Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Төсөл санаачлагчдын танилцуулснаар хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна.
Өөр нэг шинэ зүйл нь, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.
Хуулийн төслийг боловсруулах шатанд Улсын Бага Хурал, 1992 оноос одоог хүртэл хугацаанд ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл, улс төр судлаач, эрдэмтэн, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар санал, хүсэлтийг сонсож, хуулийн төсөлд тусгаж ажилласан тухайгаа төсөл санаачлагчид онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон төлөөлөгчийнхөө хуралд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэж цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
бас ч яахав ...
Хар багаасаа хичээлээ пялж оссон хумуус хурал муралыг пялах болох энуухэнд юм байгаа биздээ?
Ert huulia uurchiluhgui yasan yum , ungursun Ih hurald hamgiin ih tasalsan Battulga erunhiilegch bolj devsheed uls ornii manlailagch bolchihson tsohij yavna.
Энэ хууль хууль болж батлагдвал 1990 оноос хойшхи манай парламентын түүхэнд ядаж ганц ч гэсэн завхралыг үгүй болгох юм байна.Хулгайч хулгайчаа барьдаг ийм ёс тогтвол сайнсан.МАН-нхан энэ хуулийг баталчихвал баярлалаа гэж хэлье.Мэдээж Ан-н төлөөлөл болсон дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингууд жадлан эсэргүүцэнэ гээд хэлчихье.
их зөв санаачлага байна. таны өмнөөс хуралд сууя сонгоод өгөөч гэж байж сонгогдочихоод халдашгүй эрх өндөр цалин хангамжтай болмогцоо зангаа хувирган чи намайг дийлэхгүй шүү гээд хуралд суудаггүй тэр хүмүүсийг татаж гаргасан холбогдох зардалыг ахин сонгуулийн зардалтай нь төлүүлэх нь шудрага явдал. шудрага байя гэж орилоод байсан нэг хүн энийг хамгийн түрүүн санаачлах ёстой байтал нүүр буруулан алга болжээ
МАНгарууд ганц ч болов нийгэмд тустай хууль батлавал овоо ш дээ л гэх байна.
ТҮШМЭЛҮҮД БАЛАРСААН.ККК
Монголын 3 сая хүнийг тохуурхаж доромжилчихоод хуули батлах гээд бгаан ямар чигтэй этгээдүүд вэ.ёс бус бусармаг хүчирхийлэлийг 65 дэмжиж бгаан хачин их уур хүрч бна.тарцгаа гэж хэлэхээс өөр үг олдохгүй бна.монголчууд мини ийм ёс бус хүчирхийлэгч төр улс нийгэмтэй байхыг хүсээ юу.үгүй биз дээ.тарцгаа гэж шаардцгаа.
Наад хуулиа хурдан батлуулаадхаа.
ер нь хуралдаа суухгүй нөхдүүдээр яадаг юм. эргүүлэн татах хэрэгтэй.
Тиймуу?Чи бага байхдаа хичээлээ пялж байгаагуй юу?Пионер мионер эвлэл мэвлэл улс торийн сонсгол монсгол гээл баахан узэл суртлын тархи угаасан хачин хичээлууд пялж байгаагуйюю юу?Би лав тийм хичээлуудэд суухаасаа суухнуйнь их байсан дандаал пялчихдаг байсандаг Хуралд сууна гэдэг чинь ернь сунжирсан заваан цаг алдсан асуудал байдагшд
Naranhuu metiihend haltai huuli bna.
Эд нарын гарын доорхи хүмүүс хуулийг бүтээгээд тэгээд эд хийсэн болж таарч байх нь ээ дээ. Мөн ч хийж чадав аа.Ёстой тааруулаа биз.
Ene chin UNEN BA ZOV namiin sanaa sh dee ta nar hunii sanaa hulgai hihee boliochee bulainuud min
Иш зайлуул. Ийм асуудал Их хурлын хэлэлцэх асуудал мөн үү? Ёстой онигоо онигоо