sonin.mn
Ёнхап  агентлаг хоёр Солонгосын эрх баригчид ирэх сард Пхеньянд уулзалт хийхээр тохиролцсон  тухай  мэдээлэв.  Энэ  уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар хоёр Солонгосын  сайд нар хилийн цэрэггүй бүс Панмунжом хотод өчигдөр уулзсан байна. Тэд уулзалтынхаа үеэр  гурав дахь удаагаа хийх хоёр Солонгосын тэргүүний уулзалтыг хэзээ хийх  болон уулзах газрын тухай хэлэлцжээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг  Эв нэгдлийн яамны сайд Чу  Мёг Ген, Хойд Солонгосын төлөөлөгчдийг Энх тайвнаар нэгтгэх хорооны дарга Ри Сон Гвон нар ахалсан байна.  Харин хоёр орны тэргүүн Ким  Жо Ун, Мүн Жэ Ин нар хоёр удаа буюу  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27, тавдугаар сарын 26-нд  уулзаж байсан юм. Панмунжомд өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн уулзалтын үеэр гаргасан мэдэгдлээр хоёр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, дайсагнасан байдлаа зогсоох, хоёр орны харилцааг сайжруулах, хоёр Солонгосын хооронд өрнөсөн дайны улмаас салж сарнисан гэр бүлийн тухай хийх хэлэлцээрийг дахин эхлүүлэх болон хилийн ойролцоох  Кэсон хотод хамтарсан албан газар нээх  талаар зорилгод хүрснээ баталсан билээ. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэе Ин ирэх сард болон арваннэгдүгээр сард Хойд Солонгост айлчлана гэж амласан байна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин