sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Израилийн аюулгүй байдлыг хангах чиг шугамыг баримтлах талаархи мэдэгдлийг сайшааж байгаагаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.
“Ерөнхийлөгч В.Путин, Д.Трамп нарын хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдлийг би сайшааж байна. Израилийн аюулгүй байдлын асуудлыг сүүлийн өдрүүдэд би Д.Трамп, В.Путин нартай нарийвчлан хэлэлцсэн. Энэ талаархи хоёр улсын удирдагчдын хэлсэн үгийг өндрөөр үнэлж байна” гэж Биньямин Нетаньяху хэлсэн байна.
Хельсинкид болсон хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин хэлэхдээ "Орос улс Голаны өндөрлөг орчимд энх тайвныг хангах болон Израилийн аюулгүй байдлыг хангах сонирхолтой байна" гэжээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг