sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган энэ сарын 29-ний баасан гарагт хаалтаа хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. 
УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдрийг шилжүүлдэг. Энэ жил 7 дугаар сарын 1 ням гарагт таарч буй тул УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганыг зургадугаар сарын 29-ны Баасан хаахаар шийдвэрлэсэн байна. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг