Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.
Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.
Ярилцлагын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улс болоод 14 жил болж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа энэ уулзалтад оролцлоо. Олон давуу талуудыг олж харлаа. Та бүхэн мөн ажигласан байх.
ОХУ, БНХАУ, Беларусь, Киргиз, Казакстан болон Иран улсын Ерөнхийлөгч, Энэтхэг улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Хамгийн чухал асуудал нь БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт байлаа. Уулзалтын үеэр олон жил яригдсан эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудал байв. Бид энэ саналаа маш тодорхой илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх удаагаа энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслөө бидэнд танилцуулсан юм. Тэр төслийг нь мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн.
Би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж байснаас бусадтай нь анх удаагаа уулзаж “нүүр хагарлаа”. Хөрш улс болох Казакстан, Киргиз болон далайд гарцгүй гэдэг утгаараа бидэнтэй хамтарч, саналаа илэрхийлдэг, ШХАБ-ын ажиглагч улс болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ойр дотно яриа өрнүүлсэн. Мөн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков шинээр сонгогдсон хүн байсан тул баяр хүргэсэн. Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай мөн уулзаж, Монгол-Ираны хооронд байгаа тодорхой ажлуудыг дэмжиж ажиллана гэсэн асуудлыг ярилцсан” гэлээ.
МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батнягт: -Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтын хүрээнд гол анхаарал татсан асуудал нь яах аргагүй Эдийн засгийн коридор байгуулах асуудал байсан. 2016 онд Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. Түүнээс хойш бодит ажил хийгдээгүй. Энэ удаашралтай байгаа асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Бидний талаас санхүүжилтийн асуудал байх шиг байна?
-Мэдээж санхүүжилтийн асуудал бий. Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ШХАБ-д Энэтхэг, Пакистан элссэнээр нөхцөл байдал, чиглэл нь өөрчлөгдсөн. Шанхайд байгуулагдсан гэдэг утгаар нь Шанхайн байгууллага гэж үзээд буруу ойлгогдохоор зүйлсийг олон нийтийн сүлжээнд олноор ярьж байна. Мөн энэ жил ШХАБ-ыг БНХАУ даргалж байгаа. Ирэх жил Киргиз улс даргалахаар болсон. Жил бүр ШХАБ-ын орнууд ээлжилж даргалаад явдаг юм.
“UBS” телевизийн сэтгүүлч Ч.Бат-Оргил: -БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 тэрбум юанийн шугам нээх болсон хэдий ч үүнийг ШХАБ-ын гишүүн орнууддаа өгөх асуудал яригдаж байна. Бид хэдий ажиглагчийн байр суурьтай ч тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэрт хөрөнгө оруулалт татах боломж бий юу. Мөн УИХ ШХАБ-д элсэх асуудлаар хаалттай хуралдаж нийгэм тодорхой мэдээлэлгүй байна. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-БНХАУ-ын дарга Ши Жиньпин “ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан гаргаж байгаа…” талаар маш тодорхой ярьсан. Тэдгээр улсууддаа л зарцуулагдах байх. Харин ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлаар олон янзын байр суурь байгаа ч УИХ-ын гишүүд маань хүртэл энэ байгууллагын бүтэц, түүх, одоогийн байдал, дараагийн зорилго зэргийг мэдэхгүй байна.
Дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон. Мэдээж бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж авах ёстой бөгөөд эдийн засгийн энэ хөдөлгөөнөөс хоцорч болохгүй. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй орны хувьд бараа таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж харьцангуй хомс байна. Бид ОХУ болон БНХАУ-руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. 20-35 хувийн өндөр үнэтэй хил давсан бараа, бүтээгдэхүүн мэдээж үнээр өрсөлдөх боломжгүй болно гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй, харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурна. Ийм энгийн зүйлсээ УИХ-ын гишүүд анхаарах ёстой.
Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой.
Сүүлийн долоо хоногийн дотор ярихад л дэлхий даяар маш олон үйл явдал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбараас гарч ирсэн учраас улс төрөө хоёрдугаарт тавьдаг хүн болов уу. Мөн АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой. Тэгэхгүй бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Хулгана хүртэл саван дотор байвал бие, биенээ хэмлэдэг шиг бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлээр бие, биенээ хэмлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй болчихсон. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал бид яаж ч чадахгүй. Том гүрнүүд гаалийн татварыг л онцлон ярьж байна. Энэ татварын бодлого нь хөгжлийн бодлоготой уялдаатай тул бид ч гэсэн хоёр хөршөөсөө эхлэн энэ асуудлыг ярьж эхэлсэн.
Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1000 гаруйхан км байдаг. Энэ бол том газар нутагтай БНХАУ болон ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай.
“С1” телевизийн сэтгүүлч Г.Энэбиш: -ОХУ-ын талаас судалгаагаа сайтар гаргаарай гэсэн байна. Мөн БНХАУ-ын удирдагч шинэ цикл эхэллээ гэж хэлсэн. Шинэ цикл гэдгийг та хэрхэн харж байна?
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ оны гуравдугаар сард болсон. Нөгөө талдаа БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу. Ингээд шинэ циклийг идэвхтэй алхам хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнийгээ ШХАБ-ын уулзалтын үеэр зарлана гэсэн.
Харин Эдийн засгийн коридор байгуулах судалгаа байдаг. Саяхан манай улсад ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслийг надад өгснийг би ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь гардуулсан. Танайхны судалгаа шүү гэсэн баримт болгож өгсөн. Мөн би Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа баг, хамт олонтойгоо нийлээд энэ судалгааг хийж байсан. Ямар ч тохиолдолд Сибир, Манжуур зэрэг өөр замаар бараа бүтээгдэхүүн дамжихаас илүүтэй манай улсаар дамжих нь худалдан авагч болоод борлуулагч талдаа ашигтай. Одоо ажлын хэсэг байгуулагдаж хоёр тал хамтарсан судалгаа хийж, маш богино хугацаанд боловсруулаад хоёр улсын Ерөнхийлөгчид судалгаа очих юм.
“Bloomberg TV Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дашням: -Хоёр талын уулзалтуудаар цаашдаа ажил хэрэг болгоод явах ямар асуудлууд яригдсан бэ. Ялангуяа, Энэтхэг, Киргиз, Казакстаны уулзалтын талаар тийм ч их мэдээлэл байхгүй байна.
-Казакстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Цаашдаа тогтвортой ажиллах байх. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар хэлсэн. Тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан. Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа юм билээ. Кино урлаг, түүхийн салбарт хамтарч ажиллах боломжтой гээд улсдаа урьсан.
“Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Г.Байгаль: -Монгол болоод БНХАУ нийлээд дэлхийн түүхий ноолуурны зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг гэсэн асуудал мөн уулзалтын үеэр яригдсан. Энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?
-Ноолуурын салбар нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Малчид ноолуураар амьжиргаагаа залгуулдаг. Харамсалтай нь бид ноолуураа бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа. БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд бид дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийн түүхий эдийг бүрдүүлж байна. Хятад улс, АНУ-ын худалдааны дайн гэж яригдаад байгаа гаалийн татвартай холбоотой асуудалд оёмол бүтээгдэхүүний татвар нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм.
Харин манай улс АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулагдсан байгаа. Мөн би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүй экспортод гардаг болчихвол бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортолж болохгүй вэ, гэдэг санаа л явж байгаа юм.
“Bloomberg TV Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дашням: -ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ та терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан. Бусад улсын Төрийн тэргүүнүүд ч Афганистаны асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой байр суурийг илэрхийлсэн. Энэ чиглэлд бидэнд хамтарч ажиллах ямар боломж байгаа юм бэ?
-ШХАБ-ын гишүүн орнууд Афганистаныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Афганистан улс ШХАБ-д элсэх өргөдлөө өгөөд жил гаруйн хугацаа болж байгаа ч ШХАБ-д орох асуудал яригдаагүй байна. Гэсэн ч тус улсад болж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ыг улсууд анхаарал хандуулахаа хэлсэн. Харин терроризм гэдэг зүйл манай улсад байхгүй байж болох ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага гэхэд манай улсад хэдийн ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаа зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой.
Сэтгэгдэл0
Элсэх нь яаж ч бодсон зөв. Ц.Элбэгдорж, баабар, баярхүү нар эсэргүүцэж байгаа бол элсэх нь зөв гэсэн үг. Эргэлзэх юмгүй шууд элс.
ЗААВАЛ УЛСАА ЧИРЖ ОРОХ ГЭЭД ЯАХАВ ХУВИАРАА ОРОСЫН НЭГ БҮЛЭГЛЭЛД ЗИТЭЙГЭЭ ЭЛСЧИХ.
Tarbagdorj bvvbyriin gadnii e/ zgiin alyyrchdiin gar hulvvd mongoliig munxiin xurshtein munxiin daisagnyylj baix sanaatai,vr dvnd n rio tinto metiin lyibarchdad tsulmvvlj baix gol zorilgo Urbagch xulsniixen dvvren bna
Соц veийн мэдээлэл егех чиг хандлагатай тусгайлан бэлдсэн хэвлэлийн бага хурал, " сурвалжлагч нарын асуултанд хариулав " гэдэг тавилтат жvжгээсээ хэзээ татгалзах вэ? Наадах чинь Зикагийн бэлдсэн материалын дагуу хэдэн сурвалжлагч нарт " чиглvvлэх " асуулт егеед тэр дагуу нь Женко " материалаа " уншсан жvжиг байна ш дээ . Жинхэнэ " аазгай хеделгесен " асуултууд алга, жишээ нь , хэдэн жилийн емнех нарийн темер замаар танкаа ачаад ороод ирэх байсан хятад, ШХАБ- ын энэ удаагийн саммитыг зохион байгуулж байгаа хятад хоер хир ялгаатай юм бэ? ......Заавал ШХАБ- ын холбоонд элсэхгvйгээр гурав дахь хершийн хегжилтэй улсуудтай том теслvvдээ хеделгеед хоер херштэйгээ тэгш харьцаад явах боломж байхгvй байна уу ? ........ Ингэж явлаа гээд хоер херш ямар дарамт шахалт vзvvлээд байнаа? гэсэн асуулт тавих сурвалжлагч байхгvй байгаа нь нэг юм хэлээд байн ээ......
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Чоовоос доо тээ равдан ахаа
.
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Дээр нь байгаа торийн сулдтэйгээ таарсан таар шуудай харагдаж байна
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Шүүх засаглалыг бүрэн атгахын тулд дан өөрийн утсан хүүхэлдэй нарыг үндсэн Хуулийн цэцэд шахаж, Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг Орос, Хятадад зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж улайран зүтгэж буй жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх хоёрын эсрэг бүгд нэгдэн тэмцэж, жанхуу хулгайч, урвагч дүлзэн ухна хоёрыг үтэр түргэн огцруулья!!!
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Хужаад нүүрс зарахгүй, төмөр зам нууцаар тавина хужаанууд мах комбинатаас мах авбал аваарай гээд хэлчихсэн үү.
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Ши-г Монголд айлчлахдаа Их хуралд үг хэлхэд нь таархаар барахгүй зөрж гарч явж доромжилсноо Оросын шивэр мартаж нохойтоод яахав! Нүүр хагарсан гэж юу хэлэх гээд байна? Монголыг зарчих гээд л нохойтож байгаа биз дээ? Гэхдээ Монголчуудыг хямдхан жүжгээр худалдаж авдаг шигээ Дэлхийг худалдаад авчихна гэж эндүүрч байгаад өөрөө өнхрөв дөө!
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
ШАНХАЙН УУЛЗАЛТАНД МОНГОЛООС ТӨЛӨӨЛӨЛ УРЬСНЫГ ОРОС НАЦИСТ ЖАнхууг УРЬСАН БОЛГОЖ БҮЛТЭРСЭН ХУДАЛЧ ОФФШОРЧИН Цогтбаатар болон Монгол улсыг Орос, Хятадад зарах гэж байгаа Жанхуу хоёрыг огцруулья!!!!!!!!!
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Синга хужаа билли лимийн гаагааны резин жанхууд ичих нүүр гэж алга!!! Си зин пинийг МОНГОЛД ИХ ХУРАЛД ҮГ ХЭЛэХЭД НЬ ЗӨРЖ ГАРЧ ЯВЖ ДОРОМЖИЛж, САЙД байхдаа ХЯТАДАД АЙЛЧИЛЖ ИРЭЭД ӨӨРИЙГ НЬ "ТӨРИЙН САЙДЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ" ГЭЖ МОНГОЛЧУУДАД ГОМДОЛЛОЖ ӨДӨӨН ХАТГАж, “Хужаатай хиллэдэг бүх хил гарцыг хаана, хужаа нарыг бүгдийг нь хөөж гаргаж, хужаа америк 2-ыг ялна” гэж амласан Жанхуу си-гийн бөгсийг долоогоод зогсож байх ч гэж дээ. Ориг төд гаралтай Жанхууд, “Монголыг ялна” багийнханд ичих нүүр гэж байна уу?
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Анделика хэмээх чечень авгай билли лим гэгчтэй Монголын темер замын 280 сая АмДоллараар Сингад тансаглаад дуусгаж байгаа гэх шив! Жонxyyд дахиад менге хэрэг болж дээ?! Чечень авгай нь менге олж ир гээд амар тайван суулгахгуй байгаа биз ээ!
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Анделика хэмээх чечень авгай билли лим гэгчтэй Монголын темер замын 280 сая АмДоллараар Сингад тансаглаад дуусгаж байгаа гэх шив! Жонxyyд дахиад менге хэрэг болж дээ?! Чечень авгай нь менге олж ир гээд амар тайван суулгахгуй байгаа биз ээ!
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Өө хөөрхий си даргын өөдөөс бөгсөө харуулсан бол өөрөө очиж өмнө ни нохой шиг сүүлээ шарваж яаж алийгаа алдсан бол.монгол ялначууд жанхуутайгаа хамт хүчирхэг си даргын өлмий дороос босож чадахаас өнгөрөв бололтой.таван нүүдлийн цаадахийг харж чаддаггүй хүн төрийн тэргүүн гээд ч яахав.олигтой юм яриж асууж чадах мэдлэг мэдэц үгүй хүн эдийн засгийн талаар оо заахаас яахав.их хурлын хүчиндэгч нар бас эдийн засгийн хөгжлийн тууштай бодлого мэдлэггүй учир элсэх элсэхгүйгээ мэдэхгүй эргүү төлөг шиг болж дээ.ийм хүмүүс улс орныг удирдаж явж чадахгүй хятад улсын өлмий дороос босож чадахгүйн лавтай болжээ. Ээ чааваас даа
Si hemeegch ni BNHAU-iin darga. hamgiin deed alban tushaaltan. Gehdee manai mongold yamarch hamaaralgui hun, Bid uursdiin tur zasagtai tusgaаr uls shuu.
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Ийм ерөнхийлөгчтэйдээ Мо улс иччмээр юм. Орос, Хчтадын дарга нарын хажууд зогсож байгаа нь хөгийн харагдсан шүү. Хөл нь аргагүй юм гэхэд адаглаад гараа шулуун унжуулчихаж чаддаггүй юмуу?
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
hujaanuud elseh geed buun bayar bolj bnaa.yaag mongoloobodson humuus bol buruu gedgiig ni medej bgaa
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
Ерөнхийлөгчийг дэмжиж байна. ШХАБ-д элсэх нь маш зөв шийдвэр.
103.229.121.163 гэх сэтгэцийн өвчтэй жанхуугийн угаадсаар хооллодог новш оо!!!Чи жоохон ч биш бүр нэлээн тэнэг үү? Зурагт үзэж, сонин уншдаггүй хүн үү? Аргагүй дээ, хөөрхий. Итгэж явсан луйварчин нь багаа хуулангуут эхнээсээ зарим нөхдүүд өмдөндөө чацга харваж эхэлж байна. Мартснаас мал мэнд үү гэгчээр эхнээсээ “Монгол ялна” багийн нөхдүүд эзнийхээ ард түмэнд барьж буй бэлэгт зүрх нь дийлэхгүй харваад эхэлсэн гэсэн шүү!!! “Монгол ялна” багийнхан та хэд минь үхэж болохгүй шүү!!! Ядаж өөрийнхөө нэр төрийг цэвэрлээд, хийсэн гэмээ цайруулаад үхээрэй дээ!!!
103.229.121.163 гэх сэтгэцийн өвчтэй жанхуугийн угаадсаар хооллодог новш оо!!!Чи жоохон ч биш бүр нэлээн тэнэг үү? Зурагт үзэж, сонин уншдаггүй хүн үү? Аргагүй дээ, хөөрхий. Итгэж явсан луйварчин нь багаа хуулангуут эхнээсээ зарим нөхдүүд өмдөндөө чацга харваж эхэлж байна. Мартснаас мал мэнд үү гэгчээр эхнээсээ “Монгол ялна” багийн нөхдүүд эзнийхээ ард түмэнд барьж буй бэлэгт зүрх нь дийлэхгүй харваад эхэлсэн гэсэн шүү!!! “Монгол ялна” багийнхан та хэд минь үхэж болохгүй шүү!!! Ядаж өөрийнхөө нэр төрийг цэвэрлээд, хийсэн гэмээ цайруулаад үхээрэй дээ!!!
Гарчиг бол үхэр бсн гэжийгаан бн
Jinhene ulsaa samarsan mahan tolgoit hulgaich