өмд гутал цуглуулаад хүрч ирдэг. Ингээд л ялагдчихдаг.Хувь хүний буруутай өрийг улс төлдөг байхгүй юу. Рио Тинто-г олон улсын шүүхэд өгье.
Гуравдугаарт: Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд авлига, оффшорын асуудал орлоо. Манайхаас л бусад бараг бүх улс орон авлигачидтайгаа хатуу тэмцэн, бараг өдөрт л нэг Ерөнхийлөгч юмуу Ерөнхий сайд байсан хүнийг баривчилсан, шүүсэн хариуцлага тооцсон асуудал яригдах боллоо.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Малайзын асуудал. Сөрөг хүчний удирдагч, 91 настай Мохатир Мохамад сонгуульд ялж гарч ирээд тус улсын авлигачдыг дээд талаас нь цэвэрлэж эхэллээ. Түрүүчийн ерөнхий сайд Н.Разакийн хөрөнгийг хураахад зөвхөн бэлэн валют, үнэт эдлэл нь таван том ачааны машинд багтахгүй байх жишээтэй. Н.Разак, түүний гэр бүлийнхэнд хилийн хориг тавьчихаад шалгалтаа үргэлжлүүлж байгаа. Нэг онцлог нь Н.Разак тэргүүтэй авлигачдыг хамгаалан өөгшүүлж байсан хуульчдад хатуу арга хэмжээ авна гэж зарласан. Энэ далимд манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд хатуу цээрлэл үзүүлнэ гэдгээ хэлээд байгаа юм. Өнөөдөр Монголчууд ийм шудрага дайчин удирдагчийг хүсч хүлээгээд байгаа нь нууц биш. Жинхэнэ ёсоор нь шалгах юм бол манай зарим эрх мэдэлтний хураасан хөрөнгө тав байтугай тавин машин болох байлгүй. Харамсалтай нь тэд гадаадын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан, үл хөдлөх хөрөнгө болгоод харийн улс орнуудад бүртгүүлчихсэн байгаа. Мөнгөө угаагаад өчүүхэн хэсгийг нь оруулж ирж байгаа сураг ч байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарыг л хар л даа. БНСУ, Японд ямар тансаг орд харштай гэлээ дээ. Ийм баримт их бий. Уул нь аливаа орны үндсэн хуулийн цэц (шүүх) гэдэг чинь хамгийн шудрага, дээд эрх мэдлийн газар байдаг юм билээ. Манайд бол голдуухан хэрэг түвэгт холбогдсон, нам дамжсан бүлэглэлийнхэн, чөлөөнд гарсан улстөрчдийн орогнох газар болсон. Үндсэн хуулийн цэцийн саяны дөрвөн томилолтыг л та нар сайн хараарай. Олны танил, нэр хүндтэй, шудрага дайчин хүмүүсийг оруулахгүй, дан өөрсдийнхөө танил талыг орууллаа гэж хүмүүс их л бухимдаж байх шиг байна.
Дөрөвдүгээрт: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгүүдэд 300 орчим хүн оролцож байгаа сураг байна. Ийм шалгалтыг, хүний олноор хийдэггүй юм. Шалгаж байгаа ажлын хүрээний өндөр мэдлэг мэргэжилтэй үнэнч шудрага, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй цөөхөн хүн байсан ч цөөддөггүй л юмдаа. Би, 300 хүн дотор ямар хүмүүс байгааг мэдэхгүй байна. Нам бүлэглэлээ дэмжээд, хий дэмий хийрхэгчид олон орсон бол үр дүн багатай л байх.
Тавдугаарт: Ер нь энэ газар нутаг чинь биднийх. Энэ алт эрдэнэс чинь биднийх. Яагаад ард түмнээсээ нуугаад, “газрын мухарт”, тухайлбал Дубай мэтийн газар очиж нууц хэлэлцээ хийгээд,харийнхантай хувааж идэж уугаад байдаг юм? Юу нь улсын нууц байгаа юм?! Дубайн гэрээгээр,Оюу-толгойгоос монголчуудын ашиг хүртэх хугацааг олон жилээр сунгачихсан.Би л лав тэр цагийг үзэхгүй байх. Одоо чинь техник хүчтэй хөгжсөн, ямар ч том орд газрыг өдөр шөнөгүй ухаад л байна. Бидний хүүхдүүд, ач зээ нар одоо л Оюу-толгойгоос ашгаа хүртэнэ гэтэл Рио Тинтогийнхон хэдэн хар нүх үлдээгээд, гараад явчихсан байвал яах юм?!
Зургаадугаарт: Хөрөнгө орууулалт, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэг чинь шал өөр юм билээ. Та нарын ад үзээд байгаа “коммунист” Оросууд чинь Монголд орд газруудыг ашиглах тоолондоо нэг хот тосгон барьж өгч байсан юм. Эрдэнэтийг хар! Дарханыг хар! Цэнхэрмандалыг хар! Зүүнбаянг хар! Оюу-толгойд харийнхан эзэн суугаад хориод жил боллоо. Хэдэн цэнхэр амбаар, баахан шуудайтай юм л байгаа биз дээ. Ийм сэтгэлгүй түншийг хараад Монголын ард түмэн бухимдаад байгаа юм.
Долоодугаарт: Монголын эрдэмтэй мэдлэгтэй хойч үе өсч өндийлөө. Мөнгөгүй л болохоос биш, нэг байтугай хэдэн Оюу толгойг барьж босгоод ажиллуулаад явчих залуус бэлэн байна. Энэ мафийнхан чинь мөнгөтэй харийнхны өмнө сөхөрч ойчоод Монгол хүмүүсээ тоохоо байж. Хаа ганц,өндөр мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээ, нэг удаагийн цаас шиг ашиглаад хаядаг болж. Хар даа, Бямбасайхан гэж ямар лут чадалтай залуу гарч ирэв. Ч. Сайханбилэг өндөр албан тушаалаар хуурч Дубайд дагуулж очин гэрээнд оролцуулаад, өнөөдөр хөөрхий тэр залуу шоронд сууж байна. Мафийнхан монгол хүнээ бол ингэж ашигладаг , ингэж хаядаг юм.
Наймдугаарт: Рио-Тинтогийнхон монголчуудыг 14000 ажлын байраар хангаж байгаа гэдэг. Би үүнд итгэдэггүй. Тэнд ажилладаг хэд хэдэн монгол хүнээс асуусан. “Юун арван дөрвөн мянга. Сайндаа л хоёр гурван мянган хүн байгаа байх” гэдэг. Шалгалтынхан үүнийг бичиг баримт, ажлын байраар нь тулгаж үзээсэй. Тэнд хамгийн ноцтой нь адил төстэй ажил хийгээд гадныхан өндөр цалин авдаг, монголчууд хэд дахин бага цалин авдаг гэсэн яриа бий. Эрх мэдэл бүхий шалгагчид минь үүнийг л сайтар нягталж үзээсэй.
Есдүгээрт: Баялаг сайхан эх оронтой, эрх чөлөөт Монголын иргэн, өөрийн газар нутаг дээрээ хэн нэгний хараат, боолын маягаар амьдрах ёсгүй юм шүү. Монголын буян бишгүй л байна. Түншээ олж нөхөрлөөд, шудрага үнэнээр яваад байхад Монгол Улс ганцаардахгүй.
Г.ЖАМЪЯН
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
Сэтгэгдэл0
Ax muny dee ta ooriinxoo eruul mendiig l bod ene geree odoo bidnees bur xoldson tany bodson shig bol bid barytsaand 3say xun orno
Оюутолгойг цуцлаад өөр гадаадын компани оруулж болно. Яахав Лондонгийн арбитр дээр бид унана биз. Торгууль төлөөд гарахад цаана нь Монголчуудыг элбэг баяжуулах зэс, алт үлдэнэ.
Ямар балдуушныхан МАФИ байхав дээ. Урвагчидтай тооц оо хийж , тархийг нь цоолоод , цусыг нь савируулаад ирэхээр тэд аянд аа номонд оо ороод ирнэ . Өнөөгийн Монголчууд 13 - р зууны монголчуудын чигчий хуруунд ч хүрэх ээ больсон ичмээр цаг. Харин Тэнгэр нь яаж ивээх нь үү харж л байхаас. Монголын язгуур эрх ашгийг арилжсан С.Баяр урвагчийг уул нь Төв талбай дээр хөлөөр нь доош нь дүүжлээд өлгөх естой этгээд шүү дээ. ХЗДХ-ийн сайдаас аа авхуулаад , Ерөнхийлөгч өө хүртэл шороо овоолж луйвар хийдэг , гондоом шахаж 42 сая доллар босгодог шахаачин , шантаажчин алиа марзан гаруудаар төрийг удирдуулвхаар монголчууд яаж өөдлөх вэ ?! Монголчууд босох цаг болсон. Х.Баттулга , У.Хүрэлсүх нар ШХАБ -д элсэж та бүгдийн Тусгаар тогтнол , Эрх Чөлөөг чинь арилжихаар зэхэж байна. Манай Зэвсэгт хүчин ,тагнуул ,хүчний байгуулгын шударга генерал , хурандаа нар үг ээ хэлэх цаг болж.
Ямар балдуушныхан МАФИ байхав дээ. Урвагчидтай тооц оо хийж , тархийг нь цоолоод , цусыг нь савируулаад ирэхээр тэд аянд аа номонд оо ороод ирнэ . Өнөөгийн Монголчууд 13 - р зууны монголчуудын чигчий хуруунд ч хүрэх ээ больсон ичмээр цаг. Харин Тэнгэр нь яаж ивээх нь үү харж л байхаас. Монголын язгуур эрх ашгийг арилжсан С.Баяр урвагчийг уул нь Төв талбай дээр хөлөөр нь доош нь дүүжлээд өлгөх естой этгээд шүү дээ. ХЗДХ-ийн сайдаас аа авхуулаад , Ерөнхийлөгч өө хүртэл шороо овоолж луйвар хийдэг , гондоом шахаж 42 сая доллар босгодог шахаачин , шантаажчин алиа марзан гаруудаар төрийг удирдуулвхаар монголчууд яаж өөдлөх вэ ?! Монголчууд босох цаг болсон. Х.Баттулга , У.Хүрэлсүх нар ШХАБ -д элсэж та бүгдийн Тусгаар тогтнол , Эрх Чөлөөг чинь арилжихаар зэхэж байна. Манай Зэвсэгт хүчин ,тагнуул ,хүчний байгуулгын шударга генерал , хурандаа нар үг ээ хэлэх цаг болж.
Оюу толгойг сайн шалгахаас гадна шалгалтын дүн сайн гарсан ч, муу гарсан ч хамаагүй Оюу толгойгоос Монголын байгаль орчинд учруулж байгаа хохирол, нөлөөг үнэлж, байгалийн нөхөн сэргээлтийн төлбөрийг авч, говийн гүний усыг огт ашиглуулахгүй хориглох хэрэгтэй. Рио тинто баян компани Оюу толгойг олборлоход ашиглах усаа Хятадаас импортлоно биз.
Ard tumeen odoo serehtuun.Mash zuv sedev hendsen bn.Bid map.shudarga bus huuli shuuhtei amidarch bga shu.Bohir orchin .setgel sanaagaar n talman zovj.bie haa n shahiran evdej bga Chimgeeg 1 udaa bie n muu gj emch nar anhaaral tavisan uu.Idoo ch zuv buruu yllalsanaa medehgui.tsaana n 2 hun hohirood.HURTS nairuulagch tansag orchind gedsee daahgui hevtej bga bizde.Uneheer ard tumnee ylgaj handdag shu
Ard tumeen odoo serehtuun.Mash zuv sedev hendsen bn.Bid map.shudarga bus huuli shuuhtei amidarch bga shu.Bohir orchin .setgel sanaagaar n talman zovj.bie haa n shahiran evdej bga Chimgeeg 1 udaa bie n muu gj emch nar anhaaral tavisan uu.Idoo ch zuv buruu yllalsanaa medehgui.tsaana n 2 hun hohirood.HURTS nairuulagch tansag orchind gedsee daahgui hevtej bga bizde.Uneheer ard tumnee ylgaj handdag shu
Ard tumeen odoo serehtuun.Mash zuv sedev hendsen bn.Bid map.shudarga bus huuli shuuhtei amidarch bga shu.Bohir orchin .setgel sanaagaar n talman zovj.bie haa n shahiran evdej bga Chimgeeg 1 udaa bie n muu gj emch nar anhaaral tavisan uu.Idoo ch zuv buruu yllalsanaa medehgui.tsaana n 2 hun hohirood.HURTS nairuulagch tansag orchind gedsee daahgui hevtej bga bizde.Uneheer ard tumnee ylgaj handdag shu
Mash ih yagaatai tsalingiin huvd bogs doloogch nar mash ih avilga mash ih er n manai 76 shig geed oilgochih
Авлигалчдад шууд хор өгөөд цааш нь харуулаад эхлэе. Авлигалчдаа устгах талаар Хятадын Засгийн газартай хамтран ажиллая.
ОЮУ-ТОЛГОЙН АВЛИГАЛЧДЫГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛ МИ ОВОГТ УХАНА ХҮРЭЛСҮХ НАРЫН ХӨРӨНГӨЖСӨН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАХААС ЭХЭЛНЭ.
УХНА ХҮРЭЛСҮХ ТЭРЭЛЖИД МАШ ТОМ ГАЗАР ХУВЬДАА АВЧ НУУЦ КАЗИНО ЯНХНЫ ГАЗАР БАРИУЛЖ БАЙГАА ГЭЖ АРД ТҮМЭН ЯРИЛЦАЖ БАЙНА.ҮҮНИЙГ ШАЛГАХ ГАЗАР БАЙНА УУ?
Олон юм Монголчууд ярих шаардлага байхгүй.Оюу толгойн гэрээг би толгойгоороо хариуцна гэж хэлсэн хүн нь байгаа.Гэрээ ашигтайг 20 мянган хувьсагчтай тэгшитгэлээр баталсан хүн нь бас байгаа.Дуусаа!
РиоТинто бол хувийн өмчийн компани биш. ОюуТолгой ч бас хэн нэгэн хувь хүн эсвэл хэсэг гэр бүлийн өмч биш. Энэ бол нийтийн эзэмшлийн хувьцаат компани. Хувьцаат компани гэдгийг социализмын үеийн нэгдэл хэмээн ойлгож болно. Хүмүүс мөнгөө нийлүүлж, дундаасаа цуглуулсан мөнгөөрөө үйлдвэр барьж буй хэрэг. Нэгдлийн гишүүн биеэрээ нэгдэлд ажилладаг бол хувьцаа эзэмшигч нь биеэрээ бус мөнгөөрөө үйлдвэрт ажиллана. ОюуТолгой үйлдвэрт ажиллаж буй ажилчид, энэ үйлдвэрийн дарга, захирлууд бол хөлсний ажилчид. Тэд ОюуТолгой үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн гар, хөл, бие нь болж ажиллана. Тиймээс эдгээр гэрээт хөлсний ажилчид, гэрээт хөлсний захирлууд нь монгол улсыг хахиулдана гэсэн ойлголт байхгүй. Үйлдвэрийн мөнгө бол хөлсний ажилчдын мөнгө биш, хөлсний захирлуудын мөнгө биш. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн дундын хөрөнгө. Мөнгөн хөрөнгийн орох, гарах бүх урсгал хатуу хяналт, хатуу бүртгэлтэй. Хэрвээ хахуулийн мөнгө байлаа гэхэд энэ нь тайлан бүртгэлд заавал тусгагдна. Тайлан гаргахдаа заавал хөндлөнгийн аудитын компаниар шалгуулж баталгаажуулна. Үүний тулд аудитын компани нь тайлангийн мөр болгоныг орлогын ордер, зарлагын падаантай нэг бүрчлэн тулгана. Нэг зоос ч дутаахгүйгээр яс шалгана. Энэ бол хувьцаат компанийн онцлог. Дэлхийн бүх хувьцаат компани ингэж ажилладаг. Үнэхээр авилгал өгсөн бол ОюуТолгой компанийн санхүүгийн баримтанд шалгалт хийхэд л хангалттай. Гэхдээ би хувьдаа авилгал өгнө гэдэгт итгэхгүй. Хэрвээ Баяр, Баярцогт нарт мөнгө төгрөгний асуудал байгаа бол энэ нь огт өөр асуудал. ОюуТолгойтой ямар ч хамаагүй.
Medeejin ym bvv bich shydarga geree shaardaj bna Lyibariin gereeg uurchluh estoi Uur ymgvi
Medehgui baij bitgii hudlaa yariaad bai. Avilgal uguh munguu bur "bataldag" um.
Малчин хүн ноос, ноолуур, нэхийгээ хэдэн зуун км газар тээвэрлэж үйлдвэрт худалдана. Тариачид, ногоочид хураасан тариа, ногоогоо хэдэн арван км газар тээвэрлэж үйлдвэрт худалдана. Малчдын гэрийн гадаа эсвэл тариачдын тариан талбайн дэргэд үйлдвэр байдагггүй. Харин ОюуТолгойн зэсийн баяжмалын үйлдвэр нь ОюуТолгой ордын яг дэргэд нь байрладаг. Тийм учраас монгол улс нь монголын ард түмний өмч болох газар доорхи байгалийн баялгаа яг дэргэд нь байгаа ОюуТолгой үйлдвэрт дэлхийн зах зээлийн ханшаар худалдан борлуулдаг. Үйлдвэр нь орд газрын яг дэргэд байрлах тул тээвэрлэлтийн зардал гэж гарахгүй. Хэрвээ энэ үйлдвэр нь орд газраасаа хэдэн зуу, магагүй хэдэн мянган км-ын цаана байрлаж байсан бол тээрийн зардал маш өндөр гарах байсан. Энэ үйлдвэр нь аж ахуйн нэгжийн татвар, даатгал, хураамж гэхчилэн олон төрлийн татвар төлнө. Хэрвээ энэ үйлдвэр нь ОюуТолгой орд газрааас 300 км цаана, хятадын нутагт байрлаж байсан бол ийм их татвар монгол улсад төлөхгүй байх байсан.
Дэлхий дээр ямар ч уул уурхай зэсийн баямалын үйлдэр ордныхоо дэргэд байдаг. Чи уурхайг газар тариалан мал аж ахуйтай зүйрлүүлж тархи угаана гэж байхгүй. Албаар бүх юмыг ингэж хольж хутгаж бичдэг хүмүүсийн ТРОЛЛ гэдэг юм.
Mundag Hun shuu Jamiyan guai eruul saruul baij urt naslaarai.
ОюуТолгой үйлдвэрийн ажилчдын 95 хувь нь монгол ажилчид. Нийтдээ 15 орчим мянган ажилчид ажиллаж байна. Энэ үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлдэг мянган гаруй монгол компаниудад 50 - 60 мянган монгол ажилчид ажиллаж байна. Нийтдээ бараг 100 мянган монгол хүнийг ганцхан ОюуТолгой үйлдвэр дангаараа тэжээж байна. Монгол ажил эрхэлдэг 800 мянган хүн бий. Нэг хүний ард 4 хүний амьдрал бий гэвэл ОюуТолгой үйлдвэрийн ард 400 мянган монгол хүний амьдрал бий. Тэгэхлээр ОюуТолгой үйлдвэр нь нэгдүгээрт монгол улсын байгалийн баялгийг тээврийн зардал гаргахгүйгээр худалдан авч байна, хоёрдугаарт их хэмжээний татвар төлж байна, гуравдугаарт 400 мянган монгол хүнийг ажилтай, орлоготой, амьдралтай болгож байна. Хэрвээ ОюуТолгой үйлдвэр хятадын нутагт байрлаж байсан бол монгол улсаас зөвхөн байгалийн баялаг л худалдаж авах байсан. 300 км газар байгалйн баялаг тээвэрлэх тээврийн зардал нь асар өндөр гарч монголд бараг ашиг үлдэхгүй байх байсан. Тийм болохоор ОюуТолгой үйлдвэр хятадын нутагт биш, монголын нутагт байгуулагдсан явдалд монголчууд бид баярлалаа гэж хэлэх учиртай.
15 мянган ажилчид ажилдаггүй. Рио Тинто захирал бүр сайт дээрээ тэгж бичээгүй байгаа. Яаж ингэж худлаа зүйл бичиж чаддаг байнаа. 2009 оноос хойш 15 мянган ажилчин ажилласан болохоос биш одоо 15к ажилчин ажилладаггүй.
Дахардсан тоогоор өнөөг хүртэл нийт 15000 гэх байх
ОюуТолгой үйлдвэр 7 тэрбум доллараар боссон. Энэ үйлдвэр 2013 онд ашиглалтанд орсноос хойшхи өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 5 тэрбум долларын борлуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 1 тэрбум долларын бүтээгхдүүн үйлдвэрлэн борлуулжээ. Онцлог нь борлуулалтын орлогын бүх мөнгө монголд эргэн орж ирсэн. Үүнээс сохор зоос ч гадагшаа гараагүй. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2 тэрбум доллар монголд орж ирээд байна. Гүний уурхайд нийт 5 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй. Борлуулалтын орлогын 5 тэрбум доллар дээр гүний уурхайн 2 тэрбум доллар нэмэгдээд нийтдээ 7 тэрбум доллар монгол улсад орж ирээд байна. Үйлдвэрийн үнэ 7 тэрбум доллартай нийлээд бүхэлдээ 14 тэрбум доллар монголд орж ирээд байна. Үүнээс 1,6 тэрбум доллар нь монгол улсад төлсөн татвар. Энэ үйлдвэр нь 100 жил ажиллах нөөцтэй. 2028 оноос энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. 2038 оноос үйлдвэр өртгөө нөхөн ашигтай ажиллаж эхлэнэ.
Сохор зоос ч гараагүй гэх шиг. 2017 оны 1 сард Рио Тинто дэлхий даяар 5 тэрбум долларын ашиг олсноо тарааж, хамгийн их доллар цуглуулж чадсан Ази Номхон далайн захирлуудын зөвлөлд, гол нь ашгаа ОТ олсон гэж зарлаж тэдэнд урамшуулал өгсөн байдаг.
ОюуТолгой үйлдвэр 7 тэрбум доллараар боссон. Энэ үйлдвэр 2013 онд ашиглалтанд орсноос хойшхи өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 5 тэрбум долларын борлуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 1 тэрбум долларын бүтээгхдүүн үйлдвэрлэн борлуулжээ. Онцлог нь борлуулалтын орлогын бүх мөнгө монголд эргэн орж ирсэн. Үүнээс сохор зоос ч гадагшаа гараагүй. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2 тэрбум доллар монголд орж ирээд байна. Гүний уурхайд нийт 5 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй. Борлуулалтын орлогын 5 тэрбум доллар дээр гүний уурхайн 2 тэрбум доллар нэмэгдээд нийтдээ 7 тэрбум доллар монгол улсад орж ирээд байна. Үйлдвэрийн үнэ 7 тэрбум доллартай нийлээд бүхэлдээ 14 тэрбум доллар монголд орж ирээд байна. Үүнээс 1,6 тэрбум доллар нь монгол улсад төлсөн татвар. Энэ үйлдвэр нь 100 жил ажиллах нөөцтэй. 2028 оноос энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. 2038 оноос үйлдвэр өртгөө нөхөн ашигтай ажиллаж эхлэнэ.
Хөлсний бичээчид ажилдаа оржээ.
ОюуТолгой үйлдвэр нь бусад ижил төстэй том үйлдвэр, компаниуд шиг бүх ажлаа өөрөө хариуцаж хийдэггүй, асар их ажлыг туслан гүйцэтгэх монгол компаниудаар хийлгэдэг.. Эдгээр компаниудын монгол улсад төлж буй татвар нь ОюуТолгой үйлдвэрийн төлж буй татварын нэг хэсэг гэж үзэж болно. Ингэж цогцоор (ОюуТолгой толгой үйлдвэрийн татвар + туслан гүйцэтгэх 1000 компанийн татвар) тооцвол ОюуТолгой бол монголын хамгийн олн ажилчинтай, хамгийн их татвар төлөгч компани мөн болно. Байгалийн баялгаа ухаад зөөж худалдах бус харин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарвал ямар ашигтай болохыг, ухаад зарахаас ямар илүү болохыг Оюу Толгой үйлдвэрийн бодит жишээ харуулж байна. Чухам ийм учраас л монголд гаднын хөрөнгө оруулалт ус агаар мэт чухал байна. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 12 тэрбум доллар. Гэтэл ОюуТолгой дээр 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байх жишээтэй. Энэ хоёр тоог зэрэгцүүлээд харахад л ийм том үйлдвэр байгуулж ажиллуулах боломж чадал монголд байхгүй.
Chi odoo rio gos uur lyibarchin xiij chadaxgvi geed l yilan dyygarch yngas aldaad baix ym Xorboo ertuntsuur dvvren yyrxaichin Operator kompani bna?! Xydalaa gebel bugsuu yxaad vz
Өнөөдөр гүний уурхай ажиллуулах компани хуруу дарам цөөхөн бий. Монголд хөрөнгө оруулах оруулалт гэж яривал РиоТинтогоос өөр нэг ч жишээ алга. РиоТинтогоос өмнө үй түм эн боломж байсан.
РиоТинто шиг боруулалтын бүх орлогоо монголд оруулж буй компани хаана байна? Нэг жишээ хэлнэ үү?
Татвараа олигтой төлдөггүй, байгаль орчин бохирдуулдаг гээд хулхи операторууд дэлхийгээр дүүрэн.
Туслан гүйцэтгэсэн 1000 компани гэдэг нь байдаг л нэг компаниуд л даа. Ихэнх нь манай том улстөрчид эрх мэдэлтнүүд баячуудын охин компаниуд байдаг. Жишээ нь ТЕГ дарга асан Хурцын хэд хэдэн компани ОТ ханган нийлүүлэлт хийдэг. Жишээ нь аягатай кекс мэтийг хийдэг цехийг нэг компани гээд оруулчихна. Ингээд 1000 компани гэдэг хошин шогийн тоо гарна. Яг нарийн ярьвал үсрээд 100 кексн мэтийн компаниуд ханган нийлүүлэлт хийдэг.
Рио Тинто Монгол улсад татвараа олигтой төлдөггүй, байгалийн нөхөн сэргээлт бүр түй ч хийдэггүй. Гүний усыг хэн ч ашиглахгүй, ашиглаад дуусахгүй учраас яасан ч яадаг юм ухааны зүйл ОТ албан ёсны сайтад бичсэн байгаа. Ороод сонирхож болно.
РиоТинто төлсөн татварын хэмжээгээр монголд нэгд орно. Бусад компаниуд шиг ганцаараа бүх ажлаа хийдэггүй бусдаар олон ажлаа хийлгэдэг тул тэдгээр компаниуд нь РиоТинто компанийн өмнөөс татвар төлнө. Энэ төлөх мөнгө нь РиоТинто компанийн данснаас зардал хэлбэрээр гарч орлого хэлбэрээр бусад компаниуд руу орно. Хэрвээ ОюуТолгой бүх ажлаа өөрөө хийж бүх татвараа өөрөө төлбөл гарцаагүй хамгийн том татвар төлөгч болно.
РиоТинто төлсөн татварын хэмжээгээр монголд нэгд орно. Бусад компаниуд шиг ганцаараа бүх ажлаа хийдэггүй бусдаар олон ажлаа хийлгэдэг тул тэдгээр компаниуд нь РиоТинто компанийн өмнөөс татвар төлнө. Энэ төлөх мөнгө нь РиоТинто компанийн данснаас зардал хэлбэрээр гарч орлого хэлбэрээр бусад компаниуд руу орно. Хэрвээ ОюуТолгой бүх ажлаа өөрөө хийж бүх татвараа өөрөө төлбөл гарцаагүй хамгийн том татвар төлөгч болно.
Байгалийн нөхөн сэргээлтийг уурхай ажиллаж дуусны дараа, уурхайг хаахдаа хийнэ. ОюуТолгой ажиллаж эхлээд ердөө 5 жил өнгөрч байна. 100 жил ажиллах нөөцтэй. Ус хэмнэх технологиороо ОюуТолгой дэлхийд номер нэг компани. Одоогоор усаа эргүүлэн ашиглах түвшин 85 хувь байсан санагдана. Үүнийг ойрын үед 100 хувьд хүргэхээр арга зам эрэлхийлж байгаа. Энэ зорилт биелбэл гүний усанд хүрэхгүй гэсэн үг. 100 жилийн турш шүү ээ.
МАШ ЧУХАЛ ЮМ БИЧЖЭЭ. ОДОО МОНГОЛД ШУДАРГА ЁС ТОГТООХ ЦАГ БОЛСООН. ХЭЗЭЭ БОЛТОЛ ЭНЭ ЯНЗААРАА ЯВАХ ЮМ БЭ?
Oyu-Tolgoigoo oroldohgui bailgaj baih baisan.Mongolchuud hezee undur bolovsroltoi shireenii 2 tald suugaad avarguudtai ijil tuvshind yarih bie daagaad toocoo ene teree yagshital hiideg,hunii gar daguulj yum goridood gululzuud baihgui,injener,tehnikiin ajiltnuudin talaas iluu huviig ni mongol huneer burduuleh,ezemshij baigaa huviinhaa mungiig gargaad shidchih shiirtei,uhaad avsan alt,zesee borluulaad tencuu huvaaj avah bydtai,ordoo ashigluulsan tulbur,tatvaraa shudargaar avchih chadaltai,durguig ni hurgevel shanaadaad unagaachih zorigtoi tiim uyee zugeer huleegeed gazar tarialan mal aj ahui,hungun uildveruudee daldagnuulaad suuj baih baisan yum.
МАН-ыг тараа, гол авилгачид энэ нүхэн нуувчинд бн.
Bayar Seattled bainga kazino toglodog baisniig olon mongolchuud medne dee
Maniusaas arai dunguur garuud baisan bol Orosin holbooni uls bolon evropin ornuudaas mungu guij balairch baihin orond malin turul buriin vakcin shine sortin ur taria,traktor kombain guigaad buh malaa eruuljuulcheed mah,suu,gazar tarialangiin undur mergejliin humuusiig gadnaas hulsuluud buteegdehuunee himiin bolon genetikiin yamar negen uurchlultgui eruul mal,eruul hursnii tsever eko buteegdehuunee avaarai geed delhiigeer orilood yavah baisan.Odoo bol tui mai l gene shulhiitei tumen zuiliin uvchtei mahig tsianitaar hordosn hursnii buteegdehuuniig hen avahin l gene.Unen uragshgui shaarnuud shuu bid.
ОюуТолгой гүний уурхайн бусад компаниудаас ялгарах нэг том давуу тал бол Дубайн гэрээгээр байгуулсан блоклон олборлох технологи юм. Анх уурхайг уламжлалт аргаар дээрээс нь ухаж олборлох тооцоотой байсан. Хөрсөө хуулаад дээрээс нь малтаж ухна. Ингэж ажиллахад гаднаас зээл авах шаардлагагүй. Ил уурхайгаас олсон орлогоороо бага багаар ухаад хэмжээгээ томруулаад яваад байна. Ухах, малтах зардал маш өндөр. Эрдэнэт үйлдвэр ингэж ажилладаг.
Хятадын байдаг л нэг уул уурхайн технологийг ингэж худлаа дөвийлгөж, ганц Рио Тинто хийдэг гэж бүлт үсрэх шаардлагагүй.
Хятадууд ч адилхан технологи хэрэглэдэг. Байдаг л нэг зүйлийг дөвийлгөж ингэж бичих чамд ямар шаардлага байнаа. Очиж очиж 1970 аад онд ашиглалтанд орсон Эрдэнэттэй харьцуулж энэ тэр. Хятадын хил гараад Өвөр Шинжаан төв Хятадад яг адилхан технологиор ухдаг тухай бичээч. Гэхдээ чадахгүй хөлсний бичээч болохоор:))
ОюуТолгойн гүний уурхайд олборлолт явуулахдаа компани болгоны хэрэглэдэг дээрээс нь шанагдаж хутгаж, ухаж малтах аргаар биш харин ёроолоос нь доош сэгсэрч унагах блоклон олборлох арга хэрэглэхээр тооцсон. Энэ бол Дубайн гэрээ байгуулах болсон гол шалтгаан. Яагаад гэвэл үүний тулд уурхайн ёроолд 200 км урт хонгил ухах шаардлагатай. Үүнд 10 жил шаардагдана. Үүнийг ил уурхайн орлогоор санхүүжүүлнэ гэвэл 20 жил магадгүй 30 жил шаардагдана. Ил уурхайн ашиг жилд дунджаар 200 сая доллар. Гэтэл гүний уурхайн зардал 5 тэрбум доллар. 200 км урт хонгил гэдэг Улаанбаатар, Дархан хоёрын хоорондох зай шүү дээ. Жишээ нь Богд уулын доогуур 20 км урт хонгил ухаж Улаанбаатар, Төв аймаг хоёрыг холбох мөнгө, санхүү, техник технологи монголд байгаа билүү? Үүнд хичнээн жил шаардагдах вэ?
Юу элийрээд байгаа юм бэ. 200 км хонгил хүртэл олборлолт хийнэ шдээ. 200 км гүн баялаг наад ОТ доор чинь байгаа. Юуг юутай хольж хутгаад Дархан энэ тэр гэж элийрээд байгаа маанаг вэ. Тэрнээс хамгийн их ашигтай хэсэг нь ердөө хэдхэн км. Түүнийг нь магадгүй 2037 он хүртэл ухаж дуусаад сурсан зангаараа хэн нэгэнд зараад явчихна. Энэ бол РТ түүхэнд байдаг өөдгүй зангуудын нэг л дээ.
Газрын доор 1800 метрийн гүнд 200 км урт хөндлөн хонгилууд ухна. ОюуТолгой үйлдвэрийн youtube сайт руу ороод энэ нь ямархуу хонгилууд болохыг харж болно. Одоогоор 20 км урт хонгил ухаад байна. Энэ ажлын явцыг видео бичлэгээс бас харж болно.
Гүний уурхайн блоклон олборлоход шаарагдах 200 км урт хонгилыг ухахад 10 жил шаардлагатай, үүнд 5 тэрбум доллар хэрэгтэй. Энэ ажлыг ганц л удаа хийнэ. Дараа нь 100 жилийн турш газар ухахгүйгээр, малтахгүйгээр, шанагдахгүйгээр, зөвхөн сэгсрэх аргаар олборлолт явуулна. Сэгсрэхэд ердөө тэсрэх бодисууд л хэрэгтэй, бас нарийн тооцоо. Дээрээс нь ухдаг, малтдаг компаниуд дэлхийгээр үүрэн. Харин ингэж доороос нь сэгсэрч олборлодог компаниуд дэлхий дээр бараг байхгүй. Хүдрээ доороос нь сэгсрээд унамагц туузан дамжуулгаар үйлдвэр руу дамжуулна. Туузан дамжуулгыг ажиллуулахад бензин тос хэрэггүй. Цахилгаанаар ажиллана. Тийм болохоор сэгсрэх зардал ч бага, тээвэрлэх зардал ч маш бага. Ингэж олборлох нь ухаж олборлохоос хэд дахин хямд тусна. Тийм учраас анхны төлөвлөгөөнөөс татгалзан Дубайн гэрээ байгуулж 5 тэрбум долларын зээл авч 200 км урт хонгил ухах ажлыг эхлүүлсэн болно. Энэ бол ирээдүйгээ харсан маш мундаг шийдэл.
Тиймээ Рио Тинто ирээдүйгээ харсан маш мундаг шийдвэрийг Сайханбилэг хүнээр хийлгүүлж чадсан. Чи бас ирээдүйгээ харж хөлсөөр сэтгэгдэл бичиж байна. Харин Монгол улс тэр чигтээ ирээдүйгүй болсон.
Рио тинтог хамгаалах гэж улайраад байгаа учрыг чинь мэдэхгүй л дээ. Гэхдээ тухайн үедээ Эрдэнэтийн үйлдвэрийг дагуул хоттой нь барихад 531 сая шилжих рубль зарцуулаад долоон жилийн дотор зардлаа нөхөөд түүнээс хойш ашигтай ажиллаж байгаа гэдгийг л сайн мэднэ. Рио Тинто компани Мозамбикт хийсэн бүтэлгүй хөрөнгө оруулалтандаа 3,7 тэрбум долларын алдагдалд орсноо манайхаас нөхчихлөө гэсэн таамаглал надад байдаг. Хөрөнгө оруулалтын тухайд ч Айванхоу майнзаас 121 сая доллараар худалдаж авсан тоног төхөөрөмжөө 195 сая доллараар үнэлж зээл нэрээр оруулаад түүндээ хүү бодсон гэх мэтийн шалих шалихгүй луйврын асуудлууд зөндөө байгаа нь үндэстэн дамнасан агуу компанийн хувьд арай л ичгэвтэр асуудлууд юм даа.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
Жамьяан гуай зөв л ярьж байна,дэмжиж байна,бид яагаад тэдэнд нүүр тал өгөөд байдаг нь авлига авчихсан учраас урьдаас нь зоригтой дуугарч чаддаггүйн аргагүй шүү дээ.Гэрээг цуцалу ОУЛсын шүүхэд өгөх нь зөм гэж үзэж байна.
ОюуТолгой үйлдвэр бол жилд 2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрдэнэт үйлдвдэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгхэлээр ОюуТолгой үйлдвэр нь 4 ширхэг Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх хүчин чадалтай үйлдвэр. Одоогоор ил уурхайгаас олборлолт явуулж жилд 700 - 800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Эрдэнэт үйлдвэртэй ойролцоо гэсэн үг. Суурилагдсан хүчин чадлынхаа гураны нэгийг ашиглаж байна. 2020 онд гүний уурхайн эхний ээлж ашиглалтанд орно, 10 жилийн дараа буюу 2038 онд гүний уурхай бүрэн ашиглалтанд орж үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэнэ. Тэр үед ОюуТолгой үйлдвэрийн монгол улсаас худалдаж авах байгалийн баялгийн хэмжээ 3 дахин өснө. Бүтээгдэхүүний хэмжээ 3 дахин өсөх тул төлөх татварын хэмжээ мөн 3 дахин өснө. Ойролцоогоор өдөрт 1-2 сая доллар, магадгүй 3 сая долларын татвар төлөх баримжаа бий. Жилдээ 700 - 800 сая долларын татвар төлнө гэсэн үг. 2017 оны тайлангаас харвал 930 сая долларын борлуулалт хийн 750 сая долларын зардал гаргажээ. Монгол улсад 180 сая долларын татвар төлөөд цаана нь ямар ч ашиг олоогүй байна. 2017 оны ОюуТолгой үйлдвэрийн ашиг Тэгтэй тэнцүү гарчээ. Гүний уурхайн эхний ээлж ашиглалтанд орох хүртэл ОюуТолгой ямар ч ашиг олохгүй.
Монголд гүний уурхай ганцхан байсан. Энэ бол Налайхын нүүрсний уурхай. Миний санахад, Хятадууд энэ уурхайг монголд байгуулж өгсөн. Налайхын замыг ч бас хятадууд барьсан. Гүний уурхай дэлхийд олон бий. Хятадад ч олон бий. Гэхдээ хятадын гүний уурхайнууд ч тэр, Налайхын гүний уурхай ч тэр олборлолт явуулахдаа дээрээс нь доош нь ухдаг. Тийм болохоор зардал маш өндөр. Харин ОюуТолгойн гүний уурхай бол огт өөр. Энд олборлолт явуулахдаа дээрээс нь ухаж биш доороос нь сэгсэрч олборлоно. 5 тэрбум доллараар ганцхан удаа 1800 метрийн доор 200 км урт хөндлөн хонгилууд байгуулна. Энэ ажлыг 10 жил хийнэ. Дараа нь 100 жил бараг зардал гаргахгүйгээр олборлолт явуулна. Юу ч ухахгүй, юу ч малтахгүй, юу ч шанагдахгүй. Тэгэхлээр өндөр ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Монгол улс энэхүү гарсан ашгийн 34 хувийг хүртэх болно. Мэдээж байгалийн баялгаа ОюуТолгой үйлдвэрт дэлхийн зах зээлийн ханшаар бас зарна. Гүний уурхай олон боловч блоклон олборлодог компани маш цөөхөн.
Оюу толгойн гэрээг ард түмнээс маш их нууцалсан гэдэг чинь юу вэ? Тухайн үед өдрийн сонингуудаар хэдэн нүүр дамжуулж гаргаад л байсан ш дээ. Баярцогтын оффшор дахь мөнгө нь Оюу толгойн гэрээнээс жилийн өмнө хятад хүнээс авсан мөнгө гээ биз дээ. С.Баярын байрнуудын мөнгө болохоор Сү.Батболд энэ тэрээс авсан мөнгө гэж цензургүй сурвалжлагаар гарсан шд.
OT gereeg ehleed tsutslah heregtei.Demjij bna.
Zuv
Unun shuu.Bid bayalgiin ezed.OT gereeg tsutslii.
ОюуТолгой үйлдвэрийн санхүүгийн тайлангаас харвал 2016 оны борлуулалтын орлого 1,2 тэрбум доллар, зардал 850 сая доллар. 2017 оны борлуулалтын орлого 930 сая доллар, зардал нь 750 сая доллар болжээ. 2016 - 2017 онд 400 сая долларын татвар төлжээ. 2013 онд үйлдвэр ашиглалтанд орсноос хойшхи 5 жилд нийт 5 тэрбум долларын борлуулалт хийн гэрээ байгуулсан 2010 оноос хойшхи 8 жилд улсад 1,6 тэрбум долларын татвар төлжээ. ОюуТолгой үйлдвэрийн ашиг нь борлуулалтын орлогын 17 хувьтай тэнцэж байна. 5 жил ажиллахдаа олсон 5 тэрбум долларын борлуулалтаас олох ашиг нь 850 сая доллар болно. Гүний уурхайг дээрээс нь биш, доороос нь олборлоход 5 тэрбум доллар шаардагдана. Жилд 1 тэрбум долларын зардал гарна. Тэгэхлээр ил уурхайн орлогоор гүний уурхайг ёроолоос нь олборлох ямар ч боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гүний уурхайг дээрээс нь ухаж олборлоно гэвэл ил уурхайн орлого хүрнэ. Гэхдээ маш өндөр зардал гарна. Олох ашиг нь маш бага байх болно. Тиймээс 5 тэрбум доллар зээлж доороос нь ухах ажлыг эхлүүлэх нь ирээдүйд маш ашигтай зөв мэргэн шийдэл гэж харж байна.
Sha sha zailaa naadxi texnologig zaxiin chabgants medne!!!!!!!xa xa
zorigiin aluurchin hyzyygyi omhii tarvagan tahliin bogsiig dolooj amidardag edgeer urvagchdiig bygdiig ni shorond ni hataasan ni deer. hulgai luivar allagaar bayajsan shunalt hognuud gadaad ezeddee byalduuchlan dolignono
хүрэлсүх - н газар казиног тультраа ,сарангэрэл -н эмя - томилогоо, санхүүг нь шалгаачээ.
ОюуТолгой үйлдвэр бол 7 тэрбум доллар халааснаасаа гаргасан хуьцаа эзэмшигчдийн өмч. Энэ үйлдвэр нь газрын доор байдаг байгалийн баялаг биш, харин газрын дээр байдаг боловсруулах үйлдвэр. Газрын доорхи байгалийн баялаг бол монгол улсын ард түмний өмч. Энэ өмчийг хэн ч хааш нь ч зөөгөөгүй. Харин газрын доорхи баялгийг ОюуТолгой үйлдвэрт дэлхийн зах зээлийн ханшаар зарснаар газрын доорхи баялаг нь шороо биш, хүдэр биш, харин энэ шороо, энэ хүдэртэй эн тэнцүү үнэлгээтэй доллар болж хувирсан. Дараа нь энэ доллар нь мөн энэ доллартай эн тэнцүү үнэлгээтэй зам, гүүр, барилга, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг болж хувирсан. Тэгэхлээр байгалийн баялгийг хэн ч гадагш нь зөөгөөгүй, харин газар доорхи баялгийг газар дээрхи зам, барилга, сургууль цэцэрлэг, эмнэлэг болгон өөрчилсөн хэрэг. Энэ замыг, энэ сургуулийг, энэ эмнэлэгийг, энэ орон сууциыг хэн ч гадагш нь зөөгөөгүй. Энэ бүхэн монголдоо байж байна. Монголын баялгийг гадагш зөөсөн гэдэг бол ор үндэсгүй худал үг. Зөвхөн худалч хүн л ийм үг хэлнэ. Зөвхөн тэнэг хүн л энэ үгэнд үнэмшинэ.
ОюуТолгой үйлдвэр 7 тэрбум долларын үнэтэй. Хэрвээ 7 тэрбум доллар байвал өнөөдөр ч энэ үйлдвэрийг 100 хувь худалдаад авч болно. Хувьцаа нь хөрөнгийн биржүүд дээр чөлөөтэй зарагдаж байгаа. Онолын хувьд 7 тэрбум доллараар үйлдвэрийн бүх хувьцааг худалдан авч болно. Гэхдээ монгол улсад энэ үйлдвэрийг худалдан авах мөнгө байхгүй. Тийм учраас, мөнгөгүй учраас РиоТинто компаниас мөнгө зээлж ОюуТолгой үйлдвэрийн 34 хувийг худалдаж авсан. 7 тэрбум долларын 34 хувь гэдэг нь бараг 2,5 тэрбум доллар болно. Харин ОюуТолгой үйлдвэр өнгөрсөн 8 жилд монгол улсад 1,6 тэрбум долларын татвар төлжээ. Дахин хэлэхэд байгалийн баялаг бол ард түмний өмч. Монгол улс газрын баялгаа зараад олсон орлогоор үйлдвэр худалдаж авсан зээлээ эргэж төлнө.
ovgon gyuai surgaar um bichij hun gutgehee bolbol yasiin be
Саальчин хүн саасан сүүгээ сүүний үйлдвэрт худалдана. Тариачин хүн хураасан тариагаа гурилын үйлдвэрт худалдана. Хүсвэл саальчин сүүний үйлдвэртэй болж болно. Эсвэл тариачин хүн гурилын үйлдвэртэй болж болно. Ингэхийн тулд сүүгээ эсвэл тариагаэ зараад олсон орлогоо банкинд хурааж арвижуулна. 10 жил, 20 жил, магадгүй 30 жил мөнгөө хурааж арвижуулснаар үйлдвэр худалдан авах мөнгө бий болно. Өөр нэг хувилбар бол зээл. Үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан 5 жилийн хугацаатай зээл аваад 1 жилийн дотор үйлдвэртэй болж болно. Зээл авснаар мөнгөө хурааж хуримтлуулснаас хоёр дахин, гуравдахин бага хугацаанд үйлдвэртэй болж зам товчлох боломж бий. Хэрвээ хүн болгон үйлдвэртэй болно гэвэл зах зээл ханах, бүтээгдэхүүн борлогдохгүй байх эрсдэл бий. Дараагийн хувилбар бол хувьцаа. Хүн бүр үйлдвэр байгуулахын оронд үйлдвэрийн хувьцаа худалдаж аваад ашгаас нь ноогдол ашиг хүртэж болно. Тариачин хүн гурилын үйлдвэрийн хувьцаа худалдан авах гэтэл мөнгө хүрсэнгүй. Гурилын үйлдвэрт ирэх 5 жил нийлүүлэх үр тариагаар барьцаалан гурилын үйлдвэрээс зээл авч энэ зээлээрээ гурилын үйлдвэрийн хувьцаа худалдан авч болно. Жил бүрийнхээ ургацын тодорхой хувийг гурилын үйлдвэрийн зээлийн төлбөрт суутгана гэсэн үг. Монгол улс ОюуТолгойн 34 хувийг худалдаж авахдаа иймэрхүү маягийн зээл авчээ.
М
М
Olon ulsiin geree gedeg umiig oilgodog humuus huruu daram baimaar.Uadaj ter gereeg buten unshakable n sudalj uzsen hun bna uu ? Harin ter Avilgal l gedegiig n tusad n boditoi barimtaar notolmoor um. Soeliin gaviat hun ediin zasag bichied buun holion bantan bolj dee.
Оюу Толгой Эрдэнэт 2-ийг харьцуулаад vзээрэй!!! Эрдэнэт Монголчууд ажиллулж байсан болхоор одоо татварт хумсын чинээ юм оруулна, эзэмшил нь хувьд болон банкны зээлэнд явж байгаа жонхуурсан юм болсоон!!! Харин Оюу Толгой едер бvp 2 сая долларыг Монголын эдийн засагт татвар, цалин болон vйл ажииллагааны зардалаараа оруулж байна! Оюу Толгойруу бид дайрвал тогоотой хоолоо хемрех хэмжээнд очино
Оюу Толгой Эрдэнэт 2-ийг харьцуулаад vзээрэй!!! Эрдэнэт Монголчууд ажиллулж байсан болхоор одоо татварт хумсын чинээ юм оруулна, эзэмшил нь хувьд болон банкны зээлэнд явж байгаа жонхуурсан юм болсоон!!! Харин Оюу Толгой едер бvp 2 сая долларыг Монголын эдийн засагт татвар, цалин болон vйл ажииллагааны зардалаараа оруулж байна! Оюу Толгойруу бид дайрвал тогоотой хоолоо хемрех хэмжээнд очино
ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛОХ. ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ АРД ОЛНООРОО ШИЙДЬЕ. С.БАЯР ДАРГА ГЭЭД ЯРИАД БАЙГАА ЭМНЭЛГИЙН ДАРГЫГ ОГЦОР. ГЭЖ ХЭЛЬЕ. УЛСАД АЖ ОЛОН ЖИЛ ҮНЭНЧ АЖИЛЛАСАН ХҮН БАС БАЙДАГ ЮМ ШҮҮ.
НЭГ ГЕНЕРАЛ ХИЛГҮЙ БОЛГОЖ ЦАГДАА БОЛГОЕ ГЭЖ ХЭЛСЭН ЁСТОЙ Л УРВАГЧ ЮМАА ТА ӨӨР ХЭЛЭХ ЮМГҮЙ. АМАРБОЛД ГЕНЕРАЛ БОЛ АЖЛАА ХИЙСЭН ХҮН. ХАРИН ТА УРВАГЧ.
Уран сэтгэмжтэй зохион бичлэг байна. Ийм юм бичиж ард олныхоо толгойг эргүүлэхээ болимоор байгаа юм, бид
Зах
Ер зээлээр хэрэгжуулж байгаа ур дунгуй теслуудийг бугдийг зогсоох хэрэгтэй!!!
Энэ өвгөн зөнөг залгав бололтой. Эхэндээ овоо ханатай явж байгаад хадуурлаа.
Энэ өвгөн зөнөг залгав бололтой. Хадуурна хадуурна гэхэд арай дэнджээ.
hvzvvgvi hulgaich haa bn .
Bugd uul uurhai medne gaihaltai ard tumen shuu manai mongolchuud medehgui yum baihgui baihaa daanch delhiig toirch guilga guij hulgai hiij hudal yriad ywdag n l jaahan tiimerhuu
Стандарт бус засгийн газар гэдэг нь олигархи булэглэлүүд засгийн эрхийг авч ,тэдний өмчилж байсан таван толгойн ордыг 100 хувь улсад буцааж авах гэж шахаж шаардсан ерөнхийлөгч Энхбаярт өс санаж,түүнийг хуйвалдаанаар сонгуульд ялагдуулж төрийн өндөрлөгийг луйвардаж авснаар хууль хяналтын байгууллагуудыг гартаа авч хүссэнээрээ шийвэр гаргуулж ,хуулийн дээр гарсан хүчтэй бүлэглэл юм. Таван толгойн ордын95 хувийг төрд алдсандаа хорсож Энхбаярыг албан тушаалаас нь авч хаянгуутаа шорон гянданд хийж,үгүй хийх зорилготой нь хэнд ч ойлгомжтой байсан. Энэ бүлэглэл одоо ч хүч нөлөөтэй байгаа.
Стандарт бус засгийн газар гэдэг нь олигархи булэглэлүүд засгийн эрхийг авч ,тэдний өмчилж байсан таван толгойн ордыг 100 хувь улсад буцааж авах гэж шахаж шаардсан ерөнхийлөгч Энхбаярт өс санаж,түүнийг хуйвалдаанаар сонгуульд ялагдуулж төрийн өндөрлөгийг луйвардаж авснаар хууль хяналтын байгууллагуудыг гартаа авч хүссэнээрээ шийвэр гаргуулж ,хуулийн дээр гарсан хүчтэй бүлэглэл юм. Таван толгойн ордын95 хувийг төрд алдсандаа хорсож Энхбаярыг албан тушаалаас нь авч хаянгуутаа шорон гянданд хийж,үгүй хийх зорилготой нь хэнд ч ойлгомжтой байсан. Энэ бүлэглэл одоо ч хүч нөлөөтэй байгаа.
Та мэддэг хуйлээ бичээч дээ.
Босцгоо Монголчууд аа. Зэвсэг барин босъооо.