sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, 24 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл багтжээ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тотоол,  Шүүх байгуулах тухай, Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Хүнсний тухай хуулийн төслүүд хэлэлцэх юм. Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг