ТОКИО. /РИА Новости/. Япончууд илүүдэл жингээр шаналах нь ховор бөгөөд амьдралын хэв маяг, хоол тэжээлийн онцлог чанарын ачаар ойрын ирээдүйд ч таргалалт үүснэ гэж айлтгүй юм хэмээн Японы Улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол тэжээлийн мэргэжилтэн, судлаач Хидэми Такимото хэлжээ.
Өдрийн цайны цагаар юмуу их ажлын цаг дуусах үе буюу оройн хоолны үеэр Японы зоогийн газруудад сул ширээ барагтаа л байдаггүй учир дараалалд хүлээх хэрэгтэй болдог. Япончууд их иддэг бөгөөд биеийн галбиртаа огт санаа зовдоггүй юм шиг надад санагддаг.
Телевиз болон радиогоор өдөр бүр гарч буй нэвтрүүлгүүдийн гол сэдэв нь хоолны тухай өгүүлэх бөгөөд жуулчдад зориулсан гарын авлага нь юуг үзэж сонирхох гэхээсээ илүүтэй хаана, юу идэж болох талаар мэдээлсэн байдаг.
"Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоол тэжээлийн дутагдалд орж байсан үеэс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хурдтай нэмэгдсэн хэдий ч өөх тосны хэрэглээ нэмэгдээгүй нь япончуудын нэг өвөрмөц шинж чанар юм. Түүнчлэн хотын оршин суугчдын автомашин ашиглах нь ховор бөгөөд биеийн ачаалал ихтэй байдаг нь илүүдэл жинтэй байдаггүйн өөр нэгэн шалтгаан байж магадгүй юм” гэж Хидэми Такимото ярьжээ.
“Япончууд давс бага хэрэглэх болсноор цусны даралт ихтэй хүний тоо буурсан. Тийм учраас өмнө нь олон хүн тархи судасны өвчний улмаас нас барж байсан бол энэ тоо аажмаар буурч байгаа” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Turanhai ni turanhai. Aziud l bolson hoino targalalt baga. Gehdee bas hudlaa. Buduun buduun huuhnuud zaluuchuud bdag l yum bilee. Yaponii buduun mahlag huuhnuud ihevchlen ih tom huhteim bilee. Unee shig l yumnuud haragddiishd.
Hotiinhon ni barag mashin unadaggui mash ih alhdag bolohoor tgj bgan manaih niitiin teevree sain hugjuulchihvel targalalt asuudalgui bolno odoo bga. Iitiin teever bol butehgui nil hir huls baas shees
Монголчууд мах өөхөө идээд л өмхий ханхлуулаад, халуун зун том том жийпэнд чихэж суугаад л нам түгжирдэг.
Япончуудын нэг их таргалаад байдаггуй урт удаан насалдагт олон шалтгаан бий. 1.Японы арал бол жижиг бух талаасаа далайн цэвэр озон хучилторогч ихтэй цэвэр агаар салхилж байдагнь япончууд жилийн 4 улиралд цэвэр сайхан далайн уур амьсгалаар амьсгалж байдаг 2.Япончууд ихэвчлэн уураг тос багатай загас голдуу далайн хавч жоом ургамал,мон хунсний торол бурийн ногоо жимсээр хоололдогнь биеийн эруул мэндэд тун сайн зохиж уусаж уйлчилдэгнь урт наслах гол шалтнаануудын нэг болдог 3.Японы арал дээр ус маш сайн чанартай далайн коралаар шуугдэж цэвэршиж байдаг минералийн хольц сайтай хамгийн сайн чанарын ус уудаг улсууд.Худалчхю хунд япончууд аршааны усаар жорлонгоо угаадаг улсууд сайн чанарын устай газар 4.Япончууд маш ходолморч одор шоногуй ажиллаж ходолморлож байдаг улсууд.Хуний амьдралд залхууралгуй одор шоногуй ходолж ажиллаж байдаг хумуус урт асалдагньойлгомжтойболоодбайгаа 5.япончууддаысбанахэрэглэхээсгаднахоолондооурнамалынчанартайдалайнзаначжараахайхавчжоомиххэрэглэдэгньтунихачходбогдолтой
Ногоо тахиа загас идэхээр таргалахгүй ш дээ