sonin.mn
АНКАРА./ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг зарлажээ. Турк улсад анх удаа дэд ерөнхийлөгчийг томилж байгаа бөгөөд тус албан тушаалд Фуат Октай томилогджээ. Турк улс парламент засаглалтай байх үед дэд ерөнхийлөгчийн албан тушаал байгаагүй юм.
Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу болон хууль зүйн сайд Абдулхамит Гюль нар албан тушаалдаа хэвээр үлдэж байгаа бол үндэсний батлан хамгаалахын сайдаар өмнө нь Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүний албан тушаалыг хашиж байсан Хулуси Акар томилогджээ. Түүнчлэн эрчим хүч, байгалийн нөөцийн сайдаар Фатих Донмез, сангийн сайдаар Берат Албайрак, аж үйлдвэр, технологийн сайдаар Мустафа Варанк, Худалдааны сайдаар Рухсар Пекжан нар тус бүр томилогдсон байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг