sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгосын харилцаа холбоог нэмэгдүүлэх, Умард Солонгостой бизнес эрхэлж буй компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яам мэдэгдлээ.
Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хоёр Солонгос хоорондын бизнесийг зогсоосноос үүдэн алдагдал хүлээсэн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулахад тусламж үзүүлэх болон Умард Солонгостой хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдэд тавьсан хориг арга хэмжээг дахин хянах үүргийг Засгийн газарт даалгах явдал юм.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг наймдугаар сард батлахаас өмнө энэ даваа гарагаас эхлэн олон нийтэд танилцуулан санал хүсэлтийг авч байна гэж яамны албан хаагч мэдэгдэв.
Мөн Умард Солонгостой хамтран бизнес эрхэлсэнээсээ болж эрсдэл хүлээсэн компаниудыг хамгаалах шаардлага өндөр байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ.
Умард Солонгосын пуужин болон цөмийн өдөөн хатгалгын хариуд тус улсын хилийн Кэсон хот дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг 2016 онд БНСУ-ын консерватив Засгийн газар гэнэт гаргасан нь тухайн цогцолборт үйл ажиллагаа явуулдаг байсан Өмнөд Солонгосын компаниуд их хэмжээний алдагдал хүлээхэд хүргэсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг