ТОКИО. /РИА Новости/. Орос, Америкийн яриа хэлэлцээ нь дэлхий дахинд тулгарсан хойшлуулж боломгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж манай улсын эрх баригчид үзэж байна хэмээн Японы ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
“Юуны түрүүнд Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт нь хоёр улсын хооронд болсон учир Японы засгийн газар гуравдагч орны хувиар тайлбар өгөх боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч Орос улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн чухал тоглогч учир Орос, Америкийн яриа хэлэлцээ Умард Солонгос болон Сири дэх нөхцөл байдал хийгээд дэлхий дахинд тулгарсан хойшлуулашгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж Японы засгийн газар үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
япон яахаараа ийм гөлөг байдаг байна аа орос америк л гэнэ уг чанартай ард нь өөр юм бий оросыг зүгээр яахав дээ гээд харзанаж байгаа .хажуугаар нь өөр хөгийн юмнууд ашиг хонжоо олчих гээд байгаа . шавар болж байна шдээ .
сири украйныг там болгосон бугууд яах гэж байгаа юм бол
япончууд одоо болтол хойдуудаас айсан хэвээр байгаа юу ?айлгаад байгаа юмыг нь ард нь хийсэн хүндээ талархалдаа ядаж
сири украйн бол оросын геополиткийн америк европоос хамгаалах маш чухал түшиц газар тиймдээч алалцаад байгаан монгол яав өвөр монгол хойд бурайд туваагаа алдсаншгээ тийм т1 биш гэдгийн харуулж байна да ЦЭЦЭГЭЭ