Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн тусгай элчийн хувиар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоаны “Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсны ёслолын арга хэмжээ”-нд оролцлоо.
БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны “Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсны ёслолын арга хэмжээ”-нд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Тамгын газрын дарга З.Энхболд тус улсад зочлох үеэрээ Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушолутай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тус улсын Гадаад хэргийн сайдын зүгээс Монгол, Туркийн харилцаанд чухал ач холбогдол өгч ажилладгаа тэмдэглэн, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц бололцоо бий хэмээн онцлов. Үүний тулд Истанбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх шаардлагатай байгаа гэсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь иргэд хоорондын харилцааг идэвхжүүлсэн хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар хэлсэн юм. Мөн уулзалтын үеэр талууд аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл0
Манай тэргүүн хатагтай түркэд явнуу Сайн яваад ирээрэй адсага шиг ааштай гацаахдаа гарамгай хатагтай даа
Хахаха янзын хэлсэн
Ingej zardal gargaad ur dungui, hooson, erunhii um yariaad irvel shond ulguj, shorond hataaj baih juram gargaya.manan -iinhan uursduu ch ul oilgoh um yarij gadaad "zugaand " barag neg ih nayad tugrug zarsan gej neg gishuun yarisan shuu.
хайран мөнгө үхсэнээ хийж тэнэж явдаг байнаа