sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. Ирэх 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд Аргентинд болох “Их-20” дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.
“Д.Трамп “Их-20” дээд хэмжээний уулзалтад явах бөгөөд энэ уулзалтаас тэрбээр улс орны удирдагчидтай үр дүнтэй хэлэлцүүлэг хийнэ гэж найдаж байгаа” хэмээн С.Мнучин “Их-20”-ын орнуудын сангийн сайд нарын хуралдааны дүнд Буэнос-Айрес хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
“Их-20” дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамптай уулзаж магадгүй гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг