10 гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануурын Нүүрсний уурхайд ажиллаж, нийслэлийн иргэдийн гар дээр очиж байгаа нүүрсний үнийг 14 хоногийн дотор хэд дахин буулгана гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл товлосон хугацаанаасаа өмнө хямд үнээр борлуулагдах нүүрс борлуулалтын цэгүүд дээр буужээ. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэд 3200 төгрөгөөр 40 кг-аар савласан нүүрсийг борлуулалтын цэгээс худалдан авч эхэллээ. Багануурын нүүрс хэрхэн тээвэрлэгдэж, савлагдан, худалдаалагдаж байгаатай өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа. Багануурын нүүрсний уурхай жижиглэнгийн борлуулалтад зориулж тусгай мөргөцөг гарган, өдөрт 27 воган нүүрсийг шигшиж, бэлдээд нийслэл рүү ачуулж байгаа бөгөөд Толгойт болон Амгалан өртөөнд буулгасан нүүрсийг 40 кг-аар шуудайлж, тэндээс портер машинаар борлуулалтын цэгүүдэд түгээж байх юм. Нэг хороонд хоёр борлуулалтын цэг байхаар тооцоолсон. Борлуулалтын цэг нь цэнхэр дарцаг бүхий тэмдэг, хаягтай байна.
Шинэчлэлийн Засгийн газар хэлснээ хэрэгжүүлж эхэлж байна. Хямд үнээр нүүрс олгоно гэхээр утааг бууруулах ажилтай авцалдахгүй байна гэх шүүмжлэл байсан хэдий ч үүнээс өөр гарц одоогоор байхгүй байгааг Ерөнхий сайд хэлсэн. Засгийн газрын хувьд ойрын хоёр жилийн хугацаанд утаагүй түлшийг бүрэн шийднэ. 2013 оны намар утаа хоёр дахин багасна. Харин 2014 он гэхэд иргэд утаагүй түлшийг дэлгүүрээс худалдан авах боломжийг олгох болно гэлээ.
Иргэдэд хямд үнээр нүүрс худалдан авах боломжийг олгож байгаа энэ төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдын ажлын алба, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Улаанбаатар төмөр зам, Багануурын нүүрсний уурхай болон хувийн хэвшлийнхэн оролцож байна.Төслийн хүрээнд 1000 гаруй иргэн ажилтай болжээ. 500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 борлуулагч нүүрс худалдаалах ажлыг хийж гүйцэтгэх юм.
Ийнхүү улс төрчид амьдрал сайжрана хэмээн хоосон амлах биш санаачлага гарган хичээвэл үр дүн нь жирийн иргэдийн амьдралд шууд мэдрэгдэж болдогийн жишээг Шинэчлэлийн засгийн газар харуулж эхэллээ. Нэг тонн нь 250 орчим мянган төгрөгийн үнэд хүрээд байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож, өмнө нь зургаа дахин бага хэмжээтэйгээр савлагдсан нүүрс 1500 төгрөгөөр борлуулагдаж байсныг 3200 төгрөг болгожээ. Зохион байгуулагчдын зүгээс нүүрс худалдан авахдаа банкинд мөнгөө тушаадаг байхаар төлөвлөсөн ч иргэд нүүрсээ бэлэн мөнгөөр худалдан авахыг илүүд үзсэн байна. Иймд энэ асуудлыг зохицуулж, борлуулагчдад мөнгөө төлөөд, нүүрсээ авах боломжийг олгожээ.
Өнөөдрөөс Хан-Уул дүүрэгт худалдаалагдаж эхэлсэн хямд нүүрс ирэх долоо хоног гэхэд нийслэлийн бусад дүүргүүдэд ч түгээгдэх болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Багануурын уурхайд 27500 тогрог байсан нvvрс яахаараа улаанбаатар орж ирэхээрээ 80000 тогрог болдог байна аа тор ядарсан иргэддээ ингэж олон дахин ондор vнээр нvvрс зарж бизнес хийдэг байнаа 1 тн нvvрс вокзал дээр 37000 тогрогоор ирж байна vvнээс цааш хороодод хvргэхэд тонн тутамд нь 53000 тогрогийн зардал яахаараа шингэж байна вэ арай дэндэж байгаа юм биш vv
end chin bas teeverleltiin zardal noat ene ter geed ordog ym bas achij buulgaj savlaj baigaa humuusiin tcaljn hols ene ter bas ordog ym tegeed urd n 1 tn 240 myangaar zarj baisan nuursiig
80 myangaar zarahaas iluu yah ym be nemuu ortog gedeg bol buh zuild bdag shuudee naiz min buh ymiig harluulah gej buu orold bolj bgaag n bolj bn geed bolohgui bgaag n harin shudragaaf shuumjilj sur tegvel ene tanii eh orondoo oruulj bui baga ch gesdn huvi nemer bolnoo etcest n Altanhuyag menegert amjilt husii aguu ihiig buteehed bagaas ehelj bagfcaar n shiidverleh boltugai gej husie ta eruul baij ihiig buteegeerei
1 PORTER NVVRS HEDEER AWCH BAISNAA SANAACH TENEGEE
Irged harin bayartai baina lee. Aimaar unetei zardag baisan shte. Ene muusain damlagchid. Neg muu joohon uuttai nuurs 1500 uneheer baisan yum shuu. Hudlaa onoldogchid neeh hyamdhan baisan yum shig hutsaad l baih yum. Gazar deer n ochij uzcheed hutsval yasan yum be
Болж байна. Хямдруулахаас гадна олон хүнийг ажилтай болгож байгаа юм чинь ингэхээс өөр арга байхгүй биз. Сайныг нь дэмжиж суръя. Дэмжиж байна. утаагүй болгож чадахгүй юм чинь зөв дандаа давархаа боль.
Улс төрийн бодлогын далд санааг мэддэггүй ч ард түмэнд илэрхий ил амьдралд хүрч ажиллаж байгаад баярлаж сурмаар байна. Болж байна овоош дээ.
Одоо махны үнээ буулгаач чаддаг юм бол чадахгүй ш дээ.
ter deer bichsen hund helehed urd ni 210000 togrogoor hudaldaj bsan nuursiig harin ch 80000 togrog bolgochood bhad tor irgedee shullaa gej bichsen bh um. harin ch irged bayartai bgaa biz dee. ta tegeed 80 myangiig arai dendej bna gej bgaa bol 210-aar zaragdaj bsan ueiig yu gej heleh gej bgaa um be. joohon umii uchriig olj medej baij setgegdlee bichij baigaarai.
XELEEd BNA 1TN 210000t GEJ BGAAGUI XUDLAA MEDEELEL 37000t gEj bsan