ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын эрх баригчид Умард Солонгостой бараг өдөр бүр янз бүрийн сувгаар харилцаа холбоотой ажиллаж байна гэж Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Бид утсаар яриа хэлэлцээ хийх болон интернетээр захидал бичих замаар бараг өдөр бүр харилцаа холбоотой ажиллаж байгаа. Умард Солонгосын засгийн газартай хийж буй яриа хэлэлцээгээ бид үргэлжлүүлсээр байгаа” гэжээ.  
АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Яриа хэлэлцээний дүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү баримт бичигт Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаагаа Умард Солонгос зарласан юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг