“Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ гэдгийг эх сурвалжууд элдвээр л хэлдэг юм байна. Матар үрээ идчихээд, араас нь ганцхан дусал нулимс унагадаг гэнэ. Бас матар олзоо идэхдээ нулимс унагаж байдаг. Энэ нь түүний биологийн араншин гэж байна.
Ерөөс ямар нэг тааруухан үйлдлийнхээ хойноос хэлбэр төдий, худлаа гэмшил харуулахыг л матрын нулимс гээд байна гэсэн үг. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэдэг бүтэц нь өнөөдөр яг тийм үйлдэл хийж, “матрын нулимс” унагалаа. МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэж намынхаа дүрмийн биелэлт, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, гишүүдийнхээ гомдол санал зэрэгт хяналт тавих үүрэгтэй бүтэц юм байна.
Дарга нь намынхаа Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй. Харин гишүүнээр нь тус намд гишүүнээр элсээд таваас доошгүй жил болсон, гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, гучин нас хүрсэн хүмүүсээ сонгож оруулдаг юм байна. Энэ хороо 15 гишүүнтэй.
МАН-ын дүрмээс харвал намынхаа Их хурлаас сонгогддог энэ хороо хараат бусаар ажиллах ёстой аж.
Гэхдээ өнөөг хүртэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэж байдаг үгүй нь мэдэгддэггүй байв. Энэ намын гишүүд янз бүрийн хэл ам, хэрүүл тэмцэлд орооцолдсон л явж байдаг. Энэ хороо нь дуугардаггүй л байв. Харин саяхнаас “албан ёсоор” ажиллаад эхэллээ.
2018 оны долдугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг доройтолд орж, асуудал тарьж байгаа талаар мэдээлэв. Дараа нь наймдугаар сарын 3-ны өдөр дахин хэвлэлийн хурал зарлаж, 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсийн асуудлыг авч хэлэлцээд, ёс зүйн алдаа гаргасан гэсэн тогтоол гаргалаа гэж мэдэгдсэн. Тэр нь уржигдраас цахим сүлжээнд тавигдах замаар олон нийтэд ил болов.
Энд нэг зүйл анхаарал татаж байгаа юм. МАН-ын дарга нарын төрийн албан тушаалыг наймаалж 60 тэрбум төгрөг босгох яриа хаа байсан 2014 оны 8,9 дүгээр сард болсон байдаг.
Харин бичлэг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө, тавдугаар сард нийтэд цацагдсан. Үүнээс хойш эл дол болтол яригдсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг өнгөрөөсөн. Бас хууль хяналтын байгууллагаар хүртэл шалгуулаад амжсан байдаг. Гэвч энэ хооронд МАН-ын Хяналтын ерөнхий хороо таг чиг байсаар иржээ.
Харин өнөөдөр гэнэт “амь орж” 60 тэрбумын ярианд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн тогтоолыг гаргажээ. Одоо түүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар нь хэлэлцэж таарах байх. Эсвэл огт тоохгүй ч байж мэднэ.
Учир нь таг чиг байсан Хяналтын ерөнхий хороо гэнэт ажиллаж, дүгнэлт тогтоол сэлтийг гаргаж тавьсан нь МАН-ын дотоод улстөржилттэй шууд холбоотой байх магадлалтай гэдгийг тус намынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын ерөнхий хороо ингэж “матрын нулимс” унагасан нь тус хорооны даргаар дамжуулан хийгдсэн улс төрийн тоглоом гээд байгаа хэрэг. Учир нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Дааданхүүгийн Батбаатар гэдэг хүн ажилладаг. Өмнө нь МХЕГ-ын даргаар ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн хүн гэгддэг нэгэн юм.
Цаг хугацааны хувьд төдийлөн ач холбогдолгүй ийм тогтоолыг хэн, юунд ашиглаж болох вэ гэдгийг анзаарах ёстой.
Энэ хороо ийм тогтоол гаргасан гаргаагүй 60 тэрбумын ярианд оролцсон хүмүүст ард түмэн ёсзүйн хариуцлага тооцчихсон. Тиймээс энэ ярианд оролцсон хүмүүсээ “тайрч” хаяад МАН-ын нэр хүнд өсч сүйд болохгүй.
Харин Д.Батбаатарын баталсан тогтоол МАН доторх асуудалд нь хэрэг болох хэмжээний бичиг болж байна. Энэ тогтоол У.Хүрэлсүхээс М.Энхболдод өгч байгаа сануулга, эсвэл М.Энхболдтой эвлэрч найрамдаж, наймаа тохироо хийх “шантаажны бичиг” байх талтай юм байна.
Тиймээс дээр хэлсэнчлэн Хяналтын ерөнхий хорооны энэ тогтоол нам дотор нь Удирдах зөвлөл, Бага хурал хүртэл сүрхий явна. Аль эсвэл энэ хороо урьд нь таг чиг байсан шиг сураг алдарна.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны “матрын нулимс”-ын учир шалтгаан нь ийм ажээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Үхсэн хүн авсан дотроо гэнэт амилах тохиолдол байдаг.
Баабар гэдэг амьтан "тамын тогоо" гэгчээр ардчиллыг эхлүүлэн сүржигнэсэн. Тамын тогоо гэгч нь монгол хэл бичиг соёлд байдаггүй нэг муу ёр юм. Одоо Дамдин-Очир гэгч этгээд "матарын нулимс" гэгчээр ардчиллыг төгсгөж байх шив дээ. Матарын нулимс гэгч хэллэг монгол хэл соёлд байдаггүй бас нэг муу ёр юм. Ар монгол оросжиж эх хэлээ алдсаны баримт энэ байна. Ийм гачин хэлтэн хүнүүд монголыг удирдсан дүр үзүүлж улс хөгжиж байна гэж цалчиж балчихыг яаана?
МАН-ын хятадын эрлийз данжаадууд Маогийн улаан хамгаалагчид шиг эгнэн зогсоод хуцалддаг болж.
энэ хэдэн шоохуузууд больмоор юм тэр сонгуулийн хороо гэж хэдэн дарга нар нь хоёр намаас ирсэн шоохуузууд захиалгаар ажиллаж байгааг нь хараарай
луухаан ДААДАНХҮҮ ОВОГТ БАТБААТАР бол хятадын эрлийз шүү дээ.
Тэр бичлэг нь 2 жилийн өмнө болсон яриа юм гэдгийг Сандуй хэлсэн биз дээ.
Odoo l uuchlalt guihgui bol tuuh uurshuuhgui .dotroo huivaldaad 1 n hyanasan nuguu n hyanuulsan jujig tavihaa bolimoor yum
Дамдин очир мэд захиалгаар нийтлэлэрхүү юм бичдэг гарууд холхон очиж хошгир. Хийсэн эзэнтэй, хүлээн зөвшөөрсөн үг хэлтэй ийм хэрэг дээр эвлүүлэг гэж худал дүгнэлт гаргасныг ингэж цэвэрлэж энэ нам нэрээ олж авахгүй бол түүхээс арчигдана. Монголчууд бид тамын тогооноосоо гарахгүй байсаар сүйрч мэдэх улс шүү. Битгий бусдыг хагаралдуул.
Топор муужгай Хүрэлсүх өмнө МАХН ыг задлах ажиллагаанд идэвхттэй оролцож дараа нь гараад явсан. Одоо энэ цаг үед дахин давтагдах нь. Хүрэлсүх Женкогийн талын хүн гэдэг батлагдлаа.
Топор муужгай Хүрэлсүх өмнө МАХН ыг задлах ажиллагаанд идэвхттэй оролцож дараа нь гараад явсан. Одоо энэ цаг үед дахин давтагдах нь. Хүрэлсүх Женкогийн талын хүн гэдэг батлагдлаа.
Топор муужгай Хүрэлсүх өмнө МАХН ыг задлах ажиллагаанд идэвхттэй оролцож дараа нь гараад явсан. Одоо энэ цаг үед дахин давтагдах нь. Хүрэлсүх Женкогийн талын хүн гэдэг батлагдлаа.
Топор муужгай Хүрэлсүх өмнө МАХН ыг задлах ажиллагаанд идэвхттэй оролцож дараа нь гараад явсан. Одоо энэ цаг үед дахин давтагдах нь. Хүрэлсүх Женкогийн талын хүн гэдэг батлагдлаа.
Jujig tavilt
hoinoos ireed hot miniih gedeg nam dordhoor yvaad ugdug ,deer garhaar ireed shalz buur huvalz bolood suudag iim novshuudad tal nuur ugsnii har gai ,gaviyag n harluulj bndaa ,er n hamlionuud ih urjij bn.
Женко ч МАН г хагалж талцуулж чадлаа. Түүнд худалдагдсан хүмүүс МАН дотор мэр сэр байна.Батгана явсан газар балагтай, Батулгын оролцсон хэрүүл ужигтай
Женко ч МАН г хагалж талцуулж чадлаа. Түүнд худалдагдсан хүмүүс МАН дотор мэр сэр байна.Батгана явсан газар балагтай, Батулгын оролцсон хэрүүл ужигтай
Женко ч МАН г хагалж талцуулж чадлаа. Түүнд худалдагдсан хүмүүс МАН дотор мэр сэр байна.Батгана явсан газар балагтай, Батулгын оролцсон хэрүүл ужигтай
Энэ нам улс удирдаж, хариуцлагатай байж унэндээ чадахгуй байна!!!
Дуугай байхлээр нуусан хуйвалдсан болдог, дуугарахлээр матрын нулимас угагасан болдог, ай даа ямар ярдаг хөлсний бичээчид вэ хө
Дуугай байхлээр нуусан хуйвалдсан болдог, дуугарахлээр матрын нулимас унагасан болдог, ай даа ямар ярдаг хөлсний бичээчид вэ хө
Матрын нулимс мөн. Мэдэж байж чимээгүй байсан. Бичлэг алдагдангуут маяглаж байна.