sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 16 асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал хуралдаанаар аялал жуулчлалын бүс нутгийг баталсан бөгөөд энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр цаг товлосон байна.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, болон О.Батнасан гишүүний боловсруулсан Хялбаршуулсан татварын тухай хуулийн төсөлд тусгах Засгийн газрийн санал, дүгнэлт багтжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан Эрүүгийн хууль болон Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг