sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний замд эвдрэл гарсантай холбоотойгоор өнөөдрийн тус чиглэлд зорчих байсан олон аялал цуцлагдаад байна.
Тодруулбал, Бээжингийн Урд вокзалаас 13-ны өдөр Шанхай, Чиндао, Ханжоу зэрэг урд нутгууд руу чиглэсэн 23 аялал, урд нутгуудаас Бээжинг чиглэсэн 22 аялал цуцлагдаад байгаа аж.
Дээрх цуцлагдаад буй галт тэрэгний тасалбар худалдан авсан зорчигчид 30-ны өдрийн дотор вокзалын тасалбар худалдах хэсэгт очиж, тасалбараа буцаах боломжтой гэж Хятадын Төмөр замын яамнаас мэдээлэв. 
Одоогоор төмөр замд гарсан эвдрэлийн талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг