sonin.mn
ЧИКАГО. /Бизнес Инсайдер/. АНУ-ын Чикаго муж улсад ням гарагийн шөнө зэвсэглэсэн этгээдүүд гуравхан цагийн дотор таван удаа энгийн иргэд рүү гал нээсэн хэрэг гарч, олон хүний аминд хүрч, 30 гаруй хүнийг шархдуулсан байна.
Шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд дээрх хэргүүд гарсан ба 2 хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан бөгөөд халдлагад өртөгсдийн дунд өсвөр насны 12 хүүхэд байсан бол тэдний нэг нь толгойн тус газраа буудуулан амиа алджээ. Дээрх аймшигт явдал тус муж улсын “Саут Сайд” бүс нутагт болсон бөгөөд зэвсэглэсэн залуус амралтын талбайд зогсож байсан найман хүн рүү гал нээсэн аж.
Үүнээс 2 цаг гаруйн дараа “Саутвест Сайд” бүс нутагт зэвсэглэсэн хоёр эрэгтэй олон хүн рүү гал нээсний улмаас 6 хүн амиа алдсны дунд өсвөр насны 5 хүүхэд байжээ. Энэ үеэр 17 настай охин нүүрэн тус газраа буудуулан амь насаа алдсан бөгөөд амиа алдагсдын хамгийн бага нь 13 настай байсан байна.
2018 он гарсаар Чикаго муж улсад санаатай аллага нийт 339 гараад байгаа бөгөөд тэдгээрээс 285-ыг нь галт зэвсгээр үйлдсэн байна. 2016 онд тус муж улсад дээрхтэй ижил хэргийн улмаас нийт 780 хүн амиа алдсан бөгөөд тухайн онд сүүлийн 20 жилд байгаагүй олон аллага гарсан аж. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг