sonin.mn
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 22-нд хуралдаж, “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх болжээ.
Дээрх тогтоолоор, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг  2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулах болсон. Энэхүү тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, арван дөрөвдүгээр зүйлийн 2, арван зургадугаар зүйлийн 9, арван есдүгээр зүйлийн 1, хорин зургадугаар зүйлийн 3 болон далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчсөн гэсэн мэдээллийг иргэд ирүүлээд байсан юм.