ТОКИО. /ТАСС/. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд хоёр улс бие биенийхээ эсрэг цэргийн дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсооход чиглэсэн зоригтой шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өчигдөр хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр мэдэгджээ. Д.Трамптай үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн сацуу Өмнөд Солонгостой жил бүр хамтран хийдэг цэргийн сургуулилтаа зогсоох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Умард Солонгосын тал уг сургуулилтыг улс орныг нь түрэмгийлэх гэсэн бэлтгэл ажиллагаа хэмээн үздэг билээ. Энэ тухай өнөөдөр Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван, тогтвортой байдалд хүрэхийн тулд хоёр улс бие биенээ харилцан ойлголцохоо амлахын сацуу үүнийгээ батлахын тулд системтэй арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй” хэмээн Ким Жөн Уны хэлснийг тус агентлаг иш татан мэдээлсэн байна.
Түүнчлэн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хүчинтэй хэвээр үлдээж байгаа хэдий ч алсдаа цуцалж магадгүй болохоо Д.Трамп Сингапурт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг