“Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай бөгөөд тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон тухай өнгөрсөн өвлөөс хойш яригдсан. Тэгвэл энэхүү нүүрсний хулгай болсон байна гэдгийг хууль хяналтын байгууллагууд шалгаад тогтоож байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдэгдсэн байна.
Тэрээр “…Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэжээ.
Ийн хуулийн байгууллагуудын анхааралд очихоос өмнө дээрх хулгайлагдсан нүүрсний төлбөрийг “Тавантолгой” ХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийгээд байсан юм. Эрхэм гишүүн Л.Энхболд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байгаа аж.
Үүнтэй зэрэгцүүлэн “Зууны мэдээ” сонин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим үйл ажиллагааг, тэр дундаа Нүүрс худалдах, худалдан авах гэрээг олон нийтэд ил болгох нь хэрэгтэй гэдгийг хөндөн тавьж байна.
Энэ компанийн “Шилэн данс”-ыг ухаж үзвэл Худалдан авалтын төлөвлөгөө /энэ нь бараа бүтээгдэхүүн/, хэд хэд хоногоор гаргасан мөнгөн гүйлгээний зардлын тайлангаас өөр мэдээлэл алга. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК бол өнөөдөртөө 100 хувь төрийн өмчтэй байгаа компани. Төрийн өмч гэдэг түмнийх гэсэн үг. Тэгэхээр ард түмэн өөрсдийнхөө өмчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хэрхэн олборлуулж, Хятадын ямархуу компанид ямар үнээр хэдэн тонныг худалдаж байгааг мэдэх эрхтэй юм.
Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээ гэдэг зүйлийг тойрсон итгэхэд бэрх мэдээллүүд олон жил “тэнэж” байна. Улс төрийн олонх зодооны цаад шалтгаан “Нүүрсний гэрээ” байдаг гэдгийг бид дээгүүр доогуургүй ярьдаг, бичдэг. Албан тушаалтнууд Хятадын ямар нэг компанид “Нүүрсний гэрээ” зуучлаад тонн тутамд нь тодорхой тооны ам.доллараар тогтоосон хөлсийг авч баяждаг гэх баталгаагүй яриа байдаг. Баталгаатай ч байж мэднэ. Ямар ч байсан эргэлзээтэй юм.
Харин одоо энэ бүгдийг ил болгох цаг болжээ. Ард түмэн шударга ёсыг шаарддаг болсон байна. Бас өмчиндөө эзэн байхыг хүсч байна. Нөгөөтэйгүүр энэ бүгд хаалттай, улстөрчдийн шахалт дарамт их байдгаас болдог уу, энэ компанийн үе үеийн захирал гэмт хэрэгт холбогдож, аль эсвэл албан тушаалын карьертаа цэг тавиад буудаг муухай уламжлалтай. Одоо ч гэсэн өмнөх захирлыг нь алга болсон гэх 268 мянган тонн нүүрсний асуудалд буруутгах хандлага ажиглагдаж байна.
Тиймээс У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, шударга ёсыг сахиулна гэж энэ албанд очсоныхоо төлөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрсний гэрээ”-г олон нийтэд ил тод болгож, эргэлзээг тайлах учиртай юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
наан чин 2016 2018 оны сонгуулийн мөнгө босгосон асар том Луйварын эх сэжүүр бий гэсэн шү!!!
хүрэлсүхээ чи өөрийгөө намаа хөндлёнгийн хүний нүдээр нэг хардагч болоосой хэлсэн ярьсныг чинь сонсох битгий хэл нохой хуцсан дайнд хүлээж авахгүй байхад танай намын нэр хүнд яаж өөдлөх вэ дээ чи бодвол их олон зорилго тавьсан санагдах ирэх сонгуулиар АН тайгаа нийлээд бүлэг байгуулах хэмжээнд хүртлээ жижгэрхээ мэдэхгүй л юм даа тэр 60 тэрбумаа зайлуулаад шудрагаар намын даргын хувьд уучилалт гуйчихаад улс орноо бодмоор доо эрхэнд чинь онц байдал эдлэх эрх байдаг бол одоо л ажилламаар юм айж гөлгөнөөд байхаар
nom daisan hvniig ta nar yaj yargaldag bilee mongoloo zaragsadiig bol shuud tcaaz yum bgaa bizdee
Тиймээ.Наад нүүрсний гэрээнд маш иx но байна.Шинэ ирсэн н.Ганxуягийг аавындаа xэд xонуулвал иx юм гарна даа.Иx л xалаа солиоо xийж өөрийн тойрон xүрээлэгчидээ ажилд авсан даа.Одоо УУЯам удирдлагаа өөрчлөx xэрэгтэй.
МАН-ын хулгайч нарыг олон таван үггүй өчиггүй буудаад эхэлбэл арай гайгүй болж магадгүй юм.
268 мянган тонн нүүрс алга ил цагаан алга болчихоод байхад гөлийцгөөгөөд суух байх гэж.Монгол улс жорлонд унажээ.
Энэ хулгайг Гиннессийн номд бүртгээлэх санал гаргаж байна.
Цаана чинь баар яаам хоёр адил болжээ
Зам тээвэр хөгжлийн яамны байранд хүн амины ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн. Зам тээвэр хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр 18.00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгсөн аж. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ архи ууж, архидан согтуурсан аж. Ингээд 21.00 цагийн үед яамны байрнаас дөрвүүлээ гарч, яамны хашаан дотор хоёр нь муудалцаж, маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Тодруулбал, Маргалдсаны улмаас Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байна. Харин хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүн нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал аж. Тэрбээр ажилд ороод удаагүй байсан аж. Тэрбээр өмнө нь Уул уурхай яаманд ажиллаж байгаад халагдаж байсан аж.
Монгол улс эзэнгүй хууль хяналтгүй болсон байна.
Яг гол хулгайч нь Хүрэлсүх өөрөө мөн байж болно шүү.Зориуд төөрөлдүүлээд байгаа байдлыг харахад.Энэ мөнгөөрөө Хүрэлсүх Тэрэлжид том эдлэн газар хувьдаа бариулж ч байж болно.
Үнэхээр л нүүрс хулгайлсан, хулгайлуулсан асуудал байдаг юм бол тэр хууль хяналтын байгууллагууд нь хяналт шалгалтаа хийгээд учир зүйг нь олдоггүй юм уу? Янз бүрийн гэрээ хэлэлцээрийг ил болгоно гэж юу гэсэн үг вэ? Манай ард түмэн тийм их мэдлэгтэй болчихсон юмуу? Ер нь энэ УИХ-ын гишүүдийн иймэрхүү маягаар улс төрч юмуу,нэр хүнд хөөгөөд ч байгаа юмуу, бусдын нэр төрд халддагыг болиулах хэрэгтэй болсон юм шиг байна.
MAH-garuudaa gej !!!!?? Hulgai luivar avilga deerem . Odoo deereesn odooch gejdee ugaasaa hoorondoo mongonoos bolj bie biysee alaltsdag shoron orongoor daramtaldag ailgadag iiml nam boljdee !?
Социализмын vед шуудай нvvрсний тооцоо хийдэгсэн. Чиргvvлтэй Зил-130 машинаар тооцвол 30 гаруй машин нvvрс ч... За даа, булайг нь ухвал тусгvй vйлдэл эзнийхээ хамт илрэх тооцвол тvмний хөрөнгөд гар дvрээд муухай ч юм бол доо.
Социализмын vед шуудай нvvрсний тооцоо хийдэгсэн. Чиргvvлтэй Зил-130 машинаар тооцвол 30 гаруй машин нvvрс ч... За даа, булайг нь ухвал тусгvй vйлдэл эзнийхээ хамт илрэх тооцвол тvмний хөрөнгөд гар дvрээд муухай ч юм бол доо.
wdadaw
dawdwadaw
dwadawdawdawdaw
Mongol Ardiin Namiig , Budaa bolgoh ajilgaa yavagdaj baigaa yum bainlee ! Mash Nuuts Dald helbertei yavagdaj bna ! MAN - gurav huvaah geed baigaa yum bainlee shuu !
Хүрэлсүхийн ЗГ огцрох ёстой бас нэгэн шалтгаан энэ мөн.
2 уурхайн дундах хана 2017 оны наадмаар ор сураггүй алга болсон шүү
Сансарын зургаас харвал олдоно доо
Bainga undur tatvar tulj ulsiin tusuv burduuleltsej yavaa naad 2 kompanaa taivan ajiliig ni hiilge. gaali hiliihend medegdeegui nuurs hileer nuutsaar garch chadahuu. garlaa gehed hyatadiin tal huleej avahuu. alia yumaar uls tur hiihee boli
goviin bidniig uvliin nuurseer gal zalguuldag gants uurhaig ajiliig ni zogsooh hend ashigtai yum bee. tsetsiichuud bid bosno shuu . bid anhnii uurhaigaa bol hamgaalnabshuu
Энэ комментчид, нийтлэлчид, ер нь Монголын ард түмэн Тавантолгой орд газарт үйл ажиллагаа явуулдаг 3 эх уурхай /хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлт, туслан гүйцэтгэгч замбараагүй олон компани бий/ болох Эрдэнэс Тавантолгой ХК /68,468 га/, Энержи Ресурс ХХК /2960 га/, Орон нутгийн өмчит Тавантолгой ХК /276,9 га/ талбайтай гээд бод. Зөвхөн га талбайг нь бодоод улс аймаг орон нутагт хэдий хэмжээний ашигтай байдаг талаар бод. Өмнөговийнхон бол хэлнэ дээ. Аймаг бүр ийм жишиг орон нутгийн өмчит компанитай бол улсаас татаас аваад байхгүй, өөр өөрийгөө бие даагаад хөгжүүлээд явна. Улсад ч ачаа бага ирнэ. Уг нь энгийн логикоор бодоод үзэхэд ойлгомжтой л баймаар юм.
Ажнайн Бат-Эрдэнэ ,Ээрмэлийн Мөнхжаргал нарыг сайн шалгах хэрэгтэй. Ард түмний нийтийн хөрөнгө гэх мөрт жижиг таван толгойг энэ мэтийн хэдхэн хүн эзэмшиж байгааг түмэн олонд тайлагна. Тэдний шунал нь дэндэж ,бүр Эрдэнэс таван толгойн нүүрсийг хулгайлж зарсан бна. Ийм бусармаг үйлдлийг даруй засахгүй төр байгаад яахийм . Хүрэлсүхийн засгийн газар огцорвол таарна.