sonin.mn
БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг уриалжээ. Энэ тухай тэрбээр “Хятад-ЕХ”-ны 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск болон Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нартай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
“Хятад болон ЕХ нь олон улсад энх тайвныг бүтээгчид бөгөөд дэлхий дахины хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын хэв журмыг сахин хамгаалдаг. Манай улс бүх талыг хамарсан стратегийн түншлэлээ улам ахиулж, нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүндэтгэл, нээлттэй байдал, шударга ёс, харилцан ашигтай байх үндсэн дээр ЕХ-той хамтран ажиллахад бэлэн. Олон улсын хийгээд бүс нутгийн анхаарал татсан асуудлуудын шийдлийг олохын тулд Хятад болон ЕХ хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж Си Жиньпин хэлсэн байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг