sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Колумбын “Ардчилсан төв” барууны үзэлт намаас нэр дэвшигч Иван Дуке ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд ялалт байгуулжээ.
И.Дуке сонгогчдын 53,97 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Колумбын нийслэл Богота хотын дарга асан, зүүний үзэлт эвслээс нэр дэвшигч Густаво Петро 41,81 хувийн санал авсан байна. Сонгуулийн ирц 53 хувьтай байжээ.
И.Дукегийн ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа Г.Петро “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Колумбын 8 сая оршин суугч намайг дэмжинэ гэдэг нь ялагдал биш юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг