sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 24-нд болох Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулд ашиглах саналын хуудсыг хэвлүүлж эхэлжээ.
Нөхөн болон дахин сонгуулийг 11 аймаг, 29 сумын 41 хэсэгт зохион байгуулах бөгөөд нийт 83 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Энэхүү сонгуульд зориулан нийт 30  төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх аж. Саналын хуудсын хадгалах, хамгаалах асуудлыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа бөгөөд улс төрийн нам, тагнуулын байгууллагаас хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байгаа юм.
Хуульд заасны дагуу саналын хуудсыг сонгуулиас гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг