sonin.mn
БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Украин улсад 1 тэрбум евро хүртэлх хэмжээний томоохон санхүүгийн тусламж үзүүлэхийг дэмжихийг Европын Комисс Европын Парламентад уриалжээ. Энэ тухай Европын Комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Европын Парламентад явуулсан сонсгол дээр хэлсэн аж.
"Украин болон Европын Холбооны түншлэл улам гүнзгийрч байна. Энэ эрчээрээ тус улсад томоохон санхүүгийн тусламж үзүүлэх саналыг сайшаан дэмжихийг хүсч байна" гэж тэрбээр ярьжээ. 
Энэ асуудлаар Европын парламент өнөөдөр саналаа өгөх төлөвтэй байна. ЕХ Украинд тусламж үзүүлэх хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар явуулахаар төлөвлөжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг