sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “УИХ хүчирхийллийг дэмжсэн шийдвэрийг гаргаж, Монгол төрийг доромжилж болохгүй. Тиймээс УИХ-ын шийдвэрийг эмэгтэй гишүүд эсэргүүцсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүн асуудлаа ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Д.Мурат ч мөн гишүүнээс татгалзах өргөдлөө өгөх ёстой” гэв.
Эмэгтэй гишүүд Монголын олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилласаар байх болно гэдгийг Ц.Цогзолмаа гишүүн дурьдлаа.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг