sonin.mn
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд бизнесийн орчин дахь сул талуудыг бууруулах чиглэлд онцгой анхааран ажиллах шийдвэрийг өнгөрсөн лхагва гарагт болсон тус улсын Төрийн Зөвлөлийн хуралдаанаас гаргасан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
БНХАУ-ын засгийн газар бизнесийн орчныг сайжруулах асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа ажээ. Бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тогтоож, дэлхийн нийтийн жишигт хүрсэн бизнесийн орчинг бүрдүүлэхэд зохион байгуулалтын дутагдлыг бууруулах чиглэлд анхаарал хандуулахыг Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян уриалсан байна.
“Олон улсын өрсөлдөөн өсөн нэмэгдэж буй энэ үед засгийн газрын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай байна. Энэ нь Хятадын бизнесийн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой юм” гэж Ли Көцян засгийн газрын хуралдаан дээр онцлон тэмдэглэжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг