sonin.mn
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы эзэн хаан Акихито болон түүний эхнэр Мичико нар хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн тус улсын баруун хэсгийн нутгуудад ирэх сарын дундуур очиж, нөхцөл байдалтай танилцахаар болсон байна.
Хаан, хатан хоёр есдүгээр сарын 13-нд Хирошима болон Окаяма мужуудад нэг өдрийн айлчлал хийх аж. Тэд тус бүс нутагт нисдэг тэргээр очиж, байгалийн гамшигт нэрвэгдсэн оршин суугчидтай биечлэн уулзаж, нөхцөл байдал ямар байгаа талаар нутгийн удирдлагуудтай ярилцах ажээ.
Үүний дараа есдүгээр сарын 20-нд Эхимэ мужид нэг өдрийн айлчлал хийх юм байна. Дээрх бүс нутгуудад байгалийн гамшгийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болоод байгаагийн зэрэгцээ олон хүн түр хоргодох байранд амьдарч байгаа юм.
Эзэн хаан, эхнэрийн хамтаар хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сарын 11-нд газар хөдлөлт, цунами болон атомын цахилгаан станцын ослын гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан ажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг