sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүнийхээ хувьд хувийн хариуцлага хүлээнэ гэж үзэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх явдалд В.Путин хариуцлага хүлээх үү хэмээх сэтгүүлчийн асуултад Д.Трамп хариулахдаа “Улс орныхоо өмнөөс хариуцлага хүлээнэ гэж үзэж байна. Улс эх орондоо болж байгаа зүйлийн өмнө би ч мөн хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Улс орныхоо төрийн тэргүүний хувьд хариуцлага хүлээх үү гэвэл би тийм гэж хэлэх байна” гэжээ.   
В.Путинтай Хельсинкид биечлэн уулзах үеэрээ энэ талаараа хэлсэн эсэхийг түүнээс асуухад “Бид энэ явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ би В.Путинд ойлгуулсан. Түүний үнэн ярьж байна уу худал яриад байна уу гэдгийг нягтлах хүсэл надад алга. Учир нь би тагнуулын мэдээлэлд итгэж байна” гэж Д.Трамп хариулсан байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг